Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Би Л.Болд гишүүнд нэг л зүйл хэлье

2018-12-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарт өчигдөр АН-аас улс төрийн хариуцлага тооцсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарахаа мэдэгдсэн. Үүнээс үүдэж АН-ын бүлэг УИХ-д байх уу бүлэг тарах уу гэдэг асуудал олны анхаарлын төвд байгаа. Бид энэ асуудалтай холбогдуулж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулга авлаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарна гэхдээ намаасаа гарахгүй гэсэн. Тэгэхээр АН бүлэггүй боллоо гэсэн. Мөн таныг болон АН-ын дарга С.Эрдэнийг МАНАН бүлэглэлийн эд эс хэмээн тодорхойлсон. Энд та тайлбар өгөхгүй юу?

-Засгийн газрыг огцруулах саяын үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн таниулсан. АН Засгийн газрыг огцруулах долоон удаагийн шаардлага тавьсан. Долоон удаагийн шаардлагад АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байсан гэдгийг би онцолж хэлмээр байна. Хоёрдугаарт “ЖДҮДС-аас зохион байгуулалттайгаар бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас АН Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ байр суурь одоо ч хэвээрээ байна. Бид ЖДҮДС-тай холбоотой зохион байгуулалттай гэмт үйлдлийг өөгшүүлэн хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай бүлгийн гурван гишүүн эсрэг санал өгсөн.

Мөн үүнээс гадна Л.Болд гишүүн өчигдөр надад энэ бичгийг хүргүүлсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Л.Болд болон бусад гишүүдийн үйлдэлд улс төрийн хариуцлага оногдуулсан. Тодруулбал, намаас дөрөв хүртэл жилээр улс төрийн хариуцлагыг оногдуулсан. Би үүнийг зөв гэж харж байгаа. Бүлгээс гарах хүсэлт нь хуулийн дагуу явах ёстой. Нэгдүгээрт УИХ-ын тухай хуулийн 26.1 дэх заалтад “УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам эвсэл бүлэг байгуулж болно” гэсэн заалт бий. Өнөөдөр АН-ын гишүүн Л.Болд хэвээрээ байгаа учраас бүлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлнэ. УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийг үзэхэд 26 дугаар зүйлийн 12 дугаар заалтын дагуу гэж тодотгож өгсөн байна. 26 дугаар зүйлийн 12 дугаар заалт нь гишүүд нэг бүлгээс бөөнөөрөө гарах, нөгөө бүлэгт орох тухай ойлголт юм. Тус заалтад бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орж чадаагүй бол дахиж бүлэг байгуулахыг хориглоно гэсэн заалт бий. Л.Болд гишүүний бичиг хуулийн заалттай нийцэхгүй байна. Тиймээс Улсын дээд шүүхэд тайлбар явуулж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр АН-аас УИХ-д сууж байгаа Л.Болд гишүүн бол АН-ын гишүүн мөн. Тиймээс албан ёсоор УИХ-ын хуулийн дагуу АН найман хүний бүрэлдэхүүнтэй бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож болно. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлтэд би АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Ийм үндэслэл байхгүй. Би хууль зөрчих эрх байхгүй. Тиймээс цаашдаа бүлгийн үйл ажиллагаа хэвийн явна гэж ойлгож болно.

-Намаас гарсан тохиолдолд АН-ын бүлэг тарах эрсдэл үүсч болно гэж ойлгож болох уу?

-Намаас хэрвээ чөлөөлөгдвөл тийм эрсдэл нөхцөл үүсч болно. Хууль нь тийм заалттай. Өөрөөр хэлбэл хуулийн ямар заалт хэрэгжих вэ гэвэл гишүүн нам бус бүлгээс гарах юм бол 28.1.3-ын дагуу бүлгийн гишүүд наймын тоонд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарах эрсдэл үүсч болно. Ер нь бүлэг тарахыг хэн нэгэн хүн амны зоргоор хийдэг ажил биш. Бүлэг тарах нь хуулийн заалттай. Энд нэгдүгээрт хэрвээ хуулийн нам татан буугдсан бол тухайн их хуралд оролцож байсан улс төрийн нам. Хоёрдугаарт бүлэг өөрөө тарах юм бол гэсэн хоёрхон заалт бий. Түүнээс хэн нэгэн хүн бүлэг тар гэхээр тарчихдаг ойлголт байхгүй. Ер нь бид бүгдээрээ хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Ард түмэн АН-ыг сөрөг хүчин болгосон. Өөрөөр хэлбэл эрх баригчдын үйл ажиллагааг биднийг төлөөлж хяналт тавь гэж үүрэг өгсөн. Бид энэ үүргийг хэрэгжүүлж байгаа. Би энд нэг зүйлийг онцолж хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Болд энэ парламентад олон удаа АН-ын суудал дээр суусан.

Би Л.Болд гишүүнд нэг зүйлийг хэлье. “Энэ туршлагатай парламентч өнөөдөр ард түмнийг төлөөлж сөрөг хүчний дуу болж байгаа энэ бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү” гэж хэлмээр байна. Тиймээс ерөөсөө гарц хоёрхон байгаа гэдгийг би шуудхан хэлчхэе. Хэрвээ 26 дугаар зүйлийн 11-ээр өөрийгөө зохицуулъя гэж бодож байгаа бол гишүүдтэй нийлсэн олуулаа нэг бүлгээс гарах тухай ойлголт юм. Энэ үндсэндээ манайд 2004-2008 оны парламентад байсныг та бүгд санаж байгаа байх. Эвслийн бүлэг байгуулаад 26 гишүүн бөөнөөрөө гарахад гишүүдийн зохицуулалтыг 26-ийн 11 дүгээр зүйлээр хийсэн түүх байгаа.

Харин ганцаараа гарч байсан түүх Монголын парламентад байгаагүй. Тэр дундаа АН-ын гишүүн хүн АН-ын суудалд сонгуулиас сонгогдож гарч  ирчхээд бүлгээс гарна гэдэг тохиолдол анх удаагаа гарч ирж байгааг Л.Болд гишүүн сануулж хэлмээр байна. Энэ бол ард түмний нам шүү. Ардчилсан үзэл баримтлалтай нам. Энэ сөрөг хүчин энэ бүлэгтэй байж улс төрийнхөө үйл ажиллагааг ард түмний нэрийн өмнөөс ард түмнээс хамгаалж сөрөг хүчин дуу хоолой нь болж ажиллаж байгаа гэдгийг хаа хаанаа санж сэрэх ёстой. Намын хариуцлага бол байдаг зүйл. Өнөөдөр үнэхээр манай гурван гишүүн хариуцлагагүй үйлдэл хийсэн үү гэвэл хийсэн.

Монголын ардчиллыг дэмждэг АН-ын гишүүд, дэмжигчид АН нэг цул байгаасай нэг талдаа саналаа өгөөсэй гэсэн энэ чин хүсэл эрмэлзлийг өнөөдөр байхгүй болгосон нь би хариуцлагагүй үйлдэл гэж харж байна.

 Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • иргэн (202.179.31.45)
    Эрдэнэбатаа чамд нэг л юм хэлье. ардчилсан нам Эрдэнээ та хоёрын өмч биш .хариуцлагагүй тэнэг шийдвэр гаргаж намыг уих-д бүлэггүй болгосон буруугаа бусдад бүү тох .та хоер хариуцлагаа хүлээ
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • ТА 3 т баярласан шүү (103.229.120.189)
    АН - хувийн нам болжээ. АРДУУДтайгаа шударга ёсны төлөө ТА НАР тэмцэхгүй юм байна
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (103.26.195.243)
    танай нам үхсэнии чин ард түмнии нам гэж ард түмнии хөрөнгөөр баяжсан худалдаа хөгжлиин банкны хэдэн луйварчдын гарт орсон иим л нам эх орноо худалдаж идсэн иим л хулгайч нар
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • АН-ын ахмад (202.21.118.90)
    Эрдэнэбат чи өөрөө толгойгоо ажиллуулахгүй буруу шийдвэр гаргачихаад бүү донгосооч. Чи галт тэрэг хөдөлсөн хойно АН-д орж ирчихээд бүү өмчлөөд бай. Болд бол АН-аас нэр дэвшсэн ч та нар өөр өөр тойргоос нэр дэвшсэн. Манай 3-н гишүүн бол өнөөдрийн ард түмний хүсэн хүлээж байгаа талд санал өгсөн. Энэ бол зөв. Монгол ялж байна. Эрдэнэ та хоёр хурлийз ч бай, шонхор шар ч бай бөгсийг нь долоож байгаад МАН-ийн нэр хүнд унаж байгаа энэ үед 20-н оны сонгуулийн дараа Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болно гэж зүүдлээд байна. Та хоёрын энэ болчимгүй үйлдэл олон түмний бухимдлыг төрүүллээ, Ер нь Эрдэнэ та хоёр энэ намаас зайлах хэрэгтэй болж байна шүү. Энэ хэн нэгэий ятгалга биш, үнэн үг шүү! АН бол та хоёрын дураар байдаг өмч биш. Одоо АН-ын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байна. Үүнд та хоёрын толгой хүрэхгүй. Яагаад гэвэл та хоёрын аль нь ч боловсролгүйг, дээд сургууль төгсөөгүй мөртөө худлаа анкед бичидгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Ухаантай боловсролтой хүний яриа нь өөр, тунгаан бодох чадвартай байдаг юм. Ичэчгээгээч!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Erhem (66.181.161.116)
    Erdenebat gishuunee odoo boloo taniig mongoliin ard tumen tanisan selengiin ard tumen ch tsnisan ooroo ene namaasaa gar ooroo bulguin dargaa ogoo
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Л.Болд, Батзандан нар зөв алхам хийсэн гишүүн бүр намд барагдах албагүй сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах хэрэгтэй биз дээ
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (202.55.191.194)
    Энэн өвөө зөнсөн байна даа уншлаа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Ингэж бичсэн байна хардаа Энэ сөрөг хүчин энэ бүлэгтэй байж улс төрийнхөө үйл ажиллагааг ард түмний нэрийн өмнөөс ард түмнээс хамгаалж сөрөг хүчин дуу хоолой нь болж ажиллаж байгаа гэдгийг хаа хаанаа санж сэрэх ёстой.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Энэ Эрдэнэбат чинь Энхболдыгоо хамгаалаад үхэхнээ бичснийг нь уншаа ч ар түмнээс биднээс юу хамгаалах гээд бгаан
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.112)
    Энэ шантааж Болд,Батзандан нар чадахгүй ээ Батзанданг л лав манай МАН авахгүй шүү хүүкийг намаас хөөсний дараа түүнтэй нийлж нам байгуулаад л энд тэнд хашгичаад зодоо хийгээд л явж байвал таарна даа
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Энэ балай сүрдүүлээд байгаа юм уу бүлэггүй болох бураа алхам хийсэндээ гэмшээд байна уу Эрдэнэ -Эрдэнэбат хоёр намааа сөнөх замруун оруулсан гавьяатангууд болж түүхэнд үлдэхнээ
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • molomjamc (212.51.198.193)
    ene shorongii hadaas baimaar tsarai zustei owgon yagaad ih hurald suugaad bdag yum be ene huniig songoson songogch naraa ta nar 20000 togrogoor songoson ene hulagaichaa ogtsoruulaachee
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.179.132)
    Ардчилалыг гутааж ЖДҮ гийн хулгайчдыг өмөөрсөн урвагчдыг нэн дариу зайлуулах хэрэгтэй
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.115)
    Нэгэн зүйл болд ан-аас нэр дэвшсэн болохоос ан-д хуваарилсан суудалд суугаагүй. Тийм болохоос ан-ын бодлогыг дагах албагүй сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй намын дарганцар гуай
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (185.39.141.1)
    javhlangiin 4 ter bumiin shagnaliig naad 3 ulun gedes chin huvaaltsaad uravsan gej haragdaj bn . bvlegeer ch yadiim . 3 uulang ni huuj zailuul . ardchilsan nam
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (185.39.141.1)
    javhlangiin 4 ter bumiin shagnaliig naad 3 ulun gedes chin huvaaltsaad uravsan gej haragdaj bn . bvlegeer ch yadiim . 3 uulang ni huuj zailuul . ardchilsan nam
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • kkkkkkk (185.39.141.1)
    batzandan kkkkk jdv geed orilood baisan chin hahahaha . vnen lalar jvjigchin yumaa
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • kkkkkkk (185.39.141.1)
    batzandan kkkkk jdv geed orilood baisan chin hahahaha . vnen lalar jvjigchin yumaa
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (103.11.192.34)
    тэнэгт Арвин гэж авгай гараа биз дээ гараад танай намд орсон Болд гишүүн харин биё даагч болно өөр ч түүх бий
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.72.245.205)
    ЭРДЭНЭ, ЭРДЭНБАТ НАР Ч БҮТЭХГҮЙ ДЭГ ЭЭ
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • 32 (59.153.114.150)
    Дарханы томорлогийн уйлдвэр Хотолийн цемент шохойн уйлдвэрийг яаж хувьчилсан талаар ял сонсох болно 49 % - ын асуудлаар ч ял дуулна. т.н.б.даргаа Шинэбаатар орлогчоор газрын дарга Нэмэхбаярыг хогжлийн газрын захиралаар томилуулж чадсан хулгайч. МАНАН БУЛЭГЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭБИГИЙН БОГС ДОЛООГЧ ЗАЙЛАА
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (66.181.177.174)
    эрдэнэбат гээч эргүү зантгараа..чамайг хулгай хийж спирт найруулж явхад чинь, Лу.Болд нар ардчилал шударга ёсны төлөө тэмцэж явсан одоо ч тэмцсээр явна. чи ер нь хаанаас сүүлд хийсж ирсэн муу сүг сүүдэр вэ????? одоо үтэр зайлж үз
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (59.153.113.194)
    Эрдэнэбатаа жаахан юм бодооч хийхээсээ өмнө ядахдаа 2 нүүдлийг хар гэж хэлье өөр юу гэхэв дээ. Бүлгийн дарга та яг хярваа шиг байлаа.Болд гишүүний зөв эх оронч байлаа
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Энэ (202.21.106.137)
    Энэ шудрага дүр эсгэгч, урвагч Батзанданг МАН д нь бэлэглэчих. Дарангуйлагч коммунист Хүрэлсүхээсээ шагналын албан тушаалаа аваад дараагийн сонгуулиар хусагдана биз.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.160.98)
    болдыг дэмжиж байна эрдэнэ эрдэнэбат 2 одоо бас зайлаа
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.8.66)
    Ergvv halzan tolgoitoi buhk mini ooroo zail .Lu.Boldig demjij bna.Lu Boldoo AN aas garchiho naaduulaa zailulj alga bolgoj bgad ergeed orchihoo.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.186.171)
    Өөрөө аль хэдийн АН- н бүлгийн даргаас огцорчихсон юм биш үү, байхгүй юмны дарга хийнэ гэж юу байдгийн, одоо Миеэгомбын Энхболд шиг зуураад гүйнэ ээ,
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Хөх чоно (202.72.245.122)
    Би чамд өөрт чинь нэг л зүйлийг хэлэе. Би анх чамайг 2012 онд УИХ-д орж ирж байхад чинь овоо хүн юм гэж хүндэлдэг байсан. Гэтэл чи тэр чигээрээ МАНАН олигархи мафи бүлэглэлтэй гүн холбоотой хөгийн амьтан байж. Тэр чинь анх Хурцын элчин сайдын томилгооны үед илэрсэн. Сая бүр баталгаажлаа. Эрдэнэ та нар юу ч гэж гоё юм ярьж хаацайлаад цаагуураа шударга бусын хонгилын талд зогссоныг чинь жирийн иргэд мэдэж байгаа. Чи биднийг юу ч мэдэхгүй малууд гэж бүү бод
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.182.151)
    Танай намыг хэн ардчиллын гэх юм бэ? Гишүүдийнхээ үзэл бодлыг хязгаарласан намыг уу? Ёстой солиорол доо, бухаа. Болд намаасаа гарчихвал чи яах юм бэ? Бүлгээсээ гарах эрх бас бий шүү, Чи бариад байх эрх зүйн үндэслэл байхгүй шүү дээ.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.39.200)
    нөгөө 12-16 онд Монголыг цөлмөсөн этгээдүүд чинь эд нар шүү дээ. МАРТААГҮЙ ЭЭ.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.233.11)
    Л. Болд гишүүнийг дэмжиж байна. Харин өөрийг чинь дэмжихгүй.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Sudraga (202.9.43.171)
    Ard tumnii nam bish Abilch,aluurchdiin nam bolson yum bish uu?
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • бид (202.72.245.122)
    МАН ч, АН ч ялгаагүй удирдах байгууллагадаа жирийн гишүүд орох боломжийг их мөнгөөр босго тогтоон хаачихсан. Тиймээс л энэ намууд мөнгөтэй баян олигархи бүлэглэлүүдийн атганд орчихсон. Үнэндээ намын бодлого гэдэг нь олигархуудын бодлого болчихсон. Энэ нь саяын өдрүүдэд АН-ын гаргасан араншингаас тод харагдсан. Энэ 2 намд маш том шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ үүнийг нам доторхи эрүүл саруул хүчин жирийн гишүүдтэйгээ хамтран эхлүүлж хийх ёстой. Гахай рецидивист Эрдэнээс юун намын шинэчлэл, криминал л гарна
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.228.99)
    Ээ чааваас, хүнээ ч танихгүй
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • mn (202.179.31.67)
    saitiin ergvv setgvvlch xvniixee zurgiig tanij bail daa manan mongol turuus zailaach
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.42.56)
    SOLIOROL J.ERDENEBAT CHINI MAN-IN HUN SH DEE
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (192.82.64.175)
    ene setguulchid hunee tanidaggui yum uu haashaa yum
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 5 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 13 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 30 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 42 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 20 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК