Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын 32 гишүүний шаардлагад албан ёсны хариу өглөө

2018-11-23
0
ЖИРГЭХ

Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаарх байр сууриа УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн билээ. Өнөөдөр (2018.11.23) албан ёсны хариуг бичгээр өглөө. Уг бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Х.БАДЕЛХАН, Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД. Х.БОЛОРЧУЛУУН, Ж.ГАНБААТАР, Ц.ГАРАМЖАВ, Ц.ДАВААСҮРЭН, Б.ЖАВХЛАН, Г.ЗАНДАНШАТАР, Х.НЯМБААТАР, М.ОЮУНЧИМЭГ, Ш.РАДНААСЭД, Д.САРАНГЭРЭЛ, Я.СОДБААТАР, Г.СОЛТАН, Д.СУМЪЯАБАЗАР, А.СҮХБАТ, Д.ТОГТОХСҮРЭН, Ч.УЛААН, Н.УЧРАЛ, Ч.ХҮРЭЛБААТАР, Д.ЦОГТБААТАР, Н.ЦЭРЭНБАТ, С.ЧИНЗОРИГ, Л.ЭЛДЭВ-ОЧИР, Б.ЭНХ-АМГАЛАН, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД, Н.ЭНХБОЛД, Ө.ЭНХТҮВШИН НАРТ

            

Хариу хүргүүлэх тухай

Та бүхнээс ирүүлсэн шаардлагатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “…Улсын Их Хурлын гишүүн … хууль санаачлах эрх эдэлнэ”, Дөчин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, гишүүнийхээ хувиар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12989 тоот саналд гарын үсэг зурсан. 

Үе үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нар өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон саналаа өөрийн биеэр хүлээн авч байсан.  

Монгол Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилсан хууль тогтоомжийг хүлээн авахыг хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй. 

Таны албан бичигт дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан миний бие Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахаас татгалзаж, дэд дарга Я.Санжмятав удирдаж байсан. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд даргаар удирдуулах боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21-д “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасан тул Таныг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцохыг хүсье.

ДАРГА                                                            М.ЭНХБОЛД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Zochin (103.57.93.41)
    M. Enkhbold, U. Khurelsukh, H. Battulga, ... S. Erdene za tegeed UIH-d on udaan jil suusan, zugeer gehed hilsdehgui suudal ezleed suuj sursan huuchnii uldegdluud bugd suudlaa taviad yavaad ugvul teren shig uls eh orondoo hiij bui sain uil, bie setgeleeree uildej bgaa tomoos tom huvi nemer gej ugui bno. Uneheer tegeh yum bol jinhene utgaaraa tuuh bolj uldene shuu, sain talaaraa!...
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • зочин (64.119.26.39)
    Улс орны ард эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой Ерөнхийлөгч УИХын дарга Ерөнхий сайд нар ширээний ард сууж эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө санаа бодлоо ний нуугүй илэн далангүй ярилцаж ард түмнээ бужигнуулахгүй эв эеээ хичээж хэл амаа ололцож харилцан буулт хийж зөв замаа сонгооч дээ нэг нь нэгийгээ огцруулаад ажил сайжрахгүй л болвуу.Харин нам нь төрийнхөө дээр гарчихаад байгаа явдлаа зогсоо төрийн ажил тусдаа намын ажил нь тусдаа байх ёстой гэж бодох юм миний бодол буруу бол уучлаарай
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Жалво (66.181.191.21)
    Ман-хан та нар чинь ямар хүн чанаргүй увайгүй хүмүүс вэ?Та нар чинь энхболд гуайн буянд өдий зэрэгтэй яваагаа мартжээ
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    ЭНХБОЛДОО ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛААЧЭЭ???
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочин (43.228.129.161)
    хорчин хужаа ЭНХБОЛД ОО ЧИ БОЛ 60 ТЭМБУМТАН ГЭДГИЙГ санаж яв Хүрэлсүхийн ЗГ-аас өмнө чи өөрөө далд ор чиний хэрэг монголд үгүй гэдгийг санаж яв
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ их хурлын даргад хандсан 32 гишүүдийн ихэнх нь ждү чид байх юм. Тэд үнэхээр монгол төрийг цэвэр ариун гэж байгаа бол өөрсдөө их хурлаас зайлах ёстой шүү
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • зочин (103.26.193.228)
    ЭНХБОЛД МИНЬ ЗАСГАА Ч БИТГИЙ ОГЦРУУЛ ИХ ХУРЛАА БИТГИЙ ТАРАА ТЭГЖ БУСДЫН ТАВЬСАН ХАВХАНД ОРЖ БОЛОХГҮЙ ЦААНА ЧИНЬ ЗАРИМ НЬ ХАВХАНД ХАВЧУУЛАГДЧИХААД ГАРЧ ЧАДАХГҮЙ БАРЬЦ АЛДСАН ХҮМҮҮС ЯАХАА МЭДЭХГҮЙ ТИЙЧЛЭЭД ЗАХИМ НЬ ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ БУСДБН ГАР ХӨЛ БОЛООД ЯВЖ БАЙНА ХҮМҮҮСИЙН ӨНГӨ БУДАГ ТОДРООД ЗҮГЭЭР Ч ЮМ УУ
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • ЗӨВТ МОНГОЛ МАНДТУГАЙ (103.10.22.80)
    Шинийн15 ны билэгт сайн энэ өдөр таныг УИХ болон Монгол төрөөс яваасай хэмээн "Аян замын ерөөл" судрыг мянга, түм, сая, живаа удаа уншуулъя аа.Гэртээ гэр бүл үр хүүхдээ тойруулан жарган сууна уу.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 18 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 26 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 43 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 55 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 33 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК