Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-2

2018-11-12
0
ЖИРГЭХ

Уг нийтлэлийн өмнөхийг  https://www.24tsag.mn/a/167124  уншина уу.

 

Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр Салхитын мөнгөний ордын хайгуулын гурван лицензийг, 2010 онд байгуулсан “Жи Пи Эф” компанийнхаа хувьцааны хамт “Си Си Эм Икс” ХХК-д 2012 онд 800 мянган ам.доллараар худалдсан байдаг.

Энэ мөнгийг Ш.Мөнгөншагайгийн төрсөн дүү Ш.Булгантуулын нөхөр, “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийг эзэмшигч байсан Г.Жаргалан 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурж баримт үйлдэн бэлнээр нь авчээ. Түүнд 800 мянган ам.долларыг “Жи Пи Эф” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг хүлээлгэж өгчээ. Ц.Өнөрцэцэг УМБГ-т “...“Си Си Эм Икс” ХХК нь гурван ширхэг хайгуулын лицензтэй “Жи Пи Эф” ХХК-ийг 800 мянган ам.доллараар худалдаж авсан ба энэ мөнгийг миний данс руу шилжүүлж, би уг мөнгийг Жаргаланд бэлнээр хүлээлгэж өгч байсан “ гэж мэдүүлжээ.

Ингээд “Си Си Эм Икс” ХХК-ийнхан олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, “Жи Пи Эф” компанийн үйл ажиллагааг жигдлээд улсад олон тэрбумын татвар төлдөг болгож, өнөөх гурван хайгуулын лицензийг А буюу ашиглалтын лиценз болгосон. Ашиглалтын талбайгаас ч ахиухан зүйл олборлоод эхэлсний дараа 2015 онд буцааж авахаар шүүхэд хандаад эхэлсэн байдаг юм.

Ш.Мөнгөншагай нь “Би “Жи Пи Эф” компанийнхаа хувьцааг зараагүй. Хөдөө морь уяж амьдардаг. Хүргэн дүү Г.Жаргалан маань 2012 оноос хойш надаас холбоогоо тасалчихсан. Компани яаж байгаа бол шалгуулаад үзтэл өөр хүний мэдэлд оччихсон байна” гэсэн гомдлыг Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байгаа юм.

Ингэхдээ “Хувьцааг худалдсан болон эрх шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш” гэж гомдол гаргажээ.

Гэтэл дээрх гэрээнүүдийг гэрчилсэн хүн нь Чингэлтэй дүүргийн наториатч М.Саранцэцэг юм байна.

Ш.Мөнгөншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “......“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлыг судлан үзэхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 дугаар бүхий тамгатай нотариатч М.Саранцэцэг нь Нотариатын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчсөн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн эзгүйд “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайн зөвшөөрөл байхгүй байхад “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2012 оны 7 дугаар сард үйлдсэн боловч Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчих зорилгоор гэрээнүүдийн огноог 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болгож өөрчилсөн. Нотариатч М.Саранцэцэг болон “Си Си Эм Икс” ХХК-ийн эдгээр хууль бус үйлдлүүд нь нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд иргэн Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны 7 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.

Харин хариуцагч “Си Си Эм Икс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” ХХК-ийн албан бланкан дээр бичиж гарын үсэг, тамга дарсан шийдвэр байх бөгөөд түүнд “Шарав овогтой Мөнгөншагай би “Жи Пи Эф” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаа болох 60 хувийг “Си Си Эм” ХХК-д 100 хувь шилжүүлэхийг зөвшөөрч байна. “Жи Пи Эф” компанийн хувьцаа худалдах, эрх шилжүүлэх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бүх эрх мэдлийг Ганхуяг овогтой Жаргаланд олгосон нь үнэн болно” хэмээн өөрийн хувьцааг бусдад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч итгэмжлэл олгосон баримт байна. Маргаан бүхий гэрээнүүдийг үнэн зөв болохыг гэрчилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэгийн шүүхэд өгсөн тайлбарт Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар нь өөрсдөө ирж, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан болохыг баталдаг.

...Компанийн тухай хуулиар компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийнх нь хувьцаа бусдад шилжсэн болохыг огт мэдэлгүй бүтэн 4 жил өнгөрөх ямар ч боломжгүй. Компанийн тухай хуулиар компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил болгон хийх ёстой, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хэлэлцэж татвар, нийгмийн даатгалын байгууллагад өгөх ёстой, Компанийн дүрмийн 5.4/, 60 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ бүхнийг хийж мэдэж байх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг, хариуцлага бөгөөд үүнийгээ хийгээгүйн төлөө бусдыг, ялангуяа хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрхээ Иргэний хуулийн 56, 89, 101, 106, 108 дугаар зүйлээр үндэслэж байгаа боловч эдгээрээс нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай нь 56 дугаар зүйл байна. Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээг зохицуулсан байх тул нэхэмжлэгч түүнийг үндэслэн маргаан бүхий гэрээг “хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах нь өөрөө утгагүй юм. Тодруулбал, онолын хувьд “гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 57-61 дэх зүйлээр л гаргах боломжтой гэдгийг дурдмаар байна. Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 зүйлийн аль заалтыг үндэслэж байгаагаа тодорхой дурдаагүй ч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдгийг үндэслэж байгаа бололтой.

... Түүнчлэн үйл баримтын хувьд “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх улсын бүртгэл хийгдэх үед тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ч, мөн компанийн дүрэм дээр “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн л бүртгэлтэй байсан. Тодруулбал, “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг” гэх бүртгэл байгаагүй, харин үүнийг компанийг шилжүүлснээс хойш 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр одоогийн хувьцаа эзэмшигч болох хариуцагч нар улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн. Нөгөөтэйгүүр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болсноос хойш өнөөдрийг хүртэл Монгол улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор хуучин хуульд байсан бүх хязгаарлалтуудыг, үүний дотор нэхэмжлэгчийн маргаж буй Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэлцлийн талаарх зохицуулалт байхгүй болгосон.

...Нэгэнт Ш.Мөнгөншагай нь компанийг шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Г.Жаргаланд олгосон бөгөөд Г.Жаргалан нь энэ бүх хэлцлийг биечлэн хийсэн тул Ш.Мөнгөншагайн өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан байсан ч түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

...Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь иргэн Г.Жаргалан болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардах эрхгүй этгээд юм. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээний аль нэг тал биш, гэрээ байгуулсан талууд гэрээний талаар маргаагүй. Хэрэв Компанийн тухай хуулийн дагуу “зөвшөөрөл авах ёстой байтал аваагүй” гэж үзэж байгаа бол энэ нь “Жи Пи Эф” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч “Си Си Эм Икс” ХХК-д биш, харин Г.Жаргалантай холбоотой асуудал юм. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагын тухайд "огноог өөрчилсөн, гэрээний тал биечилж байгуулаагүй, зөвшөөрөл аваагүй” гэдэг нь дээрх хууль зүйн үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль нэг заалтаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна… нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр зөрчихийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд маргаан бүхий 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэр нь “Жи Пи Эф” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох Ш.Мөнгөншагай болон Г.Жаргалан нарын гаргасан компанийн дотоод шийдвэр юм. Иймд хэрэв Ш.Мөнгөншагай нь уг шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол хариуцагч нь “Жи Пи Эф” ХХК-ийн 2 дахь хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал байсан Г.Жаргалан байх ёстой. Өөрөөр хэлбэл, маргаж буй шийдвэр нь одоогийн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “Си Си Эм Икс” ХХК-д ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ...Гэхдээ уг шийдвэрийг Г.Жаргалан нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул Компанийн тухай хуулийг зөрчөөгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн 23-30 дугаарт заасан үндэслэлийг үгүйсгэсэн буюу улсын бүртгэлийг хууль ёсны болохыг тогтоосон 2016 оны 108 дугаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэмэгдүүлсэн шаардлага нь үндсэн шаардлагатай холбоотой тул нэгэнт үндсэн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлага нь ч мөн үндэслэлгүй. Дээр дурдсан бүх үндэслэл, нотлох баримтууд нь ...Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчмыг ноцтой зөрчиж мөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн зорилтод нийцэхгүй байна. Ялангуяа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын зорилго нь гэрээний аль нэг талын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгддэг. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд түүний эрх нь зөрчигдөөгүй болохыг хангалттай тайлбарлаж нотолсон.

Иймд Иргэний хуулийн зорилт болон шударга ёсны зарчмыг хангах, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна. 

Нотариатч М.Саранцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “2016 оны 11 сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надал танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурьдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биелэн ирж, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүслтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.

Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас “Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд “Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа бөгөөд Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.

Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж инэгж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэсэн байна.

Нотариатч нь ингэж баталсан ч шүүхийн шинжээч нар “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлтийг гаргаж, шат шатны шүүх түүнийг нь барьж шийдсээр энэ асуудлыг улам ээдрүүлсэн байгаа юм. Үр дүнд нь инэгж дүгнэлт гаргасан нэр бүхий шүүхийн шинжээч хоригдон шалгагдаж байна.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Өдрийн сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (43.242.241.153)
    газрын дорох баялаг бүх ард түмнийх биздээ. тиймээс лизензийг хүчингүй болгож улсад хурааж авах хэрэгтэй
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.42.124)
    Монголын газар шороог зарахыг зогсоо та нарт ингэж зарах эрх байхгүй иимд шууд улсын өмч болго. Нөгөө цагдаагиин төгцөг генерал хэн бэ түүнииг тасчин хаях ёстой
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.42.24)
    монгол улсын хэн гэдэг иргэн ч бай А 4 цаасаар эх орноо худалдаад байдгаа зогсоо монгол улсын газар нутаг ард түмэний мэдэлд дархан эрхтэй хашаач зарагдаж үрэгдэхгүй үүрд мөнх байх хэрэгтэй муусайн улс төрч гэх улс тараагч нарыг хариуцлага тооцож байх газар нь үүрд суулгах ёстой
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • ss (66.181.169.114)
    urd humuusiin tekbertey medee bololtou
    2018 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    8 цаг 26 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    8 цаг 44 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    9 цаг 3 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    9 цаг 7 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    10 цаг 58 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    11 цаг 5 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    13 цаг 3 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 10 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    13 цаг 13 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    13 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    13 цаг 42 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    14 цаг 22 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    14 цаг 45 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    14 цаг 56 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    15 цаг 7 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    15 цаг 17 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    15 цаг 48 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    15 цаг 52 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    16 цаг 9 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    16 цаг 22 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК