Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ дүрэм үү, дүрэмгүй тоглоом уу?

2018-11-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт өрөөндөө сууж байгаад мэдээлэл хийсэн юм. Парламентын засаглалд хичнээн үнэнч болохоо батлан тангаргалсан энэ хурлын үеэр “зангиатай хурандаа” Ерөнхий сайдын уншиж буй ном нь ширээн дээрээ байх нь нүдэнд содон туслаа. Хэвлэлийн хурлын тойм зургаас харвал Ерөнхий сайдын ширээний ном нь Хүберт Зайпелийн “Путин” аж. Хүберт Зайпелийн Путиныг сонирхон уншсан, бас дахин уншиж байгаа хүний нүдэн баримжаагаар харахад Ерөнхий сайд энэ номын “Шинэ дүрэм үү, дүрэмгүй тоглоом уу?” гэдэг дэд хэсэгт нэлээд саатжээ. Уншиж байгаа хуудсаа, эсвэл сонирхол татсан хэсгээ тэмдэглэн хавчуулсан ногоон өнгийн наалтаас нь харвал “New rules or no rules” уриан дор болсон Валдайн бага хурлаар Украины зүүн хэсгийн хямрал, Крымийг эзэлсэн хэрэг явдал, өрнийхний Орост авсан хориг зэргийг хэлэлцсэн тэр хэсгийг Ерөнхий сайдын сонирхлыг татсан бололтой. Манай улсын эрх баригч намын дотоод зовлон төрийн зовлон болж сүүлдээ засаглал хямраах аюул дуудаад байгаа энэ цагт мөн ч хоржоонтой давхцал байгаа биз. Үнэндээ МАН-ын одоогийн улстөрийг шинэ дүрэм гэх үү, дүрэмгүй тоглоом гэх үү?

 

МАН-ын “Шинэ дүрэм”

Уг нь ардын нам сахилга баттайгаараа гайхагддаг байлаа. Намынх нь удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр эцсийнх байсан цаг саяхан. Гэхдээ энэ цаг нэгэнт улиран одсон гэдгийг сүүлийн хэдхэн хоногт өрнөсөн улс төрийн үйл явдлууд харууллаа. Хамгийн тод жишээ нь бүлгийн даргаас Д.Хаянхярваа гишүүнийг огцруулсан үйл явдал байв. Улс төр арай ч ингэж халаагүй, УИХ-ын гишүүд нь парламентаа бойкотлоогүй байсан тэр цагт МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. Өмнө нь явдаг байсан жишгээр бол бүлгийн гишүүд нь бараг л 100 хувь Удирдах зөвлөлийн шийдвэрээ дэмждэг байлаа. Харин энэ удаа Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хураалт нь эхний удаа 50:50 хувиар тэнцсэнээс үзэхэд МАН-д “Шинэ дүрэм” үйлчилж эхэлсэн нь харагдана. Өнгөц харвал энэ нь төрийн дээр нам гарчихсан байсан ужгийг өөрчилж буй мэт харагдавч нөгөө талаар хамгийн ууган, хариуцлагатай гэгддэг улс төрийн нам нэгэнт эвлэхгүйгээр хагаралдсаныг илтгэж байв. Удирдах зөвлөлийн шийдвэр урьдын Удирдах зөвлөлийн шийдвэр байхаа больсныг харуулсан уг үйл явдлын дараа УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаар бүлэгтээ харьяалалгүй намын дарга “Шүдгүй арслан” байдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин сануулсан юм. УИХ-д 65-уулаа орж ирсэн ч Ж.Эрдэнэбат намын тамгагүй Ерөнхий сайдын зовлонг амсаж байсан бол намын тамга атгасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх дан дээлтэй даарч эхлэх нь энэ ээ.

 

Дүрэмгүй тоглоом

Үүнээс хойш улс төр жинхэнэ дүрэмгүйгээр өрнөсөн. Үүний нэг жишээ нь Ерөнхий сайд нь өөрийн Засгийн газрын оруулж ирсэн Төсвийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчөөр хориг тавиулсан явдал. Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай маш тодорхой ярьсан байдаг юм. “Г.Занданшатар сайд, У.Хүрэлсүх сайд нартай ярилцаад ер нь буруу төсөв болжээ гэж тохирсон. Тэгээд хоёр арга байсан. Нэг нь Ерөнхий сайд төсвөө татах, нөгөө нь Ерөнхийлөгч хориг тавих. Ингээд хориг тавьчихъя, ардын намын бүлэг хүлээгээд авъя гэж тохирсон” гэж З.Энхболд дарга ярьсан байдаг юм. Өөрийнхөө Засгийн газрын оруулж ирсэн төсөвт хориг тавиулахаар захиалж байдаг Ерөнхий сайд гэж байх уу? Энэ дүрмийн дагуу явж байгаа улс төр мөн үү?

Хоёрдугаарт, Ерөнхий сайд парламентыг тараах тухай чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм. Парламентаас томилогддог, парламентын өмнө үүрэг хүлээдэг Ерөнхий сайд парламентыг тараана гээд сууж байх нь мөн л дүрмийн дагуу улс төр мөн үү? Зарим гишүүн улсын ерөнхий прокурорыг чуулганд танилцуулга хийхдээ чанга дуугарсных нь төлөө “Томилогддог албан тушаалтан та дуугүй бай” гээд загнаж байсан. Уг нь Ерөнхий сайд бол УИХ-аар томилогдсон, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг албан тушаалтан юм шүү дээ. Өөрт огт байхгүй ийм эрх мэдлийг өөртөө наан том дуугарсных нь дараа Ерөнхий сайдыг дэмжигч УИХ-ын гишүүд бас л дүрэмгүйгээр тоглож эхэлсэн. УИХ-ын даргыг албан тушаалаасаа буутал чуулганы хуралдаандаа суухгүй хэмээн мэдэгдэл хийсэн 32 гишүүн угтаа бол зүгээр л ард түмнийг төлөөлөх үүргээсээ сайн дураараа татгалзаж байгаа юм. Учир нь УИХ-ын даргыг огцруулах хэдхэн үндэслэлийг хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Өөрөө хүэслтээ гаргавал, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан бол, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдвал гээд хуруу дарам цөөхөн үндэслэлээр хууль тогтоох байгууллагыг даргалагчийг огцруулах заалтууд байдаг. Харин 32 гишүүн хуульд байхгүй үндэслэлээр бойкотлон хуралдаа суухгүй гэдэг нь мөнөөх сүүлийн хэдэн хоногт цэцэглээд буй “Дүрэмгүй тоглоом”-ын л үргэлжлэлээс өөр юу ч биш.

 

О.Балдан-Очир

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • ЗОЧИН (66.181.176.43)
    АЙСАН ХҮНД, АРГАЛ ХҮРТЭЛ ХӨДЛӨХ ШИГ БОЛДОГ!
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Иргэн (59.153.113.116)
    Миеэ зайл
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.42.102)
    Энэ хэзээ байгаад ном уншдаг тэгээд бүүр гадаад уншдаг болоов.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.9.41.33)
    уг нь ээж нь манай увсынх юм байна лээ, нутгиййнхан дэмжээрэй
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.85)
    Миеэ ч зайлаг, Хүүк ч зайлаг. Бас Женкогоо аваад зайлаарай та хоёр
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
    • ЗОЧИН
      ӨӨРӨӨ БҮХ АЛБЫГ НЬ ХАШЧИХАЖ ЧАДМААР САНАГДААД АТААРХАЛ ЧИНЬ ОВОЛЗООД АМАР ЗАЯА ҮЗЭХГҮЙ Л СУУНА УУ? ТЭНЭГ ГЭДЭГЭЭ ЖААХАН МЭДЭРЧ БАЙ! ҮР ХҮҮХЭД БАЙДАГ БОЛ АДИЛХАН АТААРХУЖ БОЛЧООД ХОЖИМ ЗОВЖ ЧАМАЙГ ХАРААХ БОЛНО ШҮҮ!
      2018 оны 11 сарын 27
  • Зочин (103.50.206.40)
    МИеэ ХҮҮК хоёр бол МАН биш МАН-ын жирийн гишүүд ОНЦ ИХ ХУРАЛАА ЗАРЛАЖ энэ хоёроос салвал яасын бэ
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Дорж (49.0.137.6)
    Манай ЕС гээд байгаа нөхөр хувийн төлөвшил, мэдлэг боловсрол, ажлын туршлага талаасаа үнэхээр жулдаад байх шиг харагдах юмаа. Тэр ярьж байгаа зүйл гаргаж байгаа үйлдлийг харахаар ... Ер нь МАН д энэ нөхрөөс илүү ноён нуруутай, мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай Хүмүүс бол байдаг л баймаар. Энэ ЕС хүмүүсийн яриад байгаар төмөр өргөдөг, Мотоцикль унасан толгойгүй Хүн бололтой
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
    • зочин
      яг үнэн.төрийн ноён нуруутай байх ёстой.өөрийн бодлыг бусдад тулгадаг дэмий дээ зөвлөхүүд нь зөв талаас нь дэмжээд явчхаасай билээ.
      2018 оны 11 сарын 27
    • зочин
      Жишээ нь гэхэд л Гаваа Генерал гэж байсан. Цэргийн маш өндөр боловсрол мэдлэгтэй гадаадад цэргийн бүх сургуулийг гүйцээсэн хүн, Жанжин штабын дарга байхдаа, Дорлигжавыг БХ-ын сайд болчоод ороод очиход нь: -"За, Цэргийн цолтой сайдсан бол Амрыг эрье! гээд ёслохсон. Энгийн хүнтэй чинь Сайн байна уу? л гэж мэндэлдэг байхдаа!" гээд ёжтой инээгээд гар барьсан гэдэг. Тэгээд л ажлаас нь удалгүй Дорлигжав халаад хаясан байдаг! Цэргийн хүмүүжилтэй хүн ер нь цензургүй л ярьчихдагаасаа болдог байхдаа, яана ч гэхэв дээ?! Гадаадад явах үпд нь бол Соц-ын үел Референтүүд гэж диломат хүмүүс дагалдан явж, зааж засч явдаг байсан, Ардчилалын үед л баахан наймаачид дагалддаг болчихсон л доо чааваас гэж.
      2018 оны 11 сарын 27
    • зочин
      Харинч шулуухан үнэнийг ёстой цензургүй ярьдаг хүн дээ. Одоохондоо Энхболд шиг хуурамч хуудуу "бодлоготой царайлсан" занд суралцахгүй л байгаа л даа! түүн дээрээ цэргийн хүмүүжилтэй хүний яриа ч өөрөөр төлөвшихдөг л дөө!
      2018 оны 11 сарын 27
  • Зочин (103.50.206.62)
    Хууль бус үйлдэл гаргаж төр түмнийг бужигнуулж,бусдыг хэл амаар доромжилж байгаа ийм ЕСайд түүхэнд байхгүй.Энэ хүнд хууль тэгш үйлчлэх ёстой.Энэ хүн хэлсэн үг үйлдлийнхээ төлөө хариуцлага үүрч хуулийн дагуу шалгуулах ёстой.МАН-н удирдагч хүн эрх мэдлээрээ далайлгаж хуль хүчний байгууллагыг бусадруу турхирах эрх мэдэл байх ёсгүй.Хуулиас гадуур аашилж авирлах эрх энэ Хүрэлсүхэд байх ёсгүй.энэ хувийн кампаний захирал шиг ааш авир гаргаж байгаа хүн ЕСАйд хийх үндэслэлгүй.Хувийн компаний захиралч ийм арчаагүй уйваагүй ааш аваир гаргахахгүй.Гудамжиндаа тэмцлээ хий.Төрйин ордонд ийм үйлдэл хийх хууль эрх зүйн үндэс байхгүй хөөж гарга.Дотоод журмаа мөрддөө Төрийн ордныхон.МАН-н гишүүд ч гэсэн жаахан жудагтай байдаа.Буруу хүнээ өөгшүүлээд байгааг чинь юу гэж үзэх бэ.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Монголд хууль байхгүй шүү дээ. УИХ-ын даргыг огцоруулахад хууль дүрэм гэж гажиг юм яриад байх юм даа...Амь тавих дөхөхдөө л хууль байдаг гэж мэдэрдэг болтой...ккк
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Bal (66.181.185.252)
    Mongoloo Ukrain bolgochihgui yumsan. Uil yavtsiin ehlel stsenari ijil yavaad bgaad setgel zovj bn.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.43.71)
    Хурэлсух угаасаа л бутэхгуй гар шуу дээ. Сэтгуулчидтэй хийсэн мэдээлэл бол Менхбаясгаланги, Хурэлсух хоёрын найруулсан тавилттай жужиг байсан нь тодорхой харагдаж байна лээ. Менхбаясгалан гол ролид нь сайн тоглож харагдсан.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    Хүрэлсүхийг заавал огцруулах ёстой
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • хилс (203.91.112.130)
    хөгийн амьтан чадваргүй хагас галзуу МАХН хоёр хуваасан одооМАН_ыг хоёр хуваана үүнээс олигтой хүн байдаггүй байх
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Ийм л гар (203.91.116.154)
    Бүтэхгүй ээ үймээн самуун бодож судалж байдаг
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.118.239)
    Ном уншдаг царай гаргах гэж хэдэн авцалдаагуй ном аваад дунд нь бас хэдэн шар цаас хавчуулчихжээ, унэмшилтэй харагдах гэж. Марзан юм.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.9.88.242)
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 18 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 26 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 44 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 55 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 33 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК