Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнхөөгийн Оюунчимэгийн хэлсэн мөнөөх хэргүүд-1

2018-11-12
0
ЖИРГЭХ

Нийгмээрээ шуугиж байгаа нэгэн хэргийн учир гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь татгалзуулах хүсэлтээ парламентад танилцуулсан М.Энх-Амгалан прокуророос “тэгш хандах” зарчим нэхсэн М.Оюунчимэг гишүүнийг олноороо буруутгасан дөрвөн хоног өнгөрлөө. Уг нь түүний үгийг бүтнээр нь сонсвол буруутгах шалтгаан огт байхгүй юм. Тэр ЖДҮ сайхан гэсэнгүй, ЖДҮ-гээс зээл авсангүй. Харин ч ЖДҮ-г шалгаж байгаа нь зөв, зэрэгцүүлээд прокурорын ширээн дээр мартагдан тоосонд дарагдаад буй цагаан захтнуудын хэрэгт салхи оруулаач ээ л гэсэн юм. Аудитын дүгнэлт гарчихаад байхад АСЕМ-ын булхай, Хөгжлийн банкны зээлүүд, Эрдэнэтийн 49 хувийн ээдрээт хэлцэл, Үнэ тогторжуулах хөтөлбөрийн олон тэрбум төгрөгүүдийн хэрэг яагаад хавтсандаа өтлөв? Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгахыг хүлээгээгүй юм бол хурдан шийдэж буруутай албан тушаалтнуудыг нь нийгэмд зарла аа л гэсэн билээ. Үнэхээр Мөнхөөгийн Оюунчимэг гишүүний хэлсэн мөнөөх албан тушаалын хэргүүд хаачив? гэдгийг манай редакц цувралаар хүргэхээр боллоо. Эхнийх нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нь зэвсгийн наймаа эрхэлж, улмаар түүнд нь холбогдсон хойд солонгосын хоёр иргэн цаазлуулсан тухай.

 

Б.Хурц “цааш нь ярих уу”, Л.Болд “цааш нь шалгуулах уу?

Одоогоос жил орчмын өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэхэд “онц ноцтой сэдэв”-ээр хэрүүл гэхэд зөөлдөм яриа өрнөж билээ. Тухайлбал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэхэд УИХ-ын гишүүн Л.Болд “Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халддаг. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэдгийг хэлсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэсэн яриа болсон юм даг.

Гэвч хэн, хэнийх нь яриа хөөрөө хуулийн байгууллагаар шалгагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэв Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн бол өдийд “шийтгүүлэхээр барах уу” гэмээр том ялд унасан байх учиртай. Гэтэл Элчингээр явах асуудал нь “бүлээнээрээ” байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд гэм буруутай бол бүр ч том ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. “Томчуудын хэрүүл том байдаг”-ийг харуулах нэг өөр. Гэхдээ Монгол төрийн болон төрийн сайдын, төрд ажиллаж буй албан хаагчийн нэр хүндэд хор хөнөөл учруулахуйц ноцтой сэдвээр олон нийтийн өмнө ярьчихаад огт хариуцлага хүлээхгүй өнгөрч болно гэж үү.

УИХ-ын гишүүн Л.Болд тухайн үед буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны Байнгын хорооны хуралдаан дээр хэлэхдээ “Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа” гэсэн. Тийм бол өөрийгөө “зэвсгийн наймаачин” гэж гүжирдүүлчихээд хэний даалгавраар онц ноцтой мэдэгдэл хийснийг нь яагаад “тэвчээд” зарласангүй вэ. Наанадаж л чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо шантааж хэлбэрийн ноцтой мэдэгдэл хийх явдал цаашид гарахгүйн тулд гүжирдсэн “микрофон”-той тэмцэхгүй бол буруу жишиг тогтоно шүү дээ.

Өөрөө бол “би АТГ-ын даргаас очиж асуусан. Тэр бичиг чинь ямар учиртай юм бэ. Та нар ямар мэдэгдэл хийчихэв ээ гэж. Гэтэл бүртгэлгүй, нэргүй бичиг хувь хүн авчирч өгсөн. Яаж ч болохгүй хадгалж байсан гэх утгатай зүйл ярьсан.. Би бас Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас энэ талаар асуусан. Бид мэдээлэл өгч чадахгүй байна аа гэсэн. Тийм бичиг үнэхээр байгаа эсэхийг тодруулъя гэсэн. Улс хоорондын харилцаа. Хүний эрхийн харилцаа. Дээрээс нь хууль ёсны нарийн төвөгтэй асуудлыг ингэж хамаагүй ярьж болохгүй. Хэд хэдэн хуулийн зөрчил гарч байгаа биз. Энэ бүхэн ил болсон. Угаасаа зургадугаар сард ямар зорилготой ийм бичиг “үйлдвэрлэсэн”. Яагаад өнөөдрийг болтол тэр дагуу шалгаад, үнэн мөнийг нь тогтоогоогүй юм. Яахаараа Т.Дашдэлэг генералын мэдүүлэг гэж яригдаад байсан зүйл Хойд Солонгосын бичиг болоод хувирчихдаг юм. Энэ чинь өөрөө маш будилаантай асуудал” гэж сонинд ярьсан.  Энэ талаар хөндлөнгийн, хууль хяналтын байгууллага олон нийтэд мэдээлэх ёстой. УИХ-ын дотор ийм ноцтой хэрэгт гүтгүүлэгч сууж байна уу. Эсвэл ноцтой хэргийн сэжигтэн юм уу гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Ийм ноцтой хэрэгт өөрийнх нь хэлснээр гүтгэсэн юм бол өдийг хүртэл Л.Болд гишүүн сэтгүүлчийн асуултанд хариулснаас өөрөөр тэмцэхгүй байгааг юу гэж тайлбарлах вэ? Эсвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц цааш нь ярихыг хүлээсээр л байх уу? УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын ярьсан хэрэгт шалгагдахаа болих уу. Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн болж таарах уу. Аль эсвэл... Ямартай ч Хурц Болд хоёр энэ тухай ярихаа больсон юм гэхэд тэр үед цочирдож хүлээж авсан иргэд сонгогчид огт мартахгүй билээ.  Уг нь байлдааны онгоцыг борлуулсан мөнгө нь Л.Болд гишүүний тухайн үед эзэмшдэг байсан Бодь группийнхны банк санхүүгийн байгууллагын дансаар орж гарсан гэсэн мэдээлэл тухайн үед гарч л байсан билээ.

 

Андынхаа хүүд бэлэг барьсан арван тэрбумын бас нэгэн хэрэг

Бизнесмэнээс улстөрч болсон хүмүүс арилжааны аргаа орхидоггүй гэдэг нь Л.Болд гишүүний улс төр дэх энэ олон жилийн амьдралаас тод харагддаг. Ийм хүмүүс том шалтгаангүйгээр ямарваа үйлдэл хийдэггүй. Үүний нэг нь мөн л Батлан хамгаалахын сайд байхдаа намын нөхөр, фракцын анд Батж.Батбаярын хүүд Батлан хамгаалахын ажилчдын 300 айлын орон сууц барих эрхийг өгсөн нь байлаа. Ардчилсан нам дахь Зүүн хойд Азийн бүлэглэлд багтдаг Л.Болд тус бүлэглэлийн бас нэгэн томоохон төлөөлөл Батж.Батбаярт хүүгээр нь дамжуулан ийм бэлэг барьж байсан юм. Улсын төсвий хоёр тэрбум гаруй төгрөгөөр шаардлага хангахгүй техник нийлүүлэн “хар жагсаалт”-д ороод байсан Батж.Батбаярын хүү Баттулгын “Спейшл” корпорацийг Л.Болд сайд байхдаа арав гаруй тэрбум төгрөгийн тендерт ялуулж байсан нь мөн л тухайн үед дуулиан шуугиантайхан нийгэмд цацагдаж байсан. Тэрбум гаруй төгрөгийн өртэй гэгдэж байсан “Спейшл”-д ийм тендер өгөхгүй гэсэн Сангийн яамныхны анхааруулгыг үл тоон “ХөМоТэ” болгон нэрийг нь өөрчлүүлээд ажилчдынхаа арван турбумаар босох орон сууцын тендерийг Мо даргын хүүд өгсөн хүн нь Л.Болд сайд байсан юм. Ингэхдээ баригдаагүй барилгын санхүүжилтыг 100 хувь  олгосон байдаг тухай хэвлэлийн хуудсаар мөн ч олон удаа дурдагдаж байсан. Гэсэн ч босоогүй орон сууцны эл хэрэгт холбогдуулан Батлан хамгаалахын газрын хэдэн даргыг хэсэг шалгаж байгаад л энэ хэрэг хавтастайгаа тоосонд дарагдсан. Нэгэнтээ Л.Болд гишүүн андынхаа хүүд найр тавьсан арван тэрбумын тендерийг “Батлан хамгаалахын салбарт хийсэн миний гол ажил” гэж ам алдаж билээ. Уг нь шалгуулах ёстой хүн нь салбарын сайдаар ажиллаж байсан, анд нөхрийнхөө хүүд найр тавьсан, арван тэрбумыг цаасан дээрх төлөвлөгөөнд зориулаад гаргаад өгсөн Л.Болд байсан юм шүү дээ.

Үргэлжлэл бий.

 

С.Нацагтовуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Irgen setguulch (202.131.235.245)
    Bold gishuunch olonch hov jivd hohirogch bolj yavdgn. Setguulchiin huvid bi yag yu huuliar batladsng l hardag. Tuuhiign harhad Bold bol hamgiin yuma nelltei yaridag uls turchdiin neg. Buruu yum hiisen hunii hereg tsag hugatsaanda gardag irdeg l yum bnle. Bold gishuunii huvid ch bas unher huli bus yum hiisen bol garj ireh biz. Hel am bol udur bur gardg l baih. Odoogin huvid Bold gishuun hamgiin ireeduitei mun es zuitei uls turchdiin neg gj hardag.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (64.119.19.71)
    Болд Элбэгдоржийг АСЕМ-тэй холбоод шүүмжилсний хариу, хор найруулга яваад байна уу тиймээ
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.183.158)
    ОТ н асуудал Дубайн гэрээ гээд л таг болсон хэргууд маш олон гэдэг нь унэн шуу
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (65.19.167.132)
    Үнэн шүү дээ. Дашдэлэг гэгч ганц төгрөг захиран зарцуулах эрх мэдэлгүй генерал Агаарын цэргийн командлагчийн хувьд золигт гарч ганц жил суусан болоод гараад ирсэн. Харин Лу.Болд ЗХЖШ-ын хуучин дарга Ц.Бямбажав нар л тэр юмыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байгаа бусад хүмүүсийг улсын нууц нэрээр хэргээ хайцаалж байгаа. Гэвч хэрэг хуучирдаггүй шүү.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (65.19.167.132)
    Үнэн шүү дээ. Дашдэлэг гэгч ганц төгрөг захиран зарцуулах эрх мэдэлгүй генерал Агаарын цэргийн командлагчийн хувьд золигт гарч ганц жил суусан болоод гараад ирсэн. Харин Лу.Болд ЗХЖШ-ын хуучин дарга Ц.Бямбажав нар л тэр юмыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байгаа бусад хүмүүсийг улсын нууц нэрээр хэргээ хайцаалж байгаа. Гэвч хэрэг хуучирдаггүй шүү.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (79.137.68.85)
    Л.Болд бол мэргэжилийн луйварчин шүү.Бүтэн баг дагуулж явдаг хүн.БХ сайд болохдоо хууль ч гэж нэг өвгөөн.санхүүгийн хэлтсийн дарга гэж нэг залуу.зөвлөх гэж нэг сохор нөхөр.гол газрын даргаар Сүхбаатар гэж нөхөр дагуулж ирж зохион байгуулттай хулгай хийж дараа нь ГХЯ-багтайгаа очоод бөөн хэл ам болж байсан юм.Олон сайдын нүүр үзхэд мэргэшсэн багтай дээрэмчин үзээгүй юмдаа.Үүнийг БХЯ.ЗХЖШ-ийн бүх хүмүүс мэдэж байгаа шүү.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.220.101.34)
    Лу Болд анх Голомт банкаа ХОТШ банкнаас зээл авч байгуулж байсан үүнийхээ дараа Ц Элбэгдоржтой нийлэж Ард банкыг дуйвардах гээд чадаагүй ингээд БААБАРЫГ сангийн сайд болонгуут СББ ыг Голомттой нийлүүлэж авах гээд чадалгүй дундаас нь 6 сая доллор улсын төсвөөс хүлгайлан 1 саяыг нь Баабарт өгсөн дөө
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.42.116.20)
    Т.Дашдэлэгт төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн тооцож, Эрүүгийн хуулийн 264 дугаар зүйлийн 264.2-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил 5 сар хорих ял оногдуулсан юм. Мөн Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Ж.Бямбаноровт 7 жил 1 сар, М.Сэргэлэнбаатарт 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Ж.Бямбаноров Завханых. ЗХЖШ-ын дарга байсан дэслэгч генерал Ц.Бямбажавтай нэг нутаг бас бизнесийн хамтрагч нь. Бригадын генерал Т.Дашдэлэг нь дэслэгч генерал Ц.Бямбажавын онжав хамтрагч нь. М.Сэргэлэнбаатар гээч нь Голомт банкны хүн. Тийм болохоор энэ асуудлын ард Лу.Болд, генерал Ц.Бямбажав 2 сугарч үлдсэн...
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Иргэн (64.119.19.5)
    Хариу мэх хийхчээн болж байна. 20-р зууны хоцрогдсон коммунист арга.Үүгээрээ өөрсдийгөө л илчилэхээс хэтрэхгүй.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.14)
    ЖДҮ нь илэрсэн чинь уурлаад Лу.Болд руу дайраад унав уу
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
    • Энэ тарваган шүдэт Л.Болд гэгч нөхөр чинь ихээхэн луйвараар баяжиж,хөлжсөн хулгайч даа.Одоо нэг их шударга дүр үзүүлэх гээд байна уу.
      2018 оны 11 сарын 12
  • Зочин (103.206.195.254)
    JDU JDU geed bhaar odoo shal uur yum ruu anhaaral handuulah geed l.. odoo ungursun l duu.. Naad hun chini harin ch ard tumnii tald duugardag gants hun bgaam daa
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Zochin (64.119.21.96)
    ЖДҮ-гийн хэргийг саармагжуулах хувилбар мөн л дөө.
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    АСЕТ ЭРДЭНЭТ ГЭЭД ОЛОН ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ ХЭРГҮҮДИЙГ ХУРДАН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ...
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 8 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 20 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 58 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК