Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: МАН-ын хүслийг Ерөнхийлөгч биелүүлэхгүй

2018-11-21
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хориг болоод цаг үеийн зарим асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

 

-Хуульзүйн байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авсангүй. Хүлээж аваагүй шалтгааныг нь та юу гэж харж байна?

-Ерөөсөө хүлээж авахааргүй шийдсэн. Янз бүрийн худлаа шалтаг хэлж байна. Д.Оюунхорол гишүүний ажлын хэсэг төсвийг шинээр хийгээд бэлэн болгосон байгаа. Ерөнхийлөгчийн хэлсний дагуу засвараа хийгээд түүнийг сангийн яам аваад тэр өдөр буцааж Засгийн Газрын хурлаар оруулбал болох юм. Ахиж яамдаас санал авах шаардлага байхгүй. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нарын яриад байгаа бүгд худлаа. Ажлаа мэдэхгүй байгаа юм.

-Хэсэгчилж хориг тавих боломжгүй байсан юм уу?

-Яагаад хэсэгчилж хориг тавиагүй вэ гэхээр энэ төсөв дундаас нэгийг аваад нөгөө талд нь оруулахаар нааш цааш нь хөдөлгөж болох эрх чөлөө нь болдоггүй юм. Жишээ болгож ярихад бүхэлд нь тавихгүй болохоор 2.1.3-ийг хасаад 2.3 дээр нэмнэ гэдэг нь хэсэгчилж тавина гэж байгаа юм. Тэгэхээр хаана хаанаас хасаад хаана нэмэхийг Ерөнхийлөгч хэлэх боломжгүй. Энэ нь  Засгийн Газар, УИХ-ын ажил. Тиймээс хаанаас юуг хасаад хаана нэмэх бүрэн эрх чөлөөтэй хийж болохыг Ерөнхийлөгч хэлж өгч байгаа. Хэсэгчлэн тавих юм бол хөдөлгөх боломжгүй.

-Хоригт 500 тэрбум төгрөгийг тусгахгүй байх боломжгүй байсан юм уу?

-Үндсэн шаардлага нь энэ. Уул уурхайгаас хараат болж, жил бүр гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөх юм уу гэж байгаа юм. Төсвийн байнгын хороо болон гишүүд нэг зүйлийг буруу яриад байна. 42 сая тонн нүүрс зарна. 70, 80 доллар гэж буруу яриа байна. Хятад улс хоёр сар нүүрс авахаа болчихлоо. Ирэх жил авах үгүй нь мэдэгдэхгүй. Ийм байхад төр Засгаас 15 сая нүүрс илүү зарж, илүү үнээр зарна гэж байгаа бол зүгээр хорлож байгаа юм. Тэгэхээр энд бичсэн 15 их наядын зарлага бол худлаа гэсэн үг. Нүүрснээс бид нэг, хоёр тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Энэ орлого нь алга болбол яах юм бэ, хил хаавал яах юм бэ. Австралиас ч, Оросоос ч Монголоос ч авахгүй гэвэл яах юм бэ. Ийм найдваргүй төсөөлөл хийснийг ганц Ерөнхийлөгч хэлээд байгаа юм биш АУДИТ-ын байгууллага төсвийн анхны хэлэлцүүлэгт “энэ чинь худлаа байна шүү дээ” гэж хэлсэн. Тэрийг засах бололцоо байсаар байтал, Ерөнхийлөгчийн 10 дугаар сарын 1-нд төсөв хүлээж авдаг 10 дугаар сарын 12-ноос өмнө нэгдүгээр хэлэлцүүлэг явсан. 10 дугаар сарын 12-нд хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөл рүү орж байгаа юм. Тиймээс засах бололцоо их байсан. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт засаагүй. Ерөнхийлөгч, Засгийн Газрын хооронд хамтын ажиллагаа явсан. Ингэж байж уул уурхайн хямралаас гарах юм байна, ирэх жил олон сая тонн нүүрс зарагдахгүй байх магадлалтайг ойлгосон. Гэхдээ яг засвар хийх болохоор намаар ялгараад кнопдоод байна. Уг нь Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хүлээж авах байлаа. Хоёрхон кноп дутлаа.

-Хоригийг хүлээж авахгүй бол дахин хориг тавих уу?

-Дахиж хориг тавих боломж байхгүй. Энэ чинь тав хоногийн дотор тавьдаг. Ингээд дуусч байгаа юм.

-Таны нэр ЖДҮДС-тай холбогдсон байгаа. Та зээл авсан уу?

-Нэр дурдагдаж байгаа компаниудтай ямар ч холбоогүй.

-Таныг ажлаа өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл явж байна. Таныг ажлаа өг гэж шахсан уу?

-МАН-аас төлбөртэй мэдээ тавьсан байна лээ. МАН-ын хүслийг Ерөнхийлөгч биелүүлэхгүй. Бид хоёр ажлаа өгөх тухай огт яриагүй. Энэ тавьсан цуурхлууд бүгд худлаа. МАН-аас төлбөртэй тавьсан нь нотлогдож байгаа.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.165.101)
    haha hoorhiig yaahnude
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • зочин (66.181.184.85)
    хулгайч царайлсан новш минь чи зайлаач
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Иргэн (139.5.219.132)
    Зи чинь төрийн хар хүн болсон биз дэ. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг нам улс төртэй холбох юмаа
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • БАТ (66.181.160.16)
    ЗАСАЖ САЙЖРУУЛАХ ЮМЫГ НЬ ХЭЛЛЭЭ , ТЭМЭЭ ГЭХЭЭР ЯМАА ГЭЭД ЗҮТГЭДЭГ ЁСТОЙ МАН - ГАРУУД ЮМ АА !!! ТИЙМ ТѲГС ТѲСѲВ ХИЙЧИХСЭН МАНГАРУУД ЮМ БИЗ ДЭЭ ??? ГАНЦ ЖИШЭЭ : ЗУРАГ ТѲСѲВГҮЙ ТѲСѲВ ЧИНЬ ТЭГЭЭД ЗѲВ ҮҮ ???
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • АН-н залуу гишүүн (103.212.117.131)
    Манай намаар УИХ-н дарга байхдаа тоглосон Одоо бүр сөнөөх бодлого барьж байна Нэр хүндийг зориуд унагах явуулга хийж байна Зээл авсан нь үнэн
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
    • БАТ
      ТАНАЙ НАМ ЧИНЬ МАН ШҮҮ ДЭЭ АНДУУРААД БАЙХ ЮМ !!! М үсэг урд нь бичихээ иартаа юу ???
      2018 оны 11 сарын 21
  • irged (66.181.160.94)
    bitgii dongos. atigar chutgur.zaila novshoo.chi udaxguiee
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.16.93)
    Женко өөрөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг толгой мэдэн хэрэгжүүлэх чадваргүй (боловсролгүй) учраас Тамгын дарга нь түшигтэй, төрийн жинхэнэ "хар хүн" байх ёстой! Гэтэл хясахад энэ скорпионыг аваачаад тавьчих юм!! Эцэст нь монголын төр, нийгэм, ард түмэн л хохирно шүү дээ!!!
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.16.93)
    Женко өөрөө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг толгой мэдэн хэрэгжүүлэх чадваргүй (боловсролгүй) учраас Тамгын дарга нь түшигтэй, төрийн жинхэнэ "хар хүн" байх ёстой! Гэтэл хясахад энэ скорпионыг аваачаад тавьчих юм!! Эцэст нь монголын төр, нийгэм, ард түмэн л хорино шүү дээ!!!
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • xn (203.91.115.45)
    hudiinhaa ner deer zeel avsan geed Nyamdorj said chuulgan deer ooriinh ni nuuren deer heleed baisanshdee
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • xn (203.91.115.45)
    hudiinhaa ner deer zeel avsan geed Nyamdorj said chuulgan deer ooriinh ni nuuren deer heleed baisanshdee
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.42.233)
    энэ өмхий новшийг монголын төрөөс үтэр түргэн захйлуулаач ээ женко минь бэлтрэг чинь төрийг самасрч дууслаа шүү
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 25 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 33 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 51 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 2 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 40 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК