Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээснийг нь хариуцлага хүлээсэн гэх юм

2018-11-15
0
ЖИРГЭХ

ИЗНН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг 29 сангийн хамт шалгах ажлын хэсэг гаргахыг шаардсан юм. Хэрэв шалгахгүй бол улс төрийн тэмцэл хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Энэ талаар болон бусад асуудлын талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатараас тодрууллаа.

 

-ИЗНН-аас сангуудыг шалгахыг шаардаж байна. Гэтэл Сангийн яамнаас ажлын хэсэг гарган шалгаад явж байгаа шүү дээ?

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал хүнд байгааг монголын ард түмэн мэдэж байгаа. Бид дандаа хулгайч хүн сонгосон нь харагдаж байна. Зөвхөн одооноос л харагдаж байгаа юм биш. Олон жил явсан. ИЗНН-аас төрийн хэвшлийн үйл ажиллагааг шалгахыг удаа дараа шаардаж байсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 99 төрийн аж ахуйн нэгж болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж байдаг. 2016 оны байдлаар бид шаардлага өгч байхад 10.8 их наяд төгрөгийн өр зээлтэй байсан. Энэ их хэмжээний өр зээлийг гаднаас авчихаад бүгдийг нь захиран зарцуулсан мөртлөө ямар ч ашиггүй ажилладаг. Шалтгаан нь сонгуульд өөрсдөд нь хандив өгсөн эсвэл улс төрийг дэмжсэн аж ахуйн нэгжүүдэд бараа үйлчилгээ шахах эрхийг нь олгодог. Хүссэн үнээр нь нийлүүлдэг. Тухайлбал, зах зээлийн үнээр 500 төгрөгийн ажил хийлээ гэхэд 4000 мянган төгрөгөөр нийлүүлж байх жишээний. Үүний талаар бид удаа дараа шахаж байсан юм. Сан илэрч байгаа асуудал нь их сайн. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд үүнээс илүү булхай, луйвар байгаа. Тэгэхээр бид бүх төрийн өмчит газар, сангуудыг шалгах нэгдсэн ажлын хэсэг байгуулахыг шаардаад байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн бүх намууд, эрдэмтэн мэргэдийг оруулсан бүрэн бүрэлдэхүүнтэй асар их хэмжээний мөнгө гарч ирнэ.

-Энэ Засгийн газар 5.6 их наяд төгрөгийн өр дарсан гээд байгаа шүү дээ?

-Сайдыг Ерөнхий сайд, УИХ-аас томилж байгаа. Сайд өөрөө хэлтсийн дарга, газрын дарга нараа томилдог. Өөрсдөө хулгай хийчихээд өөрсдийнхөө хүмүүсээр шалгуулж байгаа нь оновчгүй. Өнөөдөр Сангийн яаманд байгаа газрын хэлтсийн дарга нар өөрсдийгөө томилсон байна шүү дээ. Ажилтай болгосон хүнээ шалгах уу. Үгүй байхгүй юу.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараахыг шаардаж байгаа. ИЗНН энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн шаардлагыг дэмжиж байгаа. Өнөөдөр Их Хурлын гишүүн эрх зүйн чадамжгүй байна шүү дээ.

-Яагаад?

-Би өөрөө хуульч хүн. Зөрчлийн тухай хууль болон бусад гарч байгаа хууль тогтоомжийг харахад дан өөрсдөдөө зориулсан алдаатай хууль баталж байгаа. Хамгийн сүүлд ЖДҮ-ийн сангаас мөнгө авсан нэг гишүүн энэ сангаас захиран зарцуулж, хэрэглэж болохгүй гэдгийг шинээр сонгогдсон хүмүүст сайд нь хэлэхгүй яасан юм бэ гээд Байнгын хорооны хурал дээр загнаад сууж байгаа хүн /ашиг сонирхлын тухай хууль, авлигалын эсрэг хууль/ бидний амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлж чадахгүй. Өөрөө хуулийнхаа заалтыг мэдэхгүй байгаа Их Хурлын гишүүн шүү дээ. Би Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт 2015, 2016 онд сууж байсан. Одоо ч сууж байгаа. Их Хурлын гишүүнийг хэн дуртай нь сонгодог юм биш. Их Хуралд нэр дэвшсэн хүмүүс бүгд л хоёр, гурван их сургууль төгссөн гэдэг. Тэгвэл эрх зүйн боломжийг нь хараач ээ. Бид нарын амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа хүн өөрөө ямар ч хуулийн мэдлэггүй мөртлөө доод хүмүүсийг нь мэдлэгтэй хүн байхыг шаардаад байх юм. 

-ИЗНН хэсэг хугацаанд таг байлаа. Энэ хугацаанд юу хийсэн бэ?

-ИЗНН сая бодлогын нам болсон. Бүх бүтцээ өөрчилсөн. Намын дарга нар, генсек, дэд дарга нарыг бүгдийг нь өөрчилсөн. Бид 30 орчим байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг оруулж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад хамгийн их мод тарьсан залуу, усны чиглэлээр 30 гаруй жил ажилласан хүн байна. Хууль зүйн бодлогын хороотой болохоор ажиллаж байна. Олон жил хууль зүйн салбарт 20 гаруй хуульч нар байна. Энэ хүмүүсээр өнөөдрийн Их Хурлаар батлагдан гарч байгаа хуулиудын шүүлтүүр маягаар ажиллах гэж байгаа юм.  Их Хурлаас батлагдан гарсан болон бусад хууль тогтоомж болон хүний эрхийг яаж зөрчиж байна, яаж зөрөлдөж байна зэргээр. Бүх бодлогын хороодоороо хуулийн төсөл боловсруулна. Тендерт оролцоход хүмүүс материал бэлддэг шиг яам болгонд гарсан тухайн жилийн төсвөөр бид сайд байсан бол ийм ажил хийнэ гээд төсөл хэлбэрээр боловсруулаад яаманд өргөн барих юм. Бусад намуудыг ч өрсөлдөөсэй гэж уриалж байна. Мэргэжлийн бус хүмүүс сайд болоод юу хийхээ мэддэггүй, олон жил ажилласан хүмүүсийг нь халаад хаячихдаг. Өнөөдрийн цаг хугацаа, мөнгө санхүүд таарсан хамгийн тохиромжтой бодлого аль нь байна гээд мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн мэргэдийн төлөөллөөс шүүж үзээд хэрэгжүүлдэг тийм системтэй болохыг уриалаад байгаа юм.

-2019 оны төсөв нэлээд маргаантай болсон. Төсвийн талаар юу гэж харж байгаа вэ?

-Төсвийг жилээс жилд маш их данхайлгаж нэмдэг. Дандаа төсөл, тендер рүү хамаг мөнгийг нь хийчихсэн байдаг. Сангууд руу гэхэд л 500 орчим тэрбум төгрөг хийчихсэн. Гэхдээ тухайн сангууд оновчтой эзэндээ очдоггүй. Очдоггүй сангуудыг тэгвэл байлгаж яах юм бэ. Төсөв нь хүрэхгүй жил болгон алдагдалтай баталдаг.

-Энэ Засгийн газарт хоёр ч сайд солигдлоо. Хариуцлагын жишиг тогтож байна гэж хэлээд байгаа?

-Үүнийгээ том хариуцлага гэж тооцоод байгаа. С.Баярцогтыг асуудалд орооцолдоод УИХ-ын дэд даргын ажлаа өгч байхад нь мундаг хариуцлага хүлээж байна гээд байгаа байхгүй юу. Энэ бол хариуцлага биш. Зүгээр л ёс зүйн алдаагаа ухамсарласан л асуудал. Хариуцлага гэдэг чинь Эрүүгийн хариуцлага хүлээх юм. Тийм бол хулгай хийгээд шоронд орсон хүмүүсийг бүгдийг нь суллая л даа. Тэд ажлаасаа халагдаад адилхан л хариуцлагаа хүлээчихлээ шүү дээ. Энэ хүмүүс Их Хуралд сонгогдсон газраасаа бууснаа хариуцлага хүлээсэн гэж бодож байгаа бол эмч, багш, инженер гээд бүгд л халагдаад хариуцлагаа хүлээсэн гэсэн үг. Хариуцлага хүлээлгэж яах юм бэ. Уучлалт гуйлгаад л суллах хэрэгтэй шүү дээ. Үүнтэй л адилхан байхгүй юу. Хуулийн тэгш байдал хаана байна вэ. Ёс зүйн хариуцлага хүлээснийг нь хариуцлага хүлээсэн гэх юм. Их Хурлын гишүүдийг бид сонгосон болохоос тэдэнд заяагдсан эрх биш шүү дээ.

    Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.25.144)
    Хагарлаа!!!
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 33 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 41 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 58 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 9 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 48 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК