Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аргаа барсан Ерөнхий сайд “аав”-ынхаа толгойг маажив

2018-11-09
0
ЖИРГЭХ

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын олон гишүүн өөрсдийн хийгээд хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулан зээл авсан нь олон нийтийн дургүйцлийг хангалттай төрүүлсэн. Үүнийг ч улсын Ерөнхийлөгч өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдон УИХ-ыг тарах ёстой гэсэн байр сууриа телевизийн нэвтрүүлгээр оролцохдоо илэрхийлж, дараа нь УИХ-д өргөн барьж баталгаажуулсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авах боломжгүйг УИХ-ын даргын илгээсэн хариунаас хангалттай харж болно. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвшилцөх албан саналтай санал нэгдэхгүй байгаагаа хууль зүйн үндэслэлтэйгээр илэрхийлсэн билээ. Ингэснээр 76-г муухай болгож харагдуулах, эцэст нь энэ нь засаглалын буруугаас болж байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх Ерөнхийлөгчийн байр суурь нэг их дэмжлэг авч чадалгүй замхрах тийшээ хандсан. Гэтэл гишүүн Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ тарах талаар өгүүлсэн нь анхаарлын төвд дахин аваачлаа. Уг нь Ерөнхий сайд, түүний Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг субьект. Ийм байтал дан дээлтэй Ерөнхий сайд парламентыг тараах талаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжин чангаар хашгирсныг аргаа барахдаа аавынхаа толгойг маажив гэдгийн үлгэр боллоо гэх хүн олон байна. Учир нь, Ерөнхий сайд бол УИХ-ыг тараах эрх бүхий, бас санал гаргах эрхтэй ч субъект биш билээ. Тодруулбал, ­Ерөнхий сайд У.Хүрэлсүх мягмар гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр “...Ард түмний итгэл, сэтгэлийг дааж чадахгүй байгаа бол УИХ, Засгийн газар цаашид ажиллах уу гэдэг тухай асуудлаа ч ярина” хэмээсэн билээ. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ, Ерөнхийлөгчид л энэ эрх байдаг аж. Өөрөөр хэлбэл эдгээрээс өөр ямар ч эрх мэдэлтэнд энэ тухай ярих, тараах эрх байхгүй. Үүнээс гадна Ерөнхий сайдын уг мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн явдал болжээ. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ярихдаа “Сүүлийн үед төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас УИХ-ыг тараах тухай асуудлыг турхирдаг боллоо. Өчигдөр УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд энэ асуудлыг хэлсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үндсэн хуулийн 41-р зүйлд Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-д хариуцна, 41.2-т Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана гэж заасан. Гэтэл өнөөдөр УИХ-д ажлаа тайлагнах ёстой, төрийн хуулийг биелүүлэх тухай асуудлыг УИХ, ард түмний өмнө хариуцах ёстой хүн төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэх маягийн мэдэгдэл хийгээд сууж байна гэдэг боломгүй. Үндсэн хуулийн бус аргаар УИХ-ыг тараах гэж байгаа бол үүрэгт ажлаа өгөөд тэр ажилдаа ханцуй шамлаад орох ёстой байх. Аль эсвэл Үндсэн хуульдаа захирагдаж, Засгийн газраа зөв удирдаж, ажлаа хийх ёстой гэж бодож байна. Бид ийм зах замбараагүй байж болохгүй” гэсэн юм.

Тэрбээр цааш нь “Монголын төр өнөөдөр амаргүй, хүнд хэцүү сорилтын өмнө тулгараад байгаа энэ үед төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гэж нэрлэгддэг эдгээр хүн хоёр нь дотроосоо УИХ-ыг тараана, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх тухай асуудлыг ард түмэнд турхираад сууж байна гэдэг Үндсэн хууль зөрчих асуудлыг өөрийн биеэр үлгэрлэж байна гэж үзэх үндэс байна” хэмээн тайлбарлав. Мөн цааш нь “Бид энэ асуудалд дуугүй сууж болохгүй. Бид муу ч сайн ч ямар ч бай одоо мөрдөгдөж Үндсэн хуульд захирагдаж, төрийн өмнө, олон түмний өмнө ажлаа хариуцаж хийх үүрэгтэй гэдгийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт хандаж, хаяглаж хэлмээр байна. Ийм бусармаг үйлдэл дахин, дахин ярьж болохгүй. УИХ-ыг тараах эрх Үндсэн хуулиар зөвхөн өөрт нь бий. Үнэхээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэвэл гуравны хоёроороо шийдээд дахин сонгууль явуулж болно. Энэ асуудлыг цааш цаашдаа бодоосой билээ гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүддээ хандаж хэлэхэд хүн бүр ёс зүйтэй, зарчимтай, хуулиа сахидаг байя, тэгээд хууль биелүүлэхийг хүнээс шаардъя” хэмээн өгүүлэв.

Үүнээс гадна тэрбээр ЖДҮДС-д үүсээд байгаа асуудалтай холбогдуулж “Хууль хяналтын байгууллагуудын тухай өнөөдөр янз бүрийн л юм ярьж байна. Би нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллагууд болох шүүх, цагдаа, прорукорор энэ байгууллагуудад хөндлөнгөөс нөлөөлдөг улс төрийн нөлөөлөл, албан тушаалтны нөлөөллийг байхгүй болгоход бид анхаарах ёстой. Ний нуугүй хэлэхэд гээндээ ч, гоондоо ч гэж ямар нэгэн байдлаар улс төрд хутгалдуулаад байгаа учир шийдвэр гаргахад хүндрэлтэй байдал үүсдэг гэж би хувьдаа бодож явдаг. Тиймээс нэгдүгээрт үнэхээр ёс зүйтэй байя гэвэл бид өөрсдөө ёс зүйтэй байх ёстой. Хоёрдугаарт бид өөрсдөө хуулийг сахидаг байх ёстой. Тэгж байж хуулийнхнаас хуулийг ягштал биелүүлэх тухай асуудлыг шаардаж байх үүрэгтэй. Ингэж ажиллаж чадвал хууль хүчний байгууллага зөв, шударга ажиллах зарчим суурь нь болно” хэмээн ярьсан юм. Ийм байтал Ерөнхий сайд УИХ-ыг тараах тухай ярьсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн ЖДҮ-ийн зээлийн булхайг өөр тийш нь эргүүлэх гэсэн бяцхан попролт л байжээ. Харамсалтай нь өөрт байдаггүй эрхийг эдэлж чанга дуугарснаараа өөрийг нь бүтээсэн “аав”-ынхаа дургүйцлийг л төрүүлчих шиг боллоо.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Chinzo (116.84.110.44)
    Уих гишүүн болж чадаагүй хүмүүсийн л санаа, сэдэл шүү дээ,
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Хаянхярваа гишүүн үнэн шударга хуулийг дээдлэсэн үг хэлсэн байна.Ер гь энэ сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс өөрсдөө яиарч өөгүй юм шиг л зүйл ярьж бичих юм.Бид ч гэсэн гишүүн сайд болвол мөн адил бидэнд дургүй хүмүүс шүүмжилнэ муулна гүтгэнэ.Хөндлөнгөөс харж дүгнэлт хийж худлаа туйлшрах хэрэг байна уу.Бодох хэрэгтэй.Хувь хувьсгалд алинд ч бас л худал хуурмаг зүйл байгаа түүнийг гол алдахгүй авч явах нь л тухайн хүний үүрэг хариуцлага эрх шүү дээ.Бие биенээ муухайгаар хэлдэгээ болье.Ингэлээ гээд Монгол улс хөгжихгүй улам л буруу замруу явна.Зүгээр л урьдахаа сайн хийцгээе.Бусдын үг үйлдэлрүү бага оролцоое Монголчуудаа.Лаагаа иднэ луувангаа иднэ үү хэнд хамаатай юм.Аяандаа л тэхгэр бурхан буруу хүмүүсэд цээрлэлээ биднээс илүү үзүүлнэ.Бид өөрсдөө зөв явья зөв ярья.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.19)
    Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
    2018 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зараа (202.9.43.225)
    Хаяанхярваа гэж нэг долдой юмийг хараачээ
    2018 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (64.119.20.43)
    Ёстой хэлэх гэснээ зоригтой хэлнэлээ дээ! Илүү шулуун хэлчихдэг ийм ЕС олдох ч үгүй! Тэнэг хүмүүс юмыг дүгнэж бодох чадваргүй мөртлөө хачин юмих бичих юм!
    2018 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.116.148)
    ХАЯНХЯРВАА ГЭЖ ДОЛДОЙ МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ШДЭЭ ..ДАРХАН ХОНГОРЫГ ЯАЛАА ... ОДОО НЭГ ИХ ШУДАРГА БОЛЖ ГЭНЭДЭЭ ...
    2018 оны 11 сарын 11 | Хариулах
  • хөдлөөд өгөөчээ Ерөнхий сайдаа (66.181.186.69)
    нисэх төмөр замаа цэгцлээчээ ерөнхий сайдаа чадах юмнаасаа хийж байгаасай хугацаа хурдан шүү
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.25.137)
    Д.Сумъяабазар чинь Роснефть ээр газрын тосны уйлдвэр ээ бариулна гээд яриад байхын тэгвэл уйлдвэртэй болох ажил улгэр болно
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.25.137)
    Ц.Даваасурэн Д.Сарангэрэл Ц.Цогзолмаа 3-ыг сольж засгаа авч улдэх ганцхан гарц улдсэн шуу Хуук ээ чамд мэдэл гэж байна уу. Хавар жинхэнээсээ чамаар туг тахина
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.25.137)
    том тослуудээ ходолгооч 3-р ТЭЦ-ИЙН 250мВТ-ын орготгол яагаад таг болов хотын дулааны асуудлыг яаралтай шийдуулээд ажлыг эхлуулчихвэл сайн байна. Ц.ДАВААСУРЭН гэж хулгайчыг зайлуулаачээ
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.240)
    ERONHII SAID CHIN UGAASAA AILIIN GERGII
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.42.24)
    энэ тагжаахай Хаян-гийн үг үг мөн үү
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Хулгайч (150.129.143.77)
    Хаянхярваа гэж хулгайч өөрийнх нь булхайг илрээгүй гэж бодоо юу Хүрэлсүхдээ биш намын дарга учраас УИХ тарах эсэх тухай ярьж байна УИХ тарах асуудлыг нам дээрээ ярьж шийднэ биз дээ муу пацаан минь Муу хулгайчдыг аль бага идсэнийг л гэж ярихаас биш улсаас цуслаагүй нэг ч амьтан байхгүй болсон ш дээ 60-н тэр бумаа бодоорой МАН-н дарга аятай юм чинь яриа биздээ тэр мөнгөө босгох гээд л зохион Зохион байгуулалттай хулгайд мордоо биз дээ худлаа ухаантай цариалцгаахаа больцгоо МАН-нхаан
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (64.119.26.92)
    Uussen nuhtsul bdal chin urgusun tangaragaasaa nyatssan. erkh medlee urvuulan ashiglasan. ard irgediin tatvarin mungiig zoriulaltin busaar ashiglasan. JDU erhlegchid ochih yostoi zeeliig terbum terbumaar ni avch ashiglachihaad ene ni zahin chavgantsad ch baga angiin suragchdad ch oilgomjtoi bolchihood baihad UIH tarah. taraah tuhai yarisan hariutslagagui bdlig shudargaar helsen turiin 2 undurluguu eldeveer dairch bgaa bolon Erunkhii prokurorin helsen unen ugend iheehen egduutsej bgaa zereg ni 65 suudaldaa heterhii erdej byaluursni gai yum bolov u.ARD IRGEDIIG HETERHII BASAMJILJ DOROMJILJ BOLOHGUI
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.178.94)
    хулгайч нарийг өмөөрдөг чи хэн бэ
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • иргэн (139.5.217.135)
    Энэ Р.Хишигжаргал гэдэг хүн МАН-ынханы бузар хар үйл хэргийг ичгүүргүй хамгаалж байна.МАН-ын луйварчидтай нийлж төсвийн хөрөнгийг завшигч байх нь.Хорыг хороор нь гэдэг юм.Хууль зөрчигчдийг огцруулахад хуулийн зөв бурууг тэдэнтэй ярих хэрэггүй.Ерөнхий сайд та луйварч гишүүдээсээ салаа!!!! Таны цаашдын урт замналд энэ удаагийн сонгуульт луйварчид ихээхэн тээг болно. Танд олон удаагийн сонгуулийн хаалга нээлттэй байгаа. Ямар амь насаа алдах гэж байгаа биш.Наад луйварчдаа зайлуулж төр,засгийг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулах хэрэтэй шүү !!!
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.43.168)
    Хлрэлсүх хэдий е.с боловч энэ УИХ-гбүрдүүлж буй намын чинь дарга.хаян чи асуллыг ёстой өөрөө өөр тийш хандуулж ард иргэдийг буруу турхираж байна шүү.өөрсдөөсөө зайлуулжээ.ҮАБ- 2нь буруутай гэж харагдуулахнээ Хуульд юу гэж байна хуулиндаа байх
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.116.186)
    Женкогийн гар хөл болсон амьтан шүү энэ чинь
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin (64.119.21.96)
    Тэхдээ одоогоор парламентын олонхийг бүрдүүлсэн намын дарга нь шүү гэдгийг мартаж болохгүй.УИХ-ын гишүүд нь намын гишүүн хэьээр байгаа. Ингээд бодоход л НАМ төвтэй улс болоод байгаа юм даа.
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
    • зочин
      Тэр муу Мие-нь өөрийн эрх ашгийг барьж, фракцынхнаараа дайруулаад ажлыг нь хийлгэхгүй байгаа шүү дээ!
      2018 оны 11 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 7 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 57 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК