Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чулуунбилэг: У.Хүрэлсүхийн Засгийн газар легитим чанараа алдсан

2018-11-22
0
ЖИРГЭХ

Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

-АН-ын нэг үеийн залуус гадагшаа сурч ирээд энд тэнд лекц унших болж. Өөрөө ажлаа өгснөөс хойш юу хийж байна?

-Хэсэг нөхдийн хамт “Хөгжлийн төлөөх соён гэгээрэл”  гэж нэртэй төрийн бус байгууллага байгуулаад судалгаа,  нөлөөллийн ажлууд хийж байна. Хажуугаар нь хоолоо олж идэхийн тулд зөвлөх үйлчилгээний бизнес эхлэх санаатай оролдож л сууна.

-Намынхаа ажилд хэр оролцоотой байна. Танай намын залуусын дуу хоолой нийгэмд огт сонсогдохгүй юм?

-Шийдвэр гаргахад оролцох эрх бүхий намын сонгуульт гишүүн байснаа сүүлийн ротацаар хасагдсан. Одоо намын 180.000 гишүүдийн нэг. Миний бодлоор АЗХ сайн ажиллаж байгаа. Та сошиалд ороод үзээрэй. Бас миний мэдэхээр 70-аад оныхны  клуб бий.

-АН-ын шинэчлэл дууссан уу. УИХ-ын сонгууль болоход бараг жил гаруйхан л хугацаа үлдлээ?

-Шинэчлэл хэзээ ч дуусдаггүй. Хэд хэдэн шатны шинэчлэл бол хийгдсэн. Энэ бол том дэвшил. Шинэчлэлээ хүлээж буй намын үндсэн асуудлууд ч зөндөө бий. Лидерүүдийн хомсдолтой харагдаж эхэлсэн нь ч үнэн.

-Шулуухан асууя, АН-д шинэчлэл явагдсан уу, шинэ хуваарилалт хийгдсэн үү. Харахад бол нэмэгдэхүүний л байрлал өөрчлөгдсөн юм шиг?

-Тоглоомын дүрэм бүхэлдээ өөрчлөгдсөн болохоор шинэчлэл хийгдсэн. Намын дарга, намын дэргэдэх удирдлагаа бүх гишүүдийн саналаар сонгодог болсон нь шинэ соёл. Бас том дэвшил.  Шинэ залуучууд гарч ирэхэд хугацаа хэрэгтэй. Тэд илүү их  “субботник” хийх хэрэгтэй болж байна.  Залуучууд үеэрээ гарч ирэх ёстой.

-Намуудын уур амьсгал улам ширүүсч байна. Ялангуяа эрх барьж байгаа МАН бараг гэрээ шатааж байх шиг. Танайд бас хагарал, тэмцэл сэм явагдаад байгаа?

-Судлаачийн хувьд дүгнэхэд Монголын улс төрийн намууд мухардалд орсон. Үүнийг зарлах цаг болсон. Та анзаарч байгаа бол 2012 онд олонх болонгуут манай Ардчилсан нам ч МАН-ынхнаас  дутахгүй гэрээ галдсан. Эрх барингуутаа аль ч нам дотоод бүлэглэлийн зодооноо эхлүүлдэг эмгэгтэй. 

-Засгийг огцруулах операци эхэллээ. Улс төр судлаач хүний хувьд МАН-д болж буй зодооныг хэрхэн дүгнэж байна вэ?

-Түрүүн хэлсэн. Намын хямрал төрийн хямрал болдгийн л илрэл юм. Үүнийг засах үндэс нь улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн хууль, сонгуулийн хууль цаашлаад үндсэн хуулийн өөрчлөлт гэж хардаг. Багц хуулиудаа өөрчлөхгүй бол АН 2020 онд яллаа гэхэд энэ зодооны гуравдугаар ангийг л хийнэ. Асуудал нэг намд биш байна. Асуудал улс төрийн тоглоомын дүрэмд байна.

-ЖДҮ-ийн дуулиан МАН-ын бузар булайг илчиллээ. МАН-ын фракциуд эвлэрэхээсээ нэгэнт өнгөрч. Энэ нам задарч, хоёр хуваагдах нь гарцаагүй болчихсон юм биш үү?

-Том утгаар нь харвал бүх намуудад задрал, дахин хуваарилалт явагдаж  байна л даа. Эрх барьж буй намын зодоон л тайзан дээр илүү тод харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд гарч ирсэн ХҮН-ынхан хүртэл 2016 оны парламентийн сонгуулийн өмнө яаж муудалцав. Том жижгийн, хуучин шинийн ялгаа байхгүй намууд жам ёсны задралд өртөж байна. 

-МАН-ын энэ “дажин”-г Монголын улс төрийн цэвэршилт гэж харж болох уу. Эсвэл баялгийн зодоон улам ширүүсч байгаагийн илрэл үү?

-Улс төр эрүүл болох эсэх нь У.Хүрэлсүхийн дараагийн ерөнхий сайд хэн байхын, ямар бүтэцтэй, ямар бодлоготой байх гэдгээс л шууд харагдана даа.

Ж.Эрдэнэбатынх “Мэргэжлийн засгийн газар”, У.Хүрэлсүхийнх “Ардын засгийн газар” гэсэн. Одоо “Бөхийн засгийн газар” эсвэл “Ерөнхийлөгчийн засгийн газар” байж магад. Бүр “Сонгуулийн засгийн газар” ч байвал улс төр бүр л бохир хэвээр бүр удах биз.

-Та Хүрэлсүхийн Засгийн газар анх байгуулагдахад “Хүрэлсүхийн засгийн газрын гурван эмзэг цэг” гэсэн нийтлэл бичиж байсан. Одоо харахад ямар харагдаж байна?

-Одоо харахад бодитой л бичсэн санагдаж байна.

-Тэгвэл одоо Засгийн газар огцрох эсэх талаар судлаачын хувьд юу гэж дүгнэж байна?

-Ийм Засгийн газартай МАН сонгуульд орвол сөрөг хүчний намын гишүүний хувьд харвал баярламаар ч үндэсний эрх ашгийн үүднээс харвал даруй солих ёстой. Нэгд, Хүрэлсүхийн засгийн газар иргэдэд легитим буюу хүлээн зөвшөөрөгдах чадамжгүй болсон. Өөрийнхөө ждүчин сайд нарт бүрэн хариуцлага тооцож чадахгүй байгаа хүний үгэнд одоо олон нийт итгэх үү. Төрийн байгууллагууд ч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар ч хүлээлтийн байдалд  орж дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдгийг ажиглаад ажил явахаа больчихлоо. Хоёрт, Энэ ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг ерөнхийлөгчид алдчихлаа.

Бие дааж шийдвэр гаргах чадваргүй, баримталсан хатуу бодлого байхгүй эмоцоороо төр удирдаж байна. 

МАН-ын удирдлагыг ерөнхийлөгчид алдаж болно. Монголын засгийн газар буюу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг үндсэн хуулиар эрх нь олгогдоогүй субектэд шилжүүлж болдоггүй юм. Засаглал хоорондын зөрчлийг У.Хүрэлсүх ерөнхий сайд эхлүүлж байна. Гуравт, МАН-ын шинэ хуучин дарга нар М.Энхболд, У.Хүрэлсүх нар намын хэрүүлээ төрийн хэрүүл болгож ордонд чирж оруулсан. Одоо У.Хүрэлсүх ерөнхий сайд төрийн хэрүүлээ иргэдийн хэрүүл болгохоор нийгмийн экстрим бүлгүүд, залуучуудыг жагсаал цуглаан, хэвлэлийн бага хурал хийлгүүлж албан бусаар турхирч буй тухай ярих боллоо. Энэ үнэн бол цөөхөн монголчууд нэгнээ алж эхлэхээс өмнө түүнийг яаралтай огцруулах ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлт МАН-ын зодоонд дарагдаад байна л даа. Гэхдээ энэ зодооны уг үндсийг хөөвөл нөгөө л Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбогдож наалдах юм шиг ээ?

-Тийм. Харамсалтай нь одоогийн их хурал үндсэн хуулийн шинэчлэл хийх легитим чадамжгүй болсон. Ихэнх гишүүд нь ЖДҮ, авилгал, албан тушаалыг наймаалах оролдлого, ёс зүйн асуудалд холбогдсон ийм парламент үндсэн хууль өөрчилвөл нийгмийн олонх хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч нэг сарын дараа парламентийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхлэх гэж байна. Сонгуулийн хуулийн цоорхойгоос болж сонгуулийн жилээс өмнө бүх гишүүд тойрогтоо очиж юм тараах “өглөгийн жил” ирж байна. Юун шинэ жил, юун авъяаслаг монголчууд нэвтрүүлэг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр танай намаас гарсан Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн засаглалыг санал болгож байгаа. Харин намын дарга чинь парламентын засаглалыг дэмжиж буй. Таны хувьд Монголд аль хувилбар нь илүү зохимжтой вэ?

-Ерөнхийлөгч албан ёсоор санал болгосон юм алга. Цөөн улс төрч, хэсэг судлаачид, нийгмийн багагүй хэсэг ерөнхийлөгчийн засаглал санал болгохдоо гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхийлөгч авах тухай л яриад байгаа. Тэдний жишээ болгож авч байгаа америкт гэхэд ерөнхийлөгч намаас нэр дэвшдэг учраас улс төрждөг, хууль тогтоох байгууллагадаа захирагддаг, тайлагнадаг, зөрчилддөгийг Трампын жишээн дээр орой болгон шахуу телевиз, онлайнаар харж байна шүү дээ.  Биднээс юугаараа ялгаатай байгаа юм. Нэг ялгаа нь холбооны улс болохоор гүйцэтгэх засаглалын тэргүүн нь легитим шинжээ олж авахын тулд бүх ард түмнээс сонгогддог.

Гурван Монгол нийлэхээрээ зодолддог гэсэн алдартай үг бий. Өнөөдрийн  улс төр засаглалын хямралын билэг тэмдэг болсон төрийн гурван өндөрлөгт хандаж хэлэхэд зөрчлийн чинь өртөг хэтэрхий өндөр болохоор байна шүү. Ялангуа сүүлийн хэд хоног иргэдийг турхирч байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хатуу хэлье, яв үз. Монгол шиг жижиг улсад зодоон бидний хүссэнээр эхэлдэг ч  бидний хүссэнээр дуусахгүй байх жишээ түүхэнд хангалттай их байдгийг санаж сэрэх цаг ирлээ. 

Б.БАТ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Монгол (103.9.90.50)
    Шударга хэлсэн нь АД болдог доо, энэ муу муухайг одоо л гаргаж тавихгүй бол цаашаад үргэлжлээд л АРД ТҮМЭН ЯДУУРААД Л !!!
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.36.252)
    АН-ы сүгнүүдийн гэтэж мярааж ирээд хуралд сууж байгааг хараач ээ.МАН ми.энхболд гэх гай болсон мэлгэртэй байвал нэр хүнд муутайгаар 20 оны сонгуульд орж ялагдан АН гэх хулгайн сүрэг ахин гарч ирэн хонин сүрэг доторхи чоно шиг эргэлдэн улс орныг дахин цөлмөхөөр мөрөөдөж байгаа нь тэр.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.122.220)
    ОФФШООРЫН МӨНГӨӨР СУРСАН .
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.43.106)
    Ийм залуучууд улс орноо биш нам гээд солиороод байх юм. Ийм залуучууд цөөн байгаасай гэж найдаж байна.
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.27.166)
    Уул нь бүх муу муухай илчлэгдээд нийгэмд хэрэгтэй сургамжтай үйлс явж байнаа. Харамсалтай нь өөрсдийн муу муухайг бүх нийтийн ард иргэдийг эмх замбараагүй байдалд турхираад байгаа нь нэгийг бодогдуулна. Үндэсний эрх ашгийн үүднээс ЕС-аа нэн даруй огцруулах хэрэгтэй
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Үнэн.Хүрэлсүхийг дэмжээд байгаа УИХ-н 37 гишүүн,хуучин сайд дарга нар,ИЗНН,МАХН,ТББ-дын эрхийг үндсэн хууль бусад хуулиар түтгүүлэх хэрэгтэй.Төрийн эогэлт хийх гэж олон нийтийг турхиж байгаа хүнийг өмөөрөөд байгаа нь цаанаа маш их нууц асуудал байна шүү.Тагнуул хуулинхан энэ хууль бус үйлдэлд бүү автаасай.Одоо ёстой шударга төмөр нүүоээ харуулах хэрэгтэй.7 сарын 1 шиг юм болох бий.Тэрийг зохион байгуулсан Батзандан нилээд шөвөлзөөд ирлээ энэ асуудал шүү.Үүнд маш сайн анхаарахгүй бол.Төр ард иргэд луйварчдын тэмцэлд өртөх ёсгүй шүү.Ард иргэд энэ үймээнд маш болгоомжтой хандахгүй бол асуудалд орох вий.Яагаад МАН АН-хан энэ буруу зүйлд турхираад байгаа УИХ-н гишүүддээ анхаарулга өгөхгүй байгаа.Үүнийг гайхаж байна.Ядахнаа УИХ тайван ажлаа яагаад хийж болохгүй байгаа.Яагаад олон нийтийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж уриалаад байгаа 40 нөхөр.Хуулийнхан энэ үед шударга хөдлөж эхлэх цаг болжээ.
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ядахдаа никийн шар авгайг захирч чадахгүй,нүүрсний тээвэр зохицуулж хүч хүрэхгүй ,чавганцын хэрүүлээр амь зуусан сагсуу ойворгон мэдлэг боловсрол хүмүүжил муутай хүрэлсүх зайлах хэрэгтэй
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Үнэнийг өгүүлжээ. Үнэн хэзээд ялах ёстой хүрэлсүх намын хэрүүлийг төрийн зовлон болгож одоо хөөрүү дэвэргэн мөн мөнгөний төлөө яахаас ч буцахгүй нөхдийг эмх замбараагүй байдал самуунд турхирч байгаа нь илт харагдаж байна (66.181.161.81)
    Boogii
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    Хүрэлсүхийн засгийн газар иргэдэд легитим буюу хүлээн зөвшөөрөгдах чадамж ХАРИН Ч ӨНДӨР БАЙГАА ШҮҮ ...ХАХА ЭНЭ О. ЧУЛУУНБИЛЭГ ГЭГЧ НӨХӨР МАНАНГИЙН ГӨЛӨГ БАЙНА ДАА
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 18 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 26 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 43 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 55 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 33 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК