Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

​​​​​​​У.Хүрэлсүхийн улс төрд “хавар иржээ”

2018-11-29
0
ЖИРГЭХ

-ЕРӨНХИЙ САЙДЫН АЛДАА, ОНОО-

У.Хүрэлсүх “борвиныхоо баасыг арилгаж” чадахгүй байсаар Засгийн газраа тогтоож чадахгүйд хүрлээ. Түүнд ховорхон багтай Сангийн сайд байж, эдийн засгийг нь огцом өсгөж өгсөн. Улаан хөлтийг урдуураа гаргадаггүй, ясны Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан. Намын дарга, Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хамтатган хашсанаараа “УИХ-ын гаднаас” гэдэг чамлангуй харилцааг бут цохиж том эрх мэдэлтэй байж  чадлаа. Энэ өгөгдлийг тэрбээр ховор боломж гэж үзэж “хайрт” намдаа цэвэрлэгээ хийхээр шийдсэн. Цэвэрлэгээгээ ч хийж эхэлсэн. Гэтэл “гай газар дороос” гэгчээр ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирэв. Монголд анх удаа, У.Хүрэлсүхийн намд, түүний Засгийн газарт л жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан “мэндэлж” зээлийг “мэдээлэлд ойрхон” гэх давуу талтай УИХ, Засгийн газрын гишүүд аваад эхэлсэн хэрэг уг нь биш байлаа. Мэдээлэл гарах гэхээр л эрх баригчид мөнгөөр хав дарчихдаг байсан бол энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар тэгсэнгүй.

Улстөрчид олон жил ийм зээлийг аваад сурчихсан байсан ч тэр нь Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрэх байтугай хэвлэлийн хуудаснаа ч дорвитой шуугиан тарьж байгаагүй юм. “Азгүй” Засгийн газар, “азгүй” өдрүүд үргэлжилж өдөрт хэд хэдэн шинэ “ЖДҮ-чид” төрөх болов.  Яг үүнтэй зэрэгцэн олон сонголт дундаас шилж, шийдвэр гарган Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилсон Я.Содбаатар нь хүртэл ЖДҮДС-гаас зээл авсан болж таарсныг хуулийн байгууллага нотолжээ. Энэ тохиолдолд Я.Содбаатараас өөр хүн байсан бол сайдын албан тушаалаа өгөх, ядаж л итгэл хүлээлгэж шилж томилсон Ерөнхий сайдаасаа уучлал гуйх байсан. Гэтэл эсрэгээрээ Ерөнхий сайд нь Я.Содбаатараа өмгөөлж Ерөнхий сайдын албан тушаалаараа, Засгийн газрынхаа нэр хүнд, хувь заяагаар дэнчин тавьчихаад “Эхлээд 60 тэрбумын хэргийг, дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэх гэж байгаа юм” гэж хамгаалаад үзэлцээд байна. Энэ нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хамгийн том алдаа байлаа. Тэр улстөрчийн хувьд ч, удирдагчийн хувьд ч “тэмцэл” гэдэг үгээс гадна “тогтвортой байдал” гэдэг үгийг, үнэ цэнийг мэдэх учиртай. Өөрийнхөө албан тушаалаар дэнчин тавьж болно. Шударга зоримог байгаагийн тань илэрхийлэл болог. Харин Монгол Улсын Засгийн газраар дэнчин тавихыг зөвшөөрөхгүй. Явуулах ёстой хүмүүст өр нимгэн хандалгүй явуул.

Түүний бас нэг алдаа нь ийм хүнд үед итгэл найдвар нь болоод танхимынхаа өмнөөс чанга дуугарах Хэрэг эрхлэхийн даргагүйнх байлаа. Галан дундуур ганцхан Ерөнхий сайд алхах биш, танхим нь, тэр тусмаа Хэрэг эрхлэх газрын дарга нь тэргүүн эгнээнд дайрч байх ёстой юм. Гэтэл баахан сэтгүүлчдийн өмнө ч, байнгын хорооны хурал дээр ч үг хэлэхдээ дандаа сөрөг оноо цуглуулдаг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бас нэгэн алдаа болж харагдаж байна. Нэмэр болохоос нэрмээс болдог сэтгэлгүй, сэтгэхгүй ажиллаж буй хэвлэлийн албаа ч солих цаг болж. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдтай байж үзэж байгаа биш дээ, харин ийм дорой амьгүй ажиллагаатай, “бүүст” гэгч хий хоосон зүйлээр даргыгаа ч, ард олныг ч, хамгийн гол нь өөрсдийгөө хуурдаг “пиар”-ын багийг хэзээ ч харж байсангүй. Хэвлэлийн баг нь сэтгэлтэй, сэтгэдэг байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд хэзээ ч Монголын сэтгүүлчдэд захиа даалгавар өгөхдөө тусламж мэт гуйж дорой царайлаад зогсохгүй, “Надад мөнгө байхгүй” гэж өөрийгөө ч, өрөөлийг ч дорд үзсэн үг хэлэхгүй байхсан. Энэ мэтээр өөлбөл олон өө түүнээс гарна. Огцруулбал ч огцруулчихаар олон өө гарах л байх.

Гэтэл огцруулахгүй байх томоос том шалтгаан байна. Энэ бол Монгол Улсын нийтлэг эрх ашиг.  Эргэн тойрноо хар даа. Засгийн газрыг огцруулаад л шат дараалан хуралдаад л, дараагийн сайдад нэр дэвшигч, горилогчдын талаар бичиж, ярьж, хэрэлдэж, хэлэлцэж суух нь хэнд ашигтай вэ. Юунд саадтай вэ? Огцруулчихбал, МАН-ын УИХ дахь 64 гишүүний гуравдугаар ээлжийнхэн “хоолонд” орох л байх. Энэ засгаас илүү ажиллах итгэл найдвар хэр байх вэ? Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 дотор байтугай МАН-д одоохондоо У.Хүрэлсүх шиг зангарагтай лидер ч алга. Хамгийн гол нь хөл дээрээ арай гэж тогтож байгаа эмзгээс эмзэг эдийн засаг улс төрийн энэ дүйвээнд арчигдан одно гэдэг л аюулын гол дохио нь юм. Улс төрийн өчүүхэн савлахад л экспортын орлого буурах эрсдэл, хувь тохиол хүлээж байна. Өмнөх Засгуудын тавьсан өрийн бичиг, бондын үнэ ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигтэй хамт улам л унаж байна.

Монголчууд хэчнээн улстөрждөг ч Хятадын эрх баригчдад нүүрсний импорт чинь хэтэрсэн ч гэсэн “зөвхөн Монголоос ав” гэх хүч ч байхгүй, мэх ч үгүй. Зохицож амьдрахаас өөр аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч бадар бариад гадаадын хөрөнгө оруулагчдаас гуйна. Зунжин хөрөнгө оруулалтын форум хийснийхээ дүнд хэдэн ”тул”-тай холбоо тогтоож чадсан тэр сайдууд хөрөнгө оруулаач гэж гуйна. ОУВС-гаас олон удаа сануулаад байгаа “Эдийн засгийн өсөлт сайн байгаа ч, эмзэг хэвээрээ шүү” гэдгийг энэ удаа чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүхэд байгаа зоримог чанарыг нь ашиглая. Тэр намаа ч цэвэрлэг, төр ч цэвэршиг. Бас нам руугаа нэгэнтээ сайтар хараарай. Намын нэрээр өндөр албан тушаалд очсон хэд нь л бужигнаад, булаалдаад байгаа болохоос биш жирийн гишүүд нь батлахаа ураад шидчихээгүй л байгаа. Намынх нь гал тогтоог хариуцаж буй "хэрэг эрхлэхийн дарга" Д.Амарбаясгалан тулдаа л энэ хүнд өдрүүдэд У.Хүрэлсүхийн арын фронтын хамаг хар бор ажлыг хийж, 37гишүүнээ нэгэн туган дор нэгтгэн гарын үсэг зурах ажлыг хийж чадлаа. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга бас нэгэн Г.Занданшатар байсан бол У.Хүрэлсүх аль хэдийн "явчихсан байх" байв.

 “Хумсаа авчихвал хөөрхөн жаал” гэдэг шиг энэ мэтчлэн хуруу, хумсаа шалгаж зөв баг бүрдүүлж зөв өнцгөөс ярьж эхэлбэл У.Хүрэлсүх боломжоо бүрэн алдаагүй. Түүний Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломж байна. Шалтгаан ч байна, шалтаг ч байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь  Монголын улс төрд тогтвортой байдал, эдийн засагт үр ашиг, цаг алдалгүй шийдвэр гаргах төрий үүрэг, хөрөнгө оруулагчдад итгэл авчрах юм. Мөн  МАН-д гэрээ шатаахгүй үлдэх “галын хор” болж эв нэгдэл нь бүтэн байж ирэх сонгуульдаа бэлдэх итгэлийн цучилтай үлдэхэд нь дөхөм болох болов уу.

Одоохондоо бол У.Хүрэлсүхийн улс төрд “хавар иржээ”. Хаврыг түүнд олон нийтийн итгэл, дэмжлэг авчирч байх шиг байна. Түүнд хариг хатуу өвлөөс ч хүйтэн жавар тачигнаж, ганцаардаж, жиндэж “өвөлжсөн”. Одоо ч хаврын тэнгэр шиг хуйсагнасан хэвээр. Уг нь У.Хүрэлсүх  олонхоо дагаж намирч, алдаа дутагдлыг нь уучилж, “дайсангүй”, урт удаан оршин тогтнохыг хүссэн бол түүнд “зун амархан ирэх” байсан. Хэрвээ УИХ Засгийн газартай яг нэг зүгт харж ажиллаж чаддаг юм бол, долоон концесс илчилсний хариу биш бол Засгийн газрыг ажлыг нь хийлгэж, гурав дахь Засгийн газрын нүүр үзэлгүй 2020 оны сонгуультай золгох нь МАН-ынханд өлзийтэй байх байсан биз. Гэвч тэр биеийн амарыг, өөрийн жаргалыг бодсонгүй. Намд нь бат гагнагдчихсан том бүлэглэлүүдээс салах гэж, санхүүжилтийн схем гэгдсэн төрийн албыг арилжаалдаг үзэгдлээс ангижрах гэж, хамгийн гол нь бизнесийн бүлэглэлүүдийн шахаасаас төсвийн хөрөнгийг хамгаалах гэж өөртөө, Засгийн газартаа дайсан цуглуулж байна. Энэ тулаанд У.Хүрэлсүх ялагдвал Монголын улс төрд бугшчихсан энэ бүх ялзрал сэдэрнэ үү гэхээс, анихгүй. Иймээс ч тэр тэмцэж, ард түмэн ч дэмжиж байгаа биз ээ. Ард түмний дэмжлэг албан тушаалаас үнэтэй нь үнэн л юм бол У.Хүрэлсүхийн улс төрд дэлгэр сайхан зун удахгүй ирэх биз ээ.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (53)

  • Зочин (202.9.40.129)
    Hudlaa hutsaj tenegteed baitsgaa. Hureluhiin ZG JDU hereg hiisen biz de? Ene hun benzin, dollariin une nemee biz de? Bagsh emch nariin tsaling nemehgui gj hen helsen bee. P=a nuud hudlaa eh oron avragch gj bugs dolooj, esvel hulsnii comment buu bicheerei. M.Enhbold bol hujaa, teneg shunahai yavuurgui novsh. Zailuulah yostoi. JDU avsan UIH gishuudiig bugdiig ogtsruulj shalguulah yostoi. Mongol tor zasag ard tumen ene heden ugriin tolgoi, ter tusmaa Hurelsuh M.Enhbold 2 oor dutahgui tsashid ajillana. Ehleed ZG unagaj hariutslaga tootsno, daraa ni UIH taraah. M.Enhboldiig hariutslaga tootsuulah. ATG, Prokuror, Tsagdaa undseer ni bolovson huching uurchleh
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Иргэд (49.0.184.30)
    Урьд нь хэн ямар сайд ингэж чадлаа алдсан ч онож байсан ч ямарч байсан дээгүүрээ юу болдог ямар аймааар байдаг амьдралд улс төр их хурал засаг төр ямар заваан нөлөөтэйг ойлгуулсан хэн нэгэн ингэхгүй бол өөр дээрээ авахгүй дээрхи байдал арилахгүй үгсэж идээд дуусах байсан хэн гудамжны яриагаар ярьдаггүй билээ тэр хүн амьдралд гудамжинд ямар байгааг мэдэхгүй шүү дээ хэт ариун байх гээд яахав бид бүгд л ямар нэг муу юмтай энхийн цагаан тагтаа болох гээд яах вэ харин зоригтой сэтгэлтэй байвал болоо шүү дээ Е/САЙДАД АМЖИЛТ
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • нэргүй (202.126.89.83)
    зайл тэнэгээ
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.89.83)
    ЖДҮ тэй нэр холбогдсон хүмүүстээ хариуцлага тоцож байга энэ хүнээс ер нь ард түмэн юу хүсээд байгаа юм бэ
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Үнэндээ.. (203.91.115.44)
    Хаа ч таарсан хүмүүс ЕС даа дэмжиж эцсийн найдлагаа өгөөд бна
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Дэмжигч (202.9.42.34)
    Зөв бичсэн байна. Монголын улс төрийн нүүр царайнаас иргэд үнэхээр залхаж байгаа учраас ард түмэн Хүрэлсүхийг дэмжиж байна. Хавар хавсрагатай ч сайхан зун болноо
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (183.81.171.2)
    олон хөлтэй наймаалжийг таслахад бэрхшээл их тохиолдоно. Тэсээрэй
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.218)
    Хүрэлсүхийг огцруулаад энэ УИХ-д Ер-сайд болох хүн байхгүй Хүрэлсүхийг огцруулж борохгүй харин УИХ-тарах буюу М-Энхболд ажиллаа өг???
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Шударга царайны хуурамч багийг чинь удахгуй ард түмэн хуулж хаяах байх үнэн ялах болно хүрэлсүх ээ бинзений үнэ долларын ханш зэргээс шалтгаалан ард түмний амьдрал улам доошилж байна хүрэлсүх ЭЭ огцор
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.111)
    Шударга ёс яриад худлаа цээжээ дэлдэх хэрэггүй шударга ёсоо өөрөөсөө танхимын сайдуудаасаа эхлүүл шударга ёсны баг зүүгээд шударга бус зүйл битгий хийгээд бай ард түмнийг тэнэг гэж бүү бод
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.179.27.91)
    Shudrag unen yalna
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Монгол хүн (202.9.42.111)
    Шаа
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Mongol (202.126.88.50)
    Erunhii saidiig demjij bna. Tseverlegeegee sain hiigeerei
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Хүрэлсүх ингээд АРСЛАН ТАЙЖ болов оо хөөрхий. Арслан тайж Далай ламд мөргөсөн хүний ТОЛГОЙГ авна гэдэг . Тэгсэн өөрөө далай ламд мөргөж толгойгоо авахуулдаг. Хүрэлсүх өөрөө ЖДҮчидийн ЗАГАЛМАЙЛСАН эцэс юм байна.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      МАНАН-ын төлөөлөл Манан сийрч та нар хулгайчид эх оронд минь гишгэх газаргүй болно
      2018 оны 11 сарын 29
    • зочин
      хуц
      2018 оны 11 сарын 29
    • зочин
      хуц
      2018 оны 11 сарын 29
  • zochin (203.91.115.41)
    Hunii gar hul bolson Erunhii said hereggui tiim temtsegch baidgui yum
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Хүрэлсүх сайдаа таныг үнэн сэтгэлээсээ дэмжиж байна гэдэг сошиалын дэмжлэг юу л бол . Би бол өөрөөр харж байна. .1. МАН-ыг 2 хувааж хүчийг сулруулж, дараачийн сонгуульд улс төрийн тавцангшаас арчих гэсэн.??? 2. Таны шударга, эр зоригийг ашиглаж улс орныг үймүүлэх гэсэн хорон санаа...?? 3. Таынг өөрийг чинь өөрөөр чинь алуулж байна ш дээ
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
    • Ugui bailguidee
      2018 оны 11 сарын 29
  • Нэр (202.126.88.51)
    Хүрэлсүх ч, намынх нь енбд амарбаясгалан ч арилцгаа цаашаа!
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.42.29)
    ерөнхий сайд хэн болохоо өөрөө л харууллаа. ерийн хулиган л их хуралд хүн зодож, шаах ч гэх шиг үг хэлж суух уу. бүдүүлэг танхай хүн гэдгээ үг үйлдэлээрээ харууллаа. юу ерөнхий сайд хийх . огцорвол өөрт нь ч намд ч хэрэгтэй баймаар юм
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Эрдэнэт,АСЕМ,Хөгжлийн банк гээд том хулгайч нар нь ЖҮД гээд жижиг хулгайч нараа шалган гээд сонин юм яриад байх юм даа...Томын нь үгүй хийж байж л жижгийг үгүй хийнэ шүү дээ.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
    • зочин
      ха ха ха уруугаа ургасан мод монголын заяа байгаа харж байгаарай эрхэм коммет бичигч нараа мөнгө бүхнийг ялахгүй шүү
      2018 оны 11 сарын 29
  • Зочин (43.242.243.154)
    Үаlzral sederch l baibal olond heregtei bishuu
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.21.196)
    Нам төр 2г ялгаж салгаж мэддэггүй шүдгүй иргүй топор
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Хүрэлсүхийг ард түмэн сүүлийн 30-н жилд хийгээгүй их ѳѳрчлѳлтийг авчирна гэж сүүлчийн найдлага тавин анхааралтай харж дэмжиж байгаа шүү. Шударга ёс тогтвол Монгол улс хѳгжиж ард түмний итгэл үнэмшил дээшилнэ
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Ard Tumen (202.126.89.84)
    Hurelsuhiin zasgiin gazar bugdeeree mungu huschaad ichehgui bas shudarga ys bitgii yriad bai.. Haana bn ter shudarga ys? Manai said naraas bitgii shudarga bus zuil guigaarai geed bsan? Uursduu avah geed ingej helj baisan ymuu!!
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.169)
    Хөлсний хэдэн бичээч нь ард түмэн болж жүжиглээд л... Нэгэнт ингэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон Засгийг хурдан огцруулж зайлуулах хэрэгтэй дээ. Юун ард түмэн дэмжих вэ????? ЖДҮ-ийн зээл чинь сүржигнээд байх асуудал биш ээ... Монгол төгрөг үнэгүйдэж, хамаг юмны үнэ өсөөд, ард түмний амьдрал тарж, тасрахдаа тулаад байхад юугаа солиорцгоогоод байна аа??? Ард түмнээ дэмждэг, гэгээлэг Засаг хэрэгтэй. Зодох л юм ярьдаг Засаг, Ерөнхий сайдаар ард түмэн юугаа хиих билээ???!!!
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
    • tuul
      ooroo holsnii bicheech bna
      2018 оны 11 сарын 29
  • Зочин (202.9.43.23)
    ЖДУ чин сайд нартайгаа тооцоо хийгээч чадахгуй бол огцрох нь зев. Чадахгуй бол ИХ тарах хэрэгтэй.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • jdabe (202.55.191.42)
    Ene ulstorchid geed baigaa khumuus oorsdiigoo "... bidnees oor khun baikhgui geed unendee itgechikhsen ...",
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Намын жирийн гишүүн (59.153.87.203)
    Ерөнхий сайдаа 100% дэмжиж байна амжилт хүсий
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.87.203)
    Үүн дээр Хүрэлсүхийг дэмжсэн зүйл явахгүй эсрэг зүйл нь яваад байх шиг байна энэ сайт бас худлаа юм байна
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Gungaa (122.201.24.25)
    Khurelsukhee ajillaa ogood ard tumenteigee khamt 2020 ontoi zolgoo bitgii sonin khumuustei uulzaad bai
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Bold (122.201.24.25)
    Ene khun zeel absan said nariig zailuulaad aybuulaajee tegeed yarij khelej bgaa ugeejaakhan tsegneejee eronkhii said khun iim baij bolokhgui ter namiin darga nar gej aymar yumnuudtai uulzaad ard tumniig yrialaad bna daa edgeer chini bolokhgui bna shuu dee
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Алсыг харагч (202.126.89.163)
    Хүрэлсүхийг дэмжээрэй
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (203.91.116.154)
    ЖДҮ-тэй холбогдсон Зарим сайдаа хусаад явсан бол жинэхэнэ шударга гэж харагдах байлаа. Хүрэлсүхийн засгийн газар үлдээд цаашдаа олигтой явахгүй. Тиймээс шинэ ЗГ бүрдүүлээд азаа үзэхээс өөр сонголт байхгүй.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Ард түмэн ЖДУчин гишүүдэд үнэхээр хариуцлага тооцуулахыг хүсэж байгаа. ГЭтэл ХҮРЭЛСҮХ мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хэдэн хүнийг хамгаалаад байгаа нь ХҮРЭЛСҮХ шударга хүн мөн үү. Тэгээд АХАА НАМЙГ бодоорой гээд энэ тэр хүмүүстэй уулзаж гүйгээд ХОШИН ШОГийн жүжиг тоглож байна.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • иргэн (139.5.217.243)
    Яагаад Занданшатарыг ЗГХЭГ даргаар томилсон юм бол доо, аль ч талаараа Хүрэлсүхтэй зуузай холбоод урагшилж чадах нөхөр биш. Аймхай, шийдвэртэй ямар ч алхам хийдэггүй, үг яриа нь туйлбартай сонсогддоггүй.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • иргэн (103.50.206.62)
    Мөнх энэ албан тушаалд байх уу Хүрэлсүх.Битгий ингэж туйлшир.Үнэн өнөөдөр ялдаггүй юм гэхэд удахгүй хэн гэдгээ Хүрэлсүх өөрөө харуулж унаж хэнч биш болно.Тун удахгүй үнэнд гүйцэгдэж өмөөрч дэмжээд байгаа нөдүүд нүүр хийх газаргүй болох нь тун удахгүй.Өнөөдөр баярлаж хөөрч болно.Маргааш нь ахиад л унагах арга хэмжээ явах нь үнэн.Бага баярла Хүрэлсүхтэнгүүдээ.Шударга хүн гэж ийм хүнийг хэлэхгүй ингэж шударга ёс тогтоодоггүй юм.Тогтохчгүй харж байгаарай.Хуурамч шударга ёс нас ахардаа.14 нам мөнгө авсан гэсэн ичээсэй.Ингэж л алиа алдаж байгаа шүү дээ Хүрэлсүх.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Ме (139.5.217.243)
    М.Энхболдоос салгана, хулгайчдыг цэвэрлэнэ гэсэн Хүрэлсүхийн үг л түүний бүх алдааг уучилж түүнд итгэх итгэлийг олон хүнд төрүүлж бга юм. Түүнээс ЗГкабинет нь авах юм бхгүй сул, мэргэжил мэдлэггүй, боловсролгүй, дээр нь сэтгэлгүй сайд нартай хэцүү л дээ.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Сондор (66.181.178.80)
    Хөлсий хэдэн бичээчийг эс тооцвол монголчууд бүгд дэмжиж байна
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.176.43)
    АТААРХУУ ХҮМҮҮСИЙН АРГАА БАРСАН ДАЙРЛАГА, ХАЛЖ ЯДАХДАА ХАЯАНД НЬ ОЧИЖ ХАР ЧАЦГА АЛДАЖ ГЭНЭ ЭЭ! ГЭГЧ Л БОЛЖ БАЙХ ЮМ, ӨРӨВДМӨӨР Ч ЮМАА ДАА!
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Билгүүн (66.181.178.80)
    Өнөөдөрийг хүртэл хэн нэгнийг ингэтлээ дэмжиж байсангүй хүрэлсүхээ урагшлаад байгаарай
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.176.43)
    Доор баахан Энхболдын борвины бааснууд юм бичсэн байна. Лав л Монгод хүн биш байна. Ер нь энэ сүүлийн үеийн ихэнх тэнэгүүдийг хэн ингэж уруу нь татаад байна аа!?
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.165)
    Хүрэлсүхийг ард олон дэмжих шиг болж бна, ЗГХЭ-ийн даргаас авахуулаад Сангийн сайд гм баасдах нөхөд цөөнгүй бгаа,, гэхдээ дэмжихээс аргагүй
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Хүрэлсүхийн ЗГ одоо үлдсэн ч , огцорсон ч ХҮРЭЛСҮХ нэг л өдөр бууна. албан тушаалгүй болно.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Хүрэлсүх ТУНГАЛАГ ТАМИР киноны ХОНГОР болжээ. Хүн болгонд очиж АХАА намайг бодоорой гээд хошуудэвсэж гүйгээд л ...ККК
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Хүрэлсүх яг АРСЛАН ТАЙЖ юм биш үү....ккк.... Арслан тайж Далай лам мөргөсөн хүний толгойг авна гэсэн чинь өөрөө мөргөсөн байдаг........ Хүрэлсүх ЖДҮчидэд хариуцлага тооцно гэж ярьж байгаа ч чадахгүй байгаа нь ӨӨРӨӨ ч ждүчин юм байна...
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • zochin (203.217.138.2)
    Хужаад дургүй ч тэнэг монгол хэнд хэрэгтэй юм огцруул.Ард түмнээсээ хумсалсан хэн ч, халх ч байна уу хэнч бсан. Ер нь хужаа нар бус монголчууд бид нар өөрсдөө л эх орноо худалддаг.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.9.88.242)
    http://StartWeeklyJob.com/?userid=138871
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • jude (103.229.121.118)
    Хүрэлсүхээ одоо энэ МАНАН тай үзэж тарна шүү ирээдүйн хувь заяа эхлэх гэж байна.
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 9 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 17 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 34 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 46 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 24 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК