зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Одоо “амиа бодоод явах цаг биш” гэж М.Энхболдод сануулъя

2018-12-03
0
ЖИРГЭХ

Албан тушаалаа хамгаалж, алалдахаас наагуур тэмцэж байж У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтож үлдлээ. Хичнээн өдөр зөвхөн албан тушаалын төлөө хэрүүл тэмцэл хийж, хичнээн өдөр зөвхөн бусдаас бурууг хайлаа. “Ард түмэн миний талд байгаа” хэмээн сүгсэлзэх Ерөнхий сайд энэ хэд хоногт ард түмнийхээ өмнөөс гал тавьж орхилоо. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөө амь хайргүй тэмцэж байх хойгуур ам.долларын ханш 2700 төгрөгт дөхлөө. Дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дийлдэхээ болив. Дэлхийн зах зээлд нефть, газрын тосны үнэ огцом буурсаар байхад манайд дээшилсээр байна. Өнөөх “надтай хамт” гээд байгаа ард түмэн нь үнийн өсөлтөд нуруугаа хотойтол даруулж, утаандаа угаартан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анзаарах нь бүү хэл, ялалтын найрандаа тансагланхан байгаа биз ээ.

Уг нь иргэд энэ засгаас нэг их зүйл хүсээгүй. “Аятайхан амьдрах боломжийг маань хангаад өгөөч ээ” л гэж сонгосон. Харамсалтай нь, өнөөдүүл нь өөрсдөд нь очих ёстой байсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг хуйгаар нь хуваагаад идчихсэн. Сайдууд төдийгүй гишүүд хүртэл хувааж идэлцсэн байна. Үүнээс Засгийн газар УИХ-ын гишүүддээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм биш үү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Тиймээс авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж, олны дургүйг чинээнд нь тултал хүргэсэн нь үнэн юм. Шударга ёс нэхсэн олны дургүйцлийн давалгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг золтой л хөмөрчихсөнгүй. Ёсзүйтэй, үүрэг хариуцлагаа ухамсарладаг нийгэмд бол уучлал гуйгаад огцордог ёстой. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн, тэдний төр засаг нь ганц гишүүн нь буруу үйлдэл гаргасны төлөө огцордог гэдгийг бид харж л байна.

Харин манайд бүх зүйл эсрэгээрээ. Хулгай хийсэн сайд нар өөрөө өөрсдийнхөө төлөө кноп дарж, Засгийн газраа хамгаалж үлдлээ. Шударга ёс, ардчилал, хүний эрх ярьсан эрхэмүүд маань худалч, хулгайчууд байжээ гэдгийг нийтээрээ харлаа. Тэгсэн ч гэсэн тэд маань “Бид шударга” гэж ичих ч үгүй гүрийж байгаад зөөлөн суудалдаа үлдсэн нь ичгүүртэй. Хариуцлага амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн сайхан амлалтууд шударга ёс тогтоох эхний шалгуурт ийн замхарч алга боллоо. Ийм Ерөнхий сайд, ийм Засгийн газраас бид одоо шударга ёс, зөв үйлдэл гарна гэж саналтгүй боллоо. ЖДҮ-ийн хулгайч Засгийн газраас хэн одоо хариуцлага нэхэж, хэн олон түмний эрх ашгийн төлөө дугарах юм бэ гэдэг асуулт үлдлээ. Бүтэн жил Ерөнхий сайд хийчихээд эдийн засгийн талаар хоёр тоо хэлэхгүй мөртөө “Би айхгүй байна, шоронд хийнэ, шонд өлгөнө, хөөнө тууна” гэж авирлаж байгаа нь их л танил технологи санагдаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроогүй ч хариуцлага тооцох асуудал хэвээр үлдлээ. Санал хураалт сануулга боллоо. АН-ын Л.Болд, Ж.Батзандан нарын сөрөг хүчний саналаар л тогтож үлджээ. Энэ бол 65 суудалтай намын хувьд ичгэвтэр хэрэг.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга. Тэр шударга ёс нэхсэн, хариуцлага сануулсан, ёсзүйтэй байхыг тулгасан бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулчихсан. Хотын дарга С.Батболдыг огцруулах шаардлага тавьж, өнөөх нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж байна. Өөрт нь зүй ёсны шаардлага тавьсан хэнийг ч тэр харлуулж, шахаж, дарамталж байна. Гэтэл ЖДҮ-д нэр холбогдсон сайдууд нь ширэн нүүрлэчихээд байж л байна. Түүнээс ЖДҮ-ийн зээл авсан гишүүд шударга ёс яриад сууж л байна.

УИХ-ын дарга М.Энхболд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд суух бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, МАН-ын даргын албан тушаалыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж, суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг гэж боддог” гэж ярьжээ. Энэ үгийг шударга ёс ярьж дүр эсгэсэн хүмүүст зориулсан бололтой. Ард түмний мөнгөнөөс хулгай хийсэн ЖДҮ-чдэд хариуцлага тооцох тухай ярьжээ гэж ойлгохоор байна.

Цагтаа М.Энхболд гэдэг хүн УИХ-д 26 суудалтай байсан МАН-ыг сонгуульд удирдан орж 65 суудал авч ирсэн нь бодит үнэн. Одоо ертөнцийн бүх л хар барааныг түүнд нялж нааж байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд энэ хүний ажлын үр дүнд л эрх мэдлийн оройд хүрсэн. Харин У.Хүрэлсүхийг “нэг суудал алдана” гэж айгаад УИХ-д нэр дэвшээгүй гэлцэх юм билээ.

М.Энхболд гэдэг хүнийг өдгөө баруун солгойгүй муулж, мөр зэрэгцэн хамтарч явсан нөхөд нь түүн рүү зохион байгуулалттайгаар нулимж байна. Энэ кампанит ажилдаа мөнгө ч харамгүй цацаж байгаа бололтой. Монголд М.Энхболдоос муу хүн алга гэнэ. 60 тэрбумын хэрэгт түүнийг буруутгаж байна. Бараг л мафийн толгойлогч шахуу юм бичиж, нийтэд түгээж, харлуулж байна. 60 тэрбум төгрөгийг хэн өнөөдөр түүнд өгөөд албан тушаал, эрх мэдэлд хүрсэн юм. Яриа төдий зүйл. 60 тэрбумын тэр бичлэгээс сонсоход энэ төлөвлөгөөг боловсруулсан хүн нь өнөөх Г.Доржзодов, Ц.Сандуй, А.Ганбаатар нар. Магадгүй М.Энхболд болон намын удирдлага түүнийг нь сонссон байх гэж тааж байна. Сонссон нь буруутан болно гэж байх уу. Төлөвлөгөө яригсад л ёсзүйн хувьд буруутай. Ярьсан Ц.Сандуй НИТХ-ын дарга, нийслэлийн намын даргаасаа буугаад жирийн иргэн болсон. Ганбаатарыг ч намаас нь хөөсөн дуулдсан. Гэтэл Доржзодовыг яагаад шалгадаггүй юм бол. 60 тэрбумын дэргэд ЖДҮ-гийн хулгайчид бол нэр устайгаа, баримт нотолгоотойгоо гарч ирсэн хэрэг.

Төрийн гурван өндөрлөгт цөөнх болж буй М.Энхболдыг одоо явуулж болохгүй. Хэрэв энэ цаг үед УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгвөл ЖДҮ-чин гишүүд, сайд нар өөрсдийгөө хамгаалах, чих зөөлөн нэгнийг УИХ-ын дарга болгоно. ЖДҮ-чдэд хариуцлага тооцсон нэр зүүгээд л өнгөрнө. Эсрэгээрээ М.Энхболд энэ албан тушаалдаа байх юм бол ЖДҮ-чдэд жинхэнэ утгаар нь хариуцлага тооцно, шахна. Ер нь М.Энхболдоос өөр тэдэнтэй хариуцлага ярих хүн одоохондоо харагдахгүй байна. Засгийн газар ажлаа хийхгүй болохоор УИХ ажлын хэсэг гаргаж шалгаж байна гэсэн. Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгой, Төмөр замын 280 сая ам.доллар, АСЕМ, ЖДҮ-ийг УИХ-аас шалгаж нэг талд нь гаргахгүй бол эрх ашиг нэгтэй нөхөд үүнийг замхаруулна.Дээрх асуудлуудыг шийдүүлж, хариуцлага тооцуулж байж л явуулах хэрэгтэй. Одоо “амиа бодоод явах цаг биш” гэж М.Энхболдод сануулъя. Ард түмэн 2016 онд чамд итгэж 65 суудал өгсөн. 2020 онд хариуцлагаа чамаас л нэхнэ.

М.Энхболд муу хүн байж болно, буруу зүйл хийж ч байсан биз. Гэхдээ алив зүйл хэрээс хэтрэхээрээ утгаа алддаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг илтэд санаархан, ил далд ийм суртал ухуулга хүчтэй өрнөж байгаа энэ үед Монголын парламент хүчтэй, бат бөх байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл парламентыг тараана гэж зарлан тунхаглаж байгаад нийтээрээ болгоомжтой сэрэмжтэй хандах ёстой. Манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь парламентын засаглал.

Одоо У.Хүрэлсүх минь хөлсний бичээч нараа түр амрааж, кабинет дотроо хариуцлагаа ярь. Шударга ажилла. Нам бүлэглэл, амин хувийн эрх ашгаа хойш нь тавиад Монголын ард түмний төлөө санаа тавиад өгөөч. Эрх мэдлийн төлөөх дайнаа зогсоож эв нэгдэлтэй ажиллах хэрэгтэй байна. Засгийн газрыг асуудлаа оруулаад ир, ярьсан хэлснээ хий гэж шахах байгууллага нь УИХ. Энэ байгууллагын толгойлж байгаа М.Энхболд харин шарандаа хариуцлагагүй гишүүдэд нь хариуцлага тулгаж, Ерөнхий сайдыг ажлаа хийхийг гозойтол нь шахах биз. Ард түмэнд ийм л байдал хэрэгтэй байна. Ажлаа хий, шударга бай. Дахиж хулгай хийлгэхүйн тулд хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооц. Ийм жишиг тогтоо.

Төр төвшин болж, хариуцлага, шударга ёс тогтож, эмх замбараагаа олоод ирвэл “надад төрийн зөөлөн суудалд шигдээд суух зан байхгүй” гэж наад хүн чинь хэлсэн байна, У.Хүрэлсүх ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 

М.Танан

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (103.212.117.157)
    Офшорыг яагаад ярихаа байчихав
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.9.41.45)
    м танан ёстой үнэн юм бичижээ нээрэн сандал суудалын тѳлѳѳ хүүк бол үхэн хатан зүтгэлээ шүү дээ жил гаран ёстой юүч хийгээгүй сандал суудалаа хамгаалах л арга хийж ждү сангийн мѳнгийг гишүүд болон сайд нарт тарааж ѳгсѳн байна шуудай шуудай мѳнгѳ хѳлѳсний бичээчидэд тараасан гэсэн ийм л шудраг ерѳнхий сайдтай боллоо доо
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн (150.129.143.182)
    "МИ... ОВОГТ ХУЖАА"- ЭНХ60ЛД ОО МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛ ДАА..
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.9.43.4)
    М энхболд одоо зайлчих
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zochin (66.181.161.61)
    Hurelsuhiig demjij bga shu. Mi ovogt ajla uguud nutag yavda. Doloogch nar n dargaa dagaaad yavaarai
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Говь түшээ (66.181.160.32)
    М.Танан гуай та: Миеэ ЭНХБОЛД тэргүүтэй МАНАН-гийн том бүлэглэл ямар аймшигтай "Шударга бусын хонгил" буй болгосныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (202.21.116.171)
    Бушуухан абан тушаалаа өгөөд эрүүл мэндээ бод хүнд байж мэдэхээр байна шүү.Ард олны эргэлзээг өөрөө л тайлах ёстой тийм учраас огцрох нь гарцаагүй шүү
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.34.245)
    Энэ сайт ингэж харыг цагаан цагааныг хар гэж тархи угаан хутган үймүүлж МАН-ы цэвэрших процессийг зогсоох АН-ы бузар нүглийг нууж далдлах ашиг сонирхол нь илт явж байдаг. Энэ Өдрийн Сонин Мэдээ.мн сайтын далд эзэн нь нөгөө хонгилын эзэн Элбэгдорж гүйцэтгэгч нь тарвага судлаач мягмарсүрэн .
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • хүн нь сайн хүн (103.111.68.3)
    Энхболд даргыг тойрон хүрээлэгчид нь л унагаж байна. 2016 онд нам ялаад намын дүрэм журмаа мөрдөлгүй бүгдийг цээжний бангаар хийж намынхаа гишүүд сонгуультнуудыг хаяж ах дүү танил тал найз нөхөд уяач нар тэдний мөнгөний ашиг сонирхлоор төрийн албуудыг наймаалцаж самарсанд оршино.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Хөлсний бичээч (172.58.201.226)
    Хөлсний бичээч
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zochin (43.242.243.79)
    М.ЭНХБОЛД ӨӨРӨӨ ӨРГӨДӨЛӨӨ ӨГЧ БОЛОХГҮЙ ХЭРЭВ ИЙМ ЮМ БОЛБОЛ ХОЁР ХҮНИЙ ЭРХ МЭДЭЛ БИЙ БОЛНО ТЭР ЦАГТ ЭНЭ ЗАСГИЙГ ДЭМЖИЖ БУЙ ХҮМҮҮС ТОЛГОЙГОО БАРИХ ЦАГ ИРЭХ БАЙХ ДАА.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.157)
    МАНАН гэдэг унэхээр байдаг юм байна
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin (59.153.115.183)
    Khurelsukh sanaataigaar, ilt bodlogotoigoor ard olnoor bambai hiiseer togtoj uldsen. Ulsad, ard irgeded uldeh yum hiie geheesee iluu tuund mashhhh ih ambits butslaj uuriig ni samuuruuldag. Tiim ch tsever, ariun hun sanagddaggui. Yaahav dee l ...
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • мөөги (66.181.160.7)
    энэ юугаа бодох юм насаараа амиа бодсон юм чинь одоо олигархи бүлгээ бод гэж үү
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Саран (182.160.1.232)
    Хөлсний бичээч гэнэ шүү. Нүүр зурагтай нэртэй хүмүүс голдуу ш дээ. Өөрөө хөлсний бичээч байна даа.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Монгол Иргэн (150.129.143.182)
    "Ми..овогт"- нэг л гударга царайлах юм.. Харин туйлын үнэн бол 60 тэрбум, ЖДҮ-г санаачлагч бол Ми.ЭНХ60ЛД шүү дээ. . Ми.. овогтод БҮҮ ИТГЭХ ХЭРЭГТЭЙ... МОНГОЛЧУУД АНХААР... АНХААРАЛ АЛДВАЛ СӨНӨНӨ...
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Оогий (64.119.25.247)
    Үнэхээр зөв бичжээ. Дэмжиж бна.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Ми овогт 26 суудлийг төрийн албыг үнэлж зарж тэр мөнгөөрөө ард түмнийг мөнгөөр хахуульдаж 65 суудалтай болгосон болохоос энэ эрийн сайндаа бодлого хөгжил ярьж 65 суудалтай болгоогүй шүү. 60 тэрбум бол үнэн бодитой гэдгийг намын нөхөд нь ЕС, ХЗДХ сайд, МАНгар ерөнхий НБ дарга нар нь батлаад байхад чи яриа гэж ард түмний тархийг угаагаад хэрэггүй. Одоо удахгүй наад Ми овогтын шударга бусын хонгил нуран унана. Ми хөлсний бичээч минь авсан мөнгөө идээд дуугай хэвт
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.21.1)
    bitii shaa ard tvmen chinii tald bish gedegee ali ert xelttsen bizdee,mongoliin toroos ooriin xvselteer zailval xiisen nvgeliig chin uuchlax talaar dodoj boloxol ym
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (202.21.107.15)
    өөрөө юуны бичээч вэ
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Баяр (202.179.8.213)
    энэ Танан гуай чинь яг л хөлсний бичээч шиг хөлсний бичээч үү хөө аан
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.70)
    ЖДҮ бол эргэн төлөгдсөн жижиг хулгай байсныг захын хүн ойлгож байна. ЖДҮ-гээр халхавч хийж ард нь үлдчих санаа АСЕМ чингэс самуурай бонд 60 тэрбумынханд байгааг харин ойлгож байгаа шүү . элбэгдорж ми.энхболд НДС-ыг хоосолсон с.эрдэнэ гэх мэт АН-ы хулгайч нар одоо хошногоо ухуулах цаг нь ирлээ.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.70)
    тарвагын сонин шд.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.186.148)
    Odriin sonin gej novshiin sonin bnaa. Ydahgui dampyyrnaa tanai sonin
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • otgon (103.57.95.15)
    ha ha ha tanan chi hediig avaad ingej bichdeg ve 28 jil neg ch udaa sonsoogui ugee hurelsuhees sonsloo tegeheer yahuu zahialgiin tal bicheechee
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.70)
    өдрийн сонин 60 тэрбумтай банзалдаад хол явахгүй ээ. угаасаа ардчилсан нам чинь хагарч үхлээ шүү дээ. тарвага мягмарсүрээн?
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (117.111.2.160)
    захиалгын юм бичиж олон түмнийг доошоо хийхээ больбол яасан юм өдрийн сонинын сэтгүүлчээээ
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.26.251)
    Xulgaichuudin huruug ni ogtlo za yu
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
    • holsniii bicheech
      2018 оны 12 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    20 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 4 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    1 цаг 16 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    14 цаг 59 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    15 цаг 22 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    15 цаг 59 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    16 цаг 0 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    16 цаг 24 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    16 цаг 29 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    16 цаг 32 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    16 цаг 50 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    16 цаг 51 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    16 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 12 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    18 цаг 7 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    18 цаг 52 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    19 цаг 28 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    19 цаг 55 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    20 цаг 14 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК