зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн ЖДҮ-чинтэй хамтлаг Засгийн газрыг огцруулах уу?

2018-11-20
0
ЖИРГЭХ

Олдвол өлддөгийн үлгэрийг энэ удаагийн парламент, эрх баригч МАН баталж байна. УИХ-ын сонгуулийн дараа 65-уулаа парламентад орох эрхээ аван ялалтын оргилуун дарсаа тулгаж байхаасаа л олон гишүүнтэйн зовлон нь эхэлсэн эрх баригчид эдүгээ хоёр дахь Засгийн газраа унагах эсэхээ хэлэлцэх гэж байна. Ялалтын дарсны бөглөө мулталсан цагаас хойш ердөө хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахь Засгийн газраа огцруулах эсэхээ яриад сууж байна гэдэг энэ нам эргэж нийлэхгүйгээр задралд орсныг харуулж байна. Гэхдээ энэ задрал нь үнэт зүйл дагасан задрал биш үнэ мөнгө дагасан бутрал байгаа нь харамсалтай. Өчигдрийн өргөн барьсан, бүлгийн дарга асны албан бланк дээр мутрын үсгээ зурцгаасан гишүүдийн нэрсээс харвал шүү дээ. Учир нь Засгийн газрыг огцруулах үндэслэлд дурдсан үйл явдлуудын оролцогчид нь гарын үсгээ зурсан 27 гишүүний олонх өөрсдөө байх нь хувь заяаны шоглоом юм даа. Эхлээд Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдээ юу гэж тайлбарласныг дахин санацгаая.

 

Нэгдүгээрт, ЖДҮХС-гийн зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд олгосон сайд, нэр бүхий хүмүүст хариуцлага тооцохгүй байна. Хариуцлага тооцохыг удаа дараа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч одоо хүртэл хариу өгөхгүй байна. Тиймд эрх мэдлээ урвуулан ашиглаж ард түмнийг хохироосон энэ хүмүүсийг Ерөнхий сайд хаацайлж байна гэж ойлгож байна. 

Хоёрдугаарт, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг ханган биелүүлэх ёстой юм. Тэрээр өөрөө ч  Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадахүйгээ зарласан. Энэ нь нийгмийг тэгш бус, эмх замбараагүй байдалд хөтөлж байна. Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.

Гуравдугаарт, гадаадын иргэнд лиценз дамлан зарсан сайд нарт хариуцлага тооцохыг шаардсан ч ёс зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн чадамжгүй гэж үзэж байна. 

Дөрөвдүгээрт, 2018 оны төсөв хэлэлцэх үед Ерөнхийлөгч аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт хийх талаар удаа дараа шаардлага тавьсан. Үүнийг хүлээж аваагүйн улмаас Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа. 

Тавдугаарт, мөнгө угаасан, оффшор бүсэд байгаа мөнгийг эх орондоо буцааж оруулж ирнэ гэж амласан ч түүндээ хүрч чадсангүй. Ямар нэг арга хэмжээ авсангүй. 

Зургадугаарт, төрийн хамгаалалтад байсан албан хаагчид биенээ хөнөөсөн, Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн худалдаалах гэмт хэрэг гарч байхад Ерөнхий сайд анхааралдаа авч, арга хэмжээ аваагүй байсаар байна. Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан хэрэг болсон…

Одоо харин Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүнийг эрх ашиг хийгээд, гарын үсэг зурах үндэслэлийг тодорхойлъё.

Орлон тоглогч: Үйл явдал Д.Хаянхярваа гишүүн МАН-ын бүлгийн даргын албан тушаалаасаа огцорсны дараахөн өрнөж буй ч тэрбээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярих болно гэдгээ бүлгийн дарга байхдаа чуулганы индэр дээрээс хэлж байсан. Засгийн газрыг огцруулах албан бичиг өөрийн албан бланк дээр өргөн барьснаар ийм бичиг хоёр дахь удаагаа түүний нэрээр улс төрийн түүхэнд үлдэж байна. Эхлээд 2014 оны аравдугаар сарын 16-нд Д.Хаянхярваа гишүүний албан бланк дээр 28 гишүүн гарын үсэг зурж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байлаа. Тэр үед МАН нам УИХ-д 26 суудалтай, цөөнх байсан юм.

Гол дүр: Албан бланк дээрээ гарын үсэг цуглуулж, ардын өмнө ил гарснаараа Д.Хаянхярваа гишүүн гол дүр мэт харагдавч үнэн хэрэгтээ энэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь УИХ-ын дарга М.Энхболд. Нэг ёсондоо УИХ-ыг тараана гэсэн өөрт ногдоогүй эрх мэдлийг агуулсан үг хэлснийх нь төлөөс У.Хүрэлсүхэд ингэж бууж байна. Тэр бол энэ удаагийн улс төрийн гол дүр.

Амиа хоохойлогч: Засгийн газрыг огцруулах үндэслэлийн нэг нь уг нь Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг байлаа. Энэ хэрэг гарах үед салбарын сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн У.Хүрэлсүхийн танхимыг огцруулах бичигт гарын үсэг зурснаар “Би л биш бол өөр хэн ч биш” гэдэг үзэлтэн гэдгээ батлав.

Огцрох болзол: У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэхээс үл хамааран сайдын суудлаасаа сайн дураараа татгалзсан хүн бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа боллоо. Энэ бичигт гарын үсэг зурсан цагаас эхлээд сайдаар ажиллах эрхээ хязгаарлалаа гэсэн үг.

Хорсогч: Намын тамгагүй Ерөнхий сайд хүчгүй байдгийг биеэрээ мэдэрсэн 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, намын тамгатай ч бүлэгтээ харьяалалгүй Ерөнхий сайдад УИХ-ын гишүүний кнопын үнэ ямар байдгийг мэдрүүлэхээр шийджээ.

 

Өшөө авагчид ил гарав

 

Ж.Мөнхбат: Нэгэн цагт У.Хүрэлсүхийн амин найз байсан Ж.Мөнхбат гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас бууснаасаа хойш л намын даргадаа илээр дайсагнах болсон. Түүний хувьд энэ удаагийн огцруулах бичиг өшөө авах сайхан боломж.

 

 Б.Чойжилсүрэн: Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Сангийн сайд тэрбээр сэхээнд орсон эдийн засгийн сэргээж чадлаа хэмээх пиараа дөнгөж эхлүүлж байтал Засгийн газар огцорсон.

 

Б.Бат-Эрдэнэ; Нэр цэвэр, гар цэвэр хэмээн өөрийгөө тоодог түүний дотор “Мөнхийн сайд байх” хүсэл асч байдаг. Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ялалтаа худалдсан гэгддэг түүнд зодог шуудгаар бамбай хийсэн жудаг байдаг мэт харагддаг ч үнэн хэрэгтээ өчүүхэн эрх ашгаа өндөрт тавьдаг гэдэг нь Батлан хамгаалахын сайдаар ажилласан богинохон хугацаа нь гэрчилдэг.

 

Д.Оюунхорол: Засгийн газартаа нөлөө бүхий сайд байж бүх л хорыг зуурдаг, зурдаг байсан тэрбээр эрх мэдлээ сэргээхийн төлөө энэ бичигт гарын үсэг зурав.

 

Н.Номтойбаяр: Үнэндээ тэр “Ерөнхий сайд” байсан юм. Нэр нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэгддэг байсан ч нэдэр дээрээ Н.Номтойбаяр бүх асуудлыг шийддэг байлаа. Ж.Эрдэнэбатын сонгуулийн санхүүжүүлэг, амин найз тэрбээр аядуу зөөлөн Ерөнхий сайдын өмнүүр гишгэж шийдвэр гаргах нь элбэг байсан гэгддэг билээ.

 

Ц.Мөнх-Оргил: Ж.Эрдэнэбатын Засгийн газрын туг нь явсан түүнд Засгийн газрынх нь уналт цохилт болсон. Эргээд сайд болох хүсэл нь унтрахгүй яваа экс сайд нарын нэг.

 

 

Булхай илрэв: Хууль зүйн сайд байхдаа өөрийн хувь эзэмшдэг “Алтай трест” компанид концессын гэрээ авч өгсөн асуудалд нэр нь холбогдож байхдаа С.Бямбацогт гишүүн “Би ажлаа өгч байгаад энэ асуудлаар шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдэж байлаа. Удалгүй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч Хууль зүйн сайд асан Концессын гэрээг өөрийн компанидаа авч гэгдэж байсан хэрэг тэгсхийгээд намжсан. Шалгуулна гэдгээ чуулганы индэр дээрээс мэдэгдсэн эрхэм гишүүн ч тэр чигээрээ таг болсон юм даг. Харин саяхнаас түүний компани Концессын гэрээнд холбоотой болох нь баримтаар нотлогдсон билээ. Түүний гарын үсэг зурсан шалтгаан нь огцорсон сайдын хорсол гэхээс илүү “Булхай илэрсэн нь” болсон.

 

“Ичсэн хүмүүс хүн алав”

Засгийн газрыг огцруулах бичгийн бас нэгэн үндэслэл нь ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авсан эздэд хариуцлага тооцохгүй байгаа тухай. Гэтэл өөрсдийн хамаарал бүхий компаниараа энэ сангаас зээл авсан гэсэн асуудалд нэр холбогдсон гишүүд энэ бичигт гарын үсэг зурсан байх нь “Ичсэн хүн хүн алав” гэдэг хэлц үгийг амилуулав. Засгийн газрыг огцруулах үндэслэлийн нэг нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа нь юм бол энэ сангаас хамаарал бүхий компаниараа мөнгө авсан нь тогтоогдсон УИХ-ын гишүүд яах вэ гэдэг асуулт хариултгүй үлдэхгүй нь лав биз ээ!!!

 

Б.Саранчимэг: Төрсөн дүүтэйгээ мөр зэрэгцэн УИХ-д суусан эрхэм гишүүн түүнээс өөр үгүй. Өнгөрсөн өдрүүдэд дэлгэгдсэн ЖДҮ-ийн сангаас мөнгө авсан, гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэг нь гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн компани байсан юм. Түүний “Сингапурхэльткейр сентр” ХХК 800 сая төгрөг ЖДҮХС-гаас авсан баримт бий.

 

Г.Тэмүүлэн: Түүний ээж Д.Дэнсмаа “Спа цогцолбор” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон. Энэ зээлийг 2017 оны есдүгээр сарын 28-нд авсан байдаг юм.

 

Б.Ундармаа: Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөг зээлсэн. Дашрамд дурдахад түүний Хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ дурдсан компаниудын үнэ цэнэ 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа билээ.

 

Н.Оюундарь: Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө 80 хувийг нь эзэмшдэг гэж мэдүүлсэн “Рэд стар клуб”-ээрээ дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авчээ. Энэ баримт дэлгэгдэх үед тэрбээр “Энэ компанийг манай хүү удирддаг.” Хэмээн булзааруулж байлаа.

 

Хонжоо: Зам тээврийн салбарт гараа гүн дүрсэн Б.Дэлгэрсайхан гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурснаар Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатартай ойлголцохгүй, магадгүй түүний бизнесийг сайд нь дэмжихгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Магадгүй УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг солих тухай яриа түүнийг Засгийн газрын эсрэг босгосон байх магадлалтай. Д.Жигжиднямаа, Б.Дэлгэрсайхан гишүүн хоёрыг төмөр замын бизнесийн хамтрагчид гэдэг билээ.

 

Горилогчид

Тэд бол дараагийн ээлжнийхэн. Нэг үгээр хэлбэл, сайдын суудал горилогчид. Д.Хаянхярваа гишүүний засаг огцруулах санаархал энэ удаагийн УИХ-аас сайд болоогүй цөөхөн хэдийнх нь цээжинд сайд болох санаархлыг асааж орхисон нь энэ. Тэд бол Н.Ганболд, Ё.Баатарбилэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Л.Энх-Амгалан, Г.Мөнхцэцэг, М.Билигт, Н.Амарзаяа гишүүн нар билээ.

 

С.Нацагтовуу

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (103.9.90.53)
    хүрэлсүхийн баагийнуудын бичсэн захиалгат нийтлэлийн уншлаа, үнэн байнаа хөөрхий, гэхдээ чи бол эд нараас илүү гэдгийг бүгд мэдсэн болохоор засаг чинь огцрох нь ойлгомжтой, элдэв долоон захиалгатай нийтлэл явуулаад хэрэггүйээ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    захиалгат нийтлэл
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.57.93.175)
    хамгийн жудаггүй хүмүүсийн цугларал
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (124.200.99.34)
    Шударга ёсны төлөө тэмцэгч дүр эсгэгч, 60 тэрбумыг өмөөрөгчдөөр дүүрсэн УИХ тарах хэрэгтэй. Та нарт ард түмэн итгэхгүй байна.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (124.200.99.34)
    60 тэрбумын хэргийг өмөөрөгч УИХ-ын эдгээр гишүүд ичээч ээ. 60 тэрбумтай хариуцлага тооцъё гэхээр ЗГ-ыг огцор гэж гарын үсэг зураад. Эдгээр УИХ-ын гишүүдэд эх орноо гэсэн жаахан гэсэн сэтгэл байдаггүй юм байхдаа. Хаянхярваа гишүүн шударга ёс ярьж байгаа ч яг үнэндээ бол 60 тэрбумыг өмөөрч байгаа шүү дээ, ичээч ээ.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • ТАРАА (202.126.88.35)
    УИХ ЫГ ТАРАА МИЕЭ ЭНХБОЛДТОНГ ТӨРӨӨС ХОЛДООГУЙ ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИХГУЙ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.132)
    Энэ Хүрэлсүх огцрохгүй гээд бүр үхэхнээ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Дургvй хvрч байна. (64.119.16.20)
    Эд нарын емнеес ичиж vхэх нээ! Хvний емнеес ичих яасан хэцvvюм бэ? Бузрууд!!! Шударга есны телее ард тvмэн минь нэгдэцгээе! Морь унасан толгойгvй хулгайчууд.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.193.228)
    ЖЕНКОГИЙН НЭХСЭН ТОРОНД ХҮРЭЛ ӨӨРӨӨ ОРООЦОЛДООД ОДОО НАМААРАА ГАРАХ ГАРЦГҮЙ БОЛЛООДОО
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.186.215)
    Za ene nokhor yu bicheed bna daa naad khed chini mongoloo neg khulgaichaas abrakh khumuus namiig ni butarkhaas khamgaalaj bna iim tom namiig Khurelsukh abch aybch chadakhgui khun shuu dee ed nar bol abaad l aybakh khumuus bna
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (183.177.100.210)
    Хүрэлсүхээ женко Баттулгын пиар технологийг ашиглаж намаа, жирийн гишүүдээ бүү гутаа. Намын асуудлаа нам дотроо, төрийн асуудлаа төрдөө ярь. нэг өдөр л ард түмэн салаавч өгнө шүү. овилгогүй зангаа татаад, жоохон буурьтай үзэлцвэл яасан юм. нэг намын үүрийн даргаас доор л байх юм
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Mjl (103.229.121.163)
    CHONO BORONOR TURIN HUTGURUD
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.42.120)
    Олигтой юмс алгаа бүгд бөөлжис цутгуулсан бузар амьтад байна.авгай нарыгнээ ёё хар захын хэрүүлч наймаачид.үл бүтэх юмсын бүлэг
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.206.195.166)
    Засгийн газрыг огцруулах бичиг ард түмэнд жинхэнэ үнэн зөв мэдээлэл болов. . МАНАН буюу төрөөс төрсөн тэрбумтнууд хэн бэ гэдэг нь тодорхой боллоо. Хүрэлсүхээ ЖДҮ- тэй холбогдсон болон ажлаа хийж чадахгүй салбагнаж яваа Содбаатар, Цэрэнбат, Цогзолмаа нарыг хурдан огцруул. Засгаа авч үлд, энэ бол ард түмний захиалга. Намынхаа Онц их хурлыг яаралтай уралдуул, УИХ-ыг хурдан тараа тгээд л болоо.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.9.43.205)
    Бүх ЖДҮ чидийг өнөөгийн ажлаас нь огцоруулж бүх зээлийг нь хүүтэй нь яаралтай төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (150.129.141.220)
    Эхлээд бөгсөө арчицгаа.Дараа нь Засаг огцруулах эсэх тухай бодож болох юм.Ер нь ийм хүмүүс үндсэн хууль өөрчлөх ухааны юм яриад байгааг яаж ойлговол дээр юм бэ дээ?
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.206.195.166)
    Гарын үсэг зурсан 27 гишүүнийг харахаар ой гутмаар байна. Эдний улс төрийн карьеэр үүгээр дуусчээ. Миний хувьд Б.Бат-Эрдэнэ, Тэрбишдага , Мөнх-Оргил нарыг овоо хүндэлж явдаг байв. Их буруу таньжээ. Арга гүй л төрөөс төрсөн тэрбумтнууд юм байна. Хүрэлсүхийн засгийн газар огцрохгүй, ард түмэн тэр чигээрээ дэмжиж байаа. Харин УИХ хурдан тарж та нар хуулийн байгууллагад\461 дүгээр анги\ шилжих учиртай.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    Б.Саранчимэг гишүүний нөхөр гэж нусан буу чингис хаан нб-н захирал гээд л өмдөө салтаандаа татсан амьтан байнаа
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    Шударга үнэний эсрэг нэгдэгчдийг хараал идэж хэдэн үеэрээ тамд унаасай ард түмэн бүгдийг ялгаж харж байгаа шүү
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шуда.рга байцгаая (202.21.118.90)
    Аль болдоггүй олон түмний илгэлийг алдсан нөхөд нь их хулын гишүүнээсээ салахгүй гэж тэцэж яваа Хүрэлсүхийгээ хэлмэгдүүлж өөрсдөө цэвэр, шударга хүмүүс брлцгоож харагдах гэнэ ээ. Хамгийн түрүүн .тарж, яаралтай дахин сонгууль хийх нь зөв л дөө.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.31.69)
    Дараагийн сайд нар гэнэ эд нар ха ха
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.14)
    Энэ Засаг огцорвол Хүрэлсүхийн нэр хүнд хэмжээлэшгүй өсөх нь тодорхой боллоо Цаашдаа Хүрэлсүхэд улс төрийн нөлөөг нь өндөрт өргөх бололтой Мафийн эсрэг хүчтэй дуугарсан хүн Хүрэлсүх Нямдорж Хоёроос өөр хэн байгаа юм бэ? цаг хугацаа яруу тод харуулна даа
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Ж.Энхбаяр гишүүний бодол ийм байгаа бололтой. Өөрөө гишүүнээсээ татгалзаж нөгөө үхрээ малламаар юм доо чааваас (103.50.206.41)
    24 цаг
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (122.201.24.144)
    Ichih bylchirhaigui tursun hunuus montajind orchihoj. Ene avgaichuuliig ee. Yamar ch yls turchiin shinjgui. Buun hiimel davhraanyyd.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.212.116.81)
    Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан шалтгаанаа нүүр номондоо ингэж тайлбарлав: -Жирийн иргэдийн хоолыг булаасан УИХ-ын гишүүд, тэр тусмаа Засгийн газрын гишүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй. ЖДҮХС-д суулгасан хэдэн төгрөгийг өөрсдөө хувааж аваад идчихсэн. Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд нартаа бүгдэд нь жигд 950 саяар шагнал болгоод тараагаа биз дээ. Олон иргэн, ААН хөл дээрээ босох мөнгийг ганц гишүүн сайд авчихсан. Хаана байна тэр шударга ёс, шударга байдал. 950-дсан ЖДҮчдээ өмгөөлөн хариуцлагаас мулталж байгаа нь зөв үү. Үүнд миний эгдүү хүрч огцруулах хүсэлтэд гарын үсэг зурсан юм. Нэг танхим гээд өмөөрөөд өмгөөлөөд сууж би чадахгүй. Тэгээд ч хувьсгалт тэмцэл ярьж, нийгмийн тогтворгүй байдлыг уриалан дуудаж байгаа Ерөнхий сайдыг би хүлээн зөвшөөрөхгүй. Жинхэнэ ДАРАНГУЙЛАЛ, ХУДЛАА хоёр үнэртэж байна. Би ийм юманд дургүй. Тийм болохоор гарын үсэг зурсан юм. Цаг хугацаа бүхнийг шүүнэ.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.9.43.205)
    "Засгийн газрыг огцруулах бичгийн бас нэгэн үндэслэл нь ЖДҮХС-гээс өөрсдийн хамаарал бүхий компанид зээл авсан эздэд хариуцлага тооцохгүй байгаа тухай" гэжээ. Тэгэхээр энд гарын үсэг зурсан ЖДҮ- чин гишүүд өөрснөө бас огцрохоо өөрөөр хэлбэл гишүүнээсээ татгалзахаа үүгээр албан ёсоор мэдэгдэж байгаа юм байна гэж ойлголоо.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.212.116.81)
    болж болж женкогийн баруун гар сүрданзангийн засгийг унагах хэрэгтэй
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Монголын төр ялзарч,доройтсоны илрэл. Идэж завших,баяжиж хөлжих сонирхол дүүрсэн эд нарт улс орон ард түмний ядуурал хоосрол хамаагүй. Эрх мэдэл албан тушаалдаа үхэн хатан зууралдаж байгаа эд нартай ард түмэн хэзээ нэг өдөр хариуцлага тооцож ял шийтгэл эдлүүлэх өдөр ирнэ ээ. Ард түмнийг доромжлон тохуурхаж байгаа та нарт эцсийн ганц зогсоол цаазын тавцан л үлдэнэ.
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.48)
    ЭНЭ ЖДҮ-Д НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮД ӨӨРСДӨӨ ЭХЛЭЭД ОГЦРООРОЙ
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.21.3)
    Коммунистууд гэдсэндээ хөлөө жийлцэж эхллээ дээ!!! За тэр ч яахав, харин улс орон, ард түмэн л ширвэгдэж хохирно доо, эцэст нь!!!!
    2018 оны 11 сарын 20 | Хариулах
    • зочин
      Ард түмэн хохирдгоороо хохирч дуусан. Цааш тэвчих аргагүй болсон шүү дээ. Ард түмэнд цааш алдах юм үлдээгүй.
      2018 оны 11 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    8 цаг 47 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    8 цаг 53 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    9 цаг 49 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    10 цаг 33 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    10 цаг 43 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    12 цаг 17 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    12 цаг 19 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    13 цаг 13 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    13 цаг 14 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    14 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    14 цаг 21 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    14 цаг 36 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    14 цаг 46 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    15 цаг 58 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    16 цаг 9 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    16 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    16 цаг 33 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    16 цаг 48 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    17 цаг 9 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК