Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмэн амгалан байх болтугай

2018-11-26
0
ЖИРГЭХ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд бүх ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.

Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно.

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж,газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэгнийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Түүний дотор “БНМАУ-ын дээд эрхийг УИХ-д хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, орчин үеийн парламентын засаглалын эхлэлийг тавьсан бөгөөд төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байна.

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болохпарламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг.

Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээдээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Монголын төр засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэххүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

2018 оны арваннэгдүгээр сарын 26      Улаанбаатар хот

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Болдбаяр (66.181.160.81)
    Худал хулгайч төрөөс зайл!
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.72.245.220)
    Үнэхээр л ичэх нүүргүй юм даа
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • төр болд (45.117.35.66)
    газар зараад хоол чинь хэдэн үеээр чинь тэжээхээр боллоо. Одоо зайлаа ч
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (64.119.21.98)
    М.Энхболд олон жил "Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай" гэж хэллээ. Одоо арай өөр хүн төрд гарч ирж "амгалан" болох нь. Танд итгэл алдарлаа гэдгийг Ерөнхийлөгчийн сонгууль харуулсан шүү. Ерөнхийлөгчид дахин өрсөлдвөл та бүдэрнэ шүү. Та УИХ-ын сул гишүүн болвол хэл амнаас холдож магад.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • монгоо (150.129.143.4)
    одоо ийм үгэнд итгэхээ больсон шдээ одоо өөр арга хэрэглээд чи хол явахгүй байхаа
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Буу (103.26.195.9)
    Энхболдын нурууг түвшин байлгах гэж монголчууд амгалан тайван байсаар байтал сөхөрч гүйцлээ одоо зайгаа тавиад зайлаад өгвөл зүгээр байна
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.101)
    Өдий олон жил хийж чадаагүй ажлаа гэнэт санаа юу хуцдаг халтар вэ?Эв нэгдлийг хангаад зайгаа тавиад зайлаад өгөөсэй!!!
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Unen (202.21.106.122)
    Eleg negt gene uu!!! Za boluchihooroi
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 19 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 27 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 44 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 55 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 34 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК