Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн МАН-ын гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээжээ

2018-11-30
0
ЖИРГЭХ

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын нэр бүхий  27 гишүүн МАН-ын гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээжээ.

Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэд илгээх ил захидал

Сайн байцгаана уу?

УИХ-ын бидний 27 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаснаа намын гишүүд, дэмжигчид Та бүхэндээ тайлбарлах нь зүйд нийцнэ хэмээн үзэж, энэхүү ил захидлыг илгээж байна. Сонгуулиас хойших хоёр гаруйхан жилийн хугацаанд нэг Засгийн газар сольж, дараагийн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьж, хоорондоо талцан мэрэлцэж, төрийн ажлыг ч, намын үйл хэргийг ч хөсөрдүүлж суух УИХ дахь намын бүлгийн гишүүд та нар минь даанч яав даа хэмээн халаглан харамсаж, харууслын үгээ хэлж суугаа намын гишүүд, дэмжигчдээсээ түмэн хүлцэл өчиж, бидний 27 гишүүн төрд өргөсөн тангарагтаа захирагдаж, намын дүрмээ чандлан сахиж, Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гарцаагүй үндэслэл, шаардлага байгааг учирлан тайлбарлая.

Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Гэхдээ аливаа Засгийн газрын тогтвортой ажиллах үндэс суурь нь тухайн Засгийн газрын гишүүд төрийн хуулийг ягштал биелүүлж, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг, тэдгээрт хариуцлага хүлээлгэдэг байх явдал юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар тараасан нь нэгэнт тогтоогдлоо. Намын зарим удирдах албан тушаалтнууд ч нэр холбогдож байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ёс зүйн алдаа, магадгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болох Засгийн газрын гишүүддээ ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох тухай УИХ-ын гишүүд бидний шаардлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо болтол хариу өгөөгүй байна.

Шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн суурь заалт, шударга ёсыг дээдэлж, хариуцлагаа ухамсарлах нь Монгол Ардын Намын үйл ажиллагааны нэн чухал зарчим мөн гэсэн намын Мөрийн хөтөлбөрийн заалтыг зөрчсөн энэ бусармаг үйлдлийг эсэргүүцэж, мөн энэ үйлдлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлж, хариуцлага тооцож чадаагүйд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг буруутгаж бид асуудлыг өргөн барьсан юм.

Намын эв нэгдэл чухал. Гэхдээ намын эв нэгдэл нь ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимд суурилах ёстой. Үндсэн хууль, парламентын засаглалыг үгүйсгэж, Монголын ард түмний эв нэгдлийг бусниулах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль бус үйлдлийг хазаарлан зогсоох үүрэгтэй Ерөнхий сайд түүнтэй үгсэн нийлж, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсноо өөрөө Улсын Их Хурлын индэр дээрээс мэдэгдэж, ард иргэдээ жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулж Монгол төрийн тогтвортой байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй хариуцлагагүй үйлдэл хийснийг нь бид буруушааж, огцруулах саналыг оруулсан юм.

Монголчууд бидэнд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаас илүү үнэт зүйлс үгүй. Үүнийг хамгаалж, аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх нь Ерөнхий сайдын нэн тэргүүний үүрэг мөн. Гэтэл гадаад гүрний тусгай албад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учрууллаа. Гадаад гүрний албаны хүмүүс энэ үйл ажиллагааг Монголын талтай зөвшилцөж явуулсан гэдгийг албан ёсоор удаа дараа мэдэгдсэн. Энэ хууль бус үйлдлийг зөвшөөрсөн, эсхүл урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадаагүй, холбогдох төрийн албан хаагчдад одоо болтол хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваагүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж бид үзэж байгаа юм. “Ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл мөн” гэсэн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр заалт ч биднийг ийм алхам хийхийг шаардаж байгаа юм.

“Хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилалтай байх зарчмыг баримтлан” ажиллах тухай намын Дүрмийн 1.5 дахь заалтыг У.Хүрэлсүх умартаж, Ерөнхий сайдын болон намын даргын нэр сүрээр далайлгах, шүүмжлэлийг үл ойшоох, үг сөрсөн гишүүн бүрийг айлган сүрдүүлэх, аливаа асуудлыг тушаан захиргаадах аргаар шийдвэрлэх гэж оролдох нь хэрээс хэтэрч, намын ажлаас хальж төрийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах хэмжээнд хүрлээ гэж бид үзэж, түүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан юм.

Та бүхэн мэргэн оюундаа тунгааж болгооно уу. Зарчим, шударга үнэн ямагт ялан дийлэх хүчтэй билээ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.126.89.94)
    Ядмагхан шалтаг юм даа.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Nema (149.159.215.46)
    Танар тийм үнэнч эх орныхоо төлөө юм бол өмнөх авилгал 60 тэрбумын эсрэг яагаад дуугараагүй юм бэ
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.187.157)
    Та нарын эрин үе нэгэнт дууссан одоо хэн нэгэнд гай бололгүй мөрөөрөө улсаасаа хуссан юмаа дуугуй шиг гудраад явж болохгүй байна уу? Олон дахин бүтэхгүй юмны төлөө хуйвалдаан үүсгэж байж нэг мөсөн булхайгаа уудлуулж хэдэн үеэрээ шившиг бололгүй зайгаа тависан нь та нарт өзийтэй бусуу? Сайн бод гэж багш чинь хэлээгүйсэн билүү?
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.26.218)
    МАН гишүүд ард түмэндээ олгох ёстой хамгийн бага хүүтэй зээлийг нууцаар , яг ижил тэнцүү хэмжээгээр , хуваан авч нэр нүүрээ барж олны шившиг боллоо. Мэдээж энэ хэргийн дараа 2010-2016 онуудад хууль бусаар идэж уусан бондуудын зарцуулалт, төмөр замын 760 тэр бумын асуудал, Эрдэнэтийн 49 хувь, Жастын хөрөнгийг хураан аваад өрийг нь хугацаанд нь төлөөгүй асуудал, МБанкны мөнгө хэвлэлт, мал, хөдөө аж ахуйн зоиулалттай сангуудын асуудлуудыг ард олон хүчтэй дахин тавьж шийдүүлэх болно гэдэгт итгэж байна. Иймд нэгэнт илчлэгдсэн ЖДҮ- тэй засгийн газрыг огцруулах нь хуульд нийцэнэ.
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.40.153)
    Нөгөө нам нам гээд л үхчих гээд байсан чинь юу болоод өөрийн намаас томилогдсон сайдаа огцруулах болов энүүнд л их учир байна даа унасан засгийн газар өшөөгөө авч байгаа юм уу тэгж л харагдаад байна даа хө эв нэгдэлтэй чухам л цул нягтралтай нам гэсэн чинь яалаа хө танай нам дотор гайгүй гайгүй залуус байна даа хө Аюурсайхан Нямбаатар Оюун Эрдэнэ гэх мэт за тэр Мөнхбат бол бөөн гажиг баригдашгүй өшөө авагч юм байна даа уул нь гайгүй залуу юу гэтэл биш байна баян Номтойбаяр гэж горигүйнөхөр байна
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    27 дээрэмчинг ард түмэн үзэн ядаж байх шиг байна даа, Аргагүй биз дээ, эдийн засаг нурааж, амьрал ахуйг нь дордуулах гээд басамжлаад байгаа луйварчдад хэн дуртай байх вэээ,
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Золбоо (203.91.115.37)
    ТИЙМЭЭ ТА НАР. ХИЧНЭЭН ОРИЛООД Ч ХЭРЭГГҮЙ ҮТЭР ТҮРГЭН ЯВЦГАА БӨМБӨГНҮҮДЭЭ .ТОГТОХ..ГАЗАРГҮЙ ӨНХӨРСӨН БӨМБӨГНҮҮДЭЭ
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.43.144)
    та нарын нэр хүнд олон нийтэд навс унасан улс төрөөс баяртай гэж хэл үлдсэн жил хагад яаж байгааг чинь бид анхааралтай харж байх болно оо гишгих газаргүй болцгооно намдаа баяртай гэж хэл дээ
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 5 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 13 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 31 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 42 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 20 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК