Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү?

2018-11-14
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа   МАН засгаа,намын даргатайгаа солиод жил орчмын хугацаа өнгөрч байна. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон юм чинь М.Энхболдыг намын даргаасаа төдийгүй УИХ-ын даргаас ч буух ёстой гэсэн олон  нийтийн шахалт шаардлага байсан ч намын дарга У.Хүрэлсүх нь  хагарлыг нэмж, галыг өрдөөгөөд яахав хэмээн болгоомжлон, тэдэнтэй учраа олох гэж  нэг жил ёстой л гүрийсэн байх. Ядаж байхад шударга ёсыг тогтооно, авлигалтай тэмцэнэ,60 тэрбумынхнаас намаа цэвэрлэнэ гээд амлачихсан. Энэ амлалтаараа ч  намын дарга,Ерөнхий сайдад намынхаа гишүүдийн дэмжлэгийг итгэл төгс хүлээсэн билээ.

Амласан амлалтдаа зарим талаар хүрч чадаагүй бүтэн жил болсон учраас Хүрэлсүхэд зарим талаар итгэл алдарсан тал бий.Гэхдээ л хүлээсээр байсан.Хэзээ шударга ёсоо тогтоох юм бол, хэзээ авлигад идэгдсэн хүмүүсээсээ салах юм бол,салдаггүй юмаа гэхэд ядаж хашиж буй өндөр албан тушаалаас нь хэзээ буулгадаг юм бол...? гэсэн хүлээлт.

Харин М.Энхболдыг УИХ-ын даргаас, Д.Хаянхирвааг МАН-ын бүлгийн даргаас, Су.Батболдыг хотын даргаас огцруулахаа мэдэгдсэн өчигдрөөс хойш нийгмийн сүлжээгээр л лав У.Хүрэлсүхийг дэмжигсэд олноор бий болов. Эндээс МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нийгмийн дэмжлэг асар их байгааг харж болно.

Олон нийт дэмжиж байна гэдэг урагшаа харж ажил хийх асар их боломж юм. МАН намаа болон засгаа Хүрэлсүхээр удирдуулаад,түүнийг дэмжээд 2020 оны сонгууль хүргэхэд дараагийн шанс бас байна гэсэн үг. Тийм л учраас үүнийг олж харсан намынхан нь энэ удаа дахиж Засгийн газраа огцруулахыг дэмжихгүй, харин нөгөө гуравт хариуцлага тооцохыг зөв гэж үзэж байна.У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүнд ч муугүй. АН-ын үлдээсэн асар их өрийн дарамтад байгаа ч гадаад дахь улс орны эдийн засгийн нэр хүнд сайжирч, дотоодод ядаж л  ажлын байр нэмэгдэж байна. Жижиг,дунд үйлдвэрийн зээлийн асуудалд зарим сайдууд холбогдсоныг эс тооцвол алба хашиж буй сайдууд нь харьцангуй мэргэжлийн, нэр хүнд сайтай. Олон жил шийдлээ хүлээсэн  нефтийн үйлдвэр,төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр,Тавантолгойн шинэчлэл гэхчилэн ажлууд ямар ч байсан эхэлсэн. Эдийн  засаг хүнд байна гээд зүгээр суулгүй, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах гэж ажиллаж буйд нь олон нийт олзуурхаж байгаа.

Тиймээс Бүлгийн даргаасаа огцорсны хариуд Засгийн газрыг  огцруулна хэмээн бачимдаж яваа УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа мэдрэмжгүй байна. 

Магадгүй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэмээх суудал маш их үнэтэй учраас Засгийн газартай зэрэг огцорно хэмээн хашхирч яваа бололтой. Сүүлийн үед нээх яриагүй,сэмхэн мартагдаад байсан л болохоос 60 тэрбумын асуудал нэг үг хэлэнгүүт л нийгэм шуугиад ирэх дуулиант бөгөөд том сэдэв. Жижиг,дунд үйлдвэрийн сангаас зээл авсан улстөрчид зээлээ төлснөө нотолчихоод уучлалт гуйчихвал 60 тэрбумын дэргэд “жижиг явдал”. Түмний авах ёстой мөнгийг төрийн түшээд авснаараа уучилшгүй алдаа хийсэн.  Гэхдээ төрийн албыг зарж, төрөл садан ах дүү нараа шургуулж, авлигын мөнхийн сүлжээ үүсгэсэн хэргийн дэргэд ариун шахуу явдал гэхэд болно. Засгийн газрыг бүхэлд нь ЖДҮ-тэй холбон буруутгах үндэслэл бас бага. 

Тэгээд ч бүлгийн даргаасаа огцорсныхоо төлөө засгийг огцруулна гэдэг өнөөдөр МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү гэдэг шиг утгагүй сонсогдоно. МАН-ын нэр хүнд бүхэлдээ унасан,тэр байтугай МАН-аас 65 нь бүрдэх УИХ-ын нэр хүнд шалан дээр очсон ийм эгзэгтэй үед Засгийн газрын тэргүүн олны дэмжлэгийг авч байна гэдэг үнэхээр олз. Тэгээд ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулаад дараа нь хэний засгийг гаргана гэж? Хэн лидер,манлайлагч  шиг харагдаж байна? У.Хүрэлсүхээс өөр хүн өнөөдөртөө алга.

Энэ бүхнээс харахад засгаа оролдолгүй үлдээгээд,дээр дурдсануудаа огцруулаад нам,төрөө аварч үлдэх цорын ганц боломж байна. МАН-д У.Хүрэлсүх лидер үү, Д.Хаянхирваа лидер үү гэж асууж байгаа мэт утгагүй явдлаа одоо зогсоо,МАН-ынхаан.
 

 Г.Сартуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • чимэддорж (103.57.92.137)
    Хүрэлсүхийн ар талд бүх төрлийн сүхнүүд байгаа шүү ард түмэн чиний талд
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • чимэддорж (103.57.92.137)
    Хаянхярваа чи шоронд сууж байх хэрэг хийсэн хүн шүү Юун бүлгийн дарга гэж донгосох
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • ард иргэд (202.9.42.187)
    МАНын баталсан зөрчилын хуульд авах юм юуч алга???? арггүй дээ? ийм мөнгө бодхоос өөрзүйлгүй хүмүүсын сэдсэн боловсруулсан хууль өгт авах юм байхгүй дахдаа иргэдын халаас руу орж яаж хэдэн төгрөг оруулж кампанй даа хүүгүй авах уугэдэг нь сонин????????????
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.130.131)
    Засгийн газар байтугай их хурал тарах ёстой. Ард түмэнд очих ёстой мөнгийг шуналтангууд хувааж цусалчихаад нэг нэгнийхээ харыг гайхаад худлаа шоуддаад байдгаа болих хэрэгтэй. Тэр хог шаар болтлоо бузартсан засагаа аваад зайлцгаа
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    Бодит үнэнийг бичжээ хариуцлага нэг нэгэндээ тооцож чадаж байвал МАН ы рейтинг өснө Хүрэлсүх зоригтой бна дэмжиж бна
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    Бодит үнэнийг бичжээ хариуцлага нэг нэгэндээ тооцож чадаж байвал МАН ы рейтинг өснө Хүрэлсүх зоригтой бна дэмжиж бна
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.141)
    Хаянхярваа дуугүй зайлаааа. Хордуулагч балай гар. Хонгорыхон чамайг үзэн яддаг шүүү
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 35 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 43 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 1 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 12 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК