Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖДҮ-дсэн гишүүд ээ!? Арилжааны банкны хүүгээр зээлээ дахин төл

2018-12-05
0
ЖИРГЭХ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж айхавтар шуугиан газар аваад буй. Идсэн уусан нь эхнээсээ илчлэгдэн хариуцлагаа ч зарим нь хүлээгээд байгаа. Гэхдээ зөвхөн “болжморууд” нь шүү. Учир нь давхар дээлтэйнүүд нь дээлээ дан болгож, өрөө төслнөө хариуцлага хүлээчихлээ гэж эндүүрээд байх шиг байна. Уг нь хуулийн хариуцлагыг л хариуцлага гэж ойлгоод байгаа шүү дээ гишүүд минь. ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын 13 нэрлэгдээд байсан бол энэ тоо дахин нэмэгдэж 14 дэх нь тодроод байна.

Одоогоор зээлээ эргүүлэн төлсөн Б.Ундармаа, Г.Солтан, Ж.Энхбаяр, Н.Оюундарь нарын 11 ЖДҮ-чин өрөө даржээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй зээлийг эргүүлэн төлчихлөө өргүй болсон шүү гээд баатар болох гээд яриад байгаа гишүүдээ та нар арилжааны банкны хүүгээр бодож зээлээ төл. Тэгээд хуулдийнхаа дагуу хариуцлага хүлээ. Эхнээсээ хуулийн зарим зүйл заалтыг хассан талаар яригдаад байгаа. Зээлээ төлсөн болоод суудалдаа шигдээд үлдэнэ гэвэл санасны гарз шүү эрхэм нөхдөө.

Өнөөдөр Монголын томоохон арилжааны банкны нэгд тооцогдох Голомт банкинд Бизнесийн зээлийн сарын хүү 1.9-2.3 хувь байна. Харин жилийн хүү нь 22.8-27.6 хувийн хүүтэй байна гэсэн үг. Тэгвэл Хаан банкны Бизнесийн зээл жилийн 20.4-22.8 хувийн хүүтэй байгаа бол  Төрийн банкны зээлийн хүү 26.4-28.8 хувийн хүүтэй, Хас банкны зээлийн хүү 20.4-24 хувьтай байна. Арилжааны банкуудын Бизнесийн зээлийн жилийн хүү ийм байна.

Мөнгө хүүлсэн гэх нөхдүүд хүүлсэн мөнгөний хүүгээрээ зээлээ эргүүлэн төлж байхад энгийн иргэд зээлийнхээ хүүнд дарлуулаад сууж байх нь шударга уу? Эрхэм гишүүд ээ!

Баригдаагүй байсансан бол энхийн цагаан тагтаанууд наанаа хэрүүлээ хийгээд цаанаа хувааж идээд л уг санг дампууруулах байсан байх гэж бодохоор зэвүүцмээр. Нөгөө оны алдарт үг шиг “Хийж бүтээе гэсэнд ямар уучлал байх юм” гэдэг шиг эрх мэдэл, давуу байдлаа ашиглан төрийн сангаас хулгай хийчихээд үүнийгээ иргэддээ жишээ болгож үзүүлсэн, нийгмийн сайн сайхны төлөө ашигласан зэргээр яриад байдгаа болих хэрэгтэй.  

Ер нь гишүүдийн дунд сонин ойлголт байдаг бололтой. Юу гэхээр хулгай нь баригдаад төлчихвөл хулгай биш болчихдог юм шиг байгаа юм. Бүгдэд нь улсын тэргүүний уран сайханч өгчихмөөр л байгаа шүү, сайн жүжиг дэглэдэгт нь.

Өнгөрсөн жилүүдэд ЖДҮ-ийн санд улсын төсвөөс 2009 онд 30 тэрбум, 2010 онд 30.4 тэрбум, 2011 онд 290 тэрбум, 2013 онд Хөгжлийн банкны бондоос 48.9 тэрбум, 2014 онд Хөгжлийн банкны бондоос 99.9 тэрбум, 2016 онд төсвөөс 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус оруулжээ. Тус сангийн мөнгө ихэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудын халаасанд орсон гэх мэдээлэл бий. Жижиг, дундын сангийн мөнгөөр мөнгө хүүлдэг байсан тухай ч яригдаж байгаа.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр “Хоёр, гурван гишүүн нийлээд Жижиг, дундаас нэг, нэг тэрбум төгрөг аван гурван тэрбум болгоод банк бус санхүүгийн байгууллагаар хүүлээд байна гээд жил гаруй хугацааны өмнөөс яригдаж байсан. Би итгээгүй. Хүн муу муу гэхэд арай ч байхгүй болов уу гээд. Ийм ярианууд явагдаад байсан, дараа нь баримттай мэдээллүүд явагдсан. Тэд нар тэрбум төгрөгөө бэлнээр авчихдаг юм байна. Бэлнээр аваад нэг зуунд мянга, сая төгрөг зэргээр ба багаар банк бус руугаа хийгээд байхаар хэн хийгээд байгаа нь мэдэгддэггүй. АТГ-ынхан үүн дээр их цаг үрж байна гэсэн тайлбар хэлээд байна лээ. Хүсэхгүй бол тийм тайлбарууд зөндөө л гарах байх. Арваад гишүүний нэрийг өнөөдөр албан ёсоор хэлж байна лээ” хэмээн ярьсан байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч Жижиг, дундын сангаас мөнгө авсан гишүүдийг Банк бусаар оруулан хүүлдэг гэдгийг баталж байгаа. Мөн эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн юм. Гэхдээ хуульчийн байгууллагынханд ажлаа хийх боломжийг нь олгохгүй М.Оюунчимэг гишүүнээс эхлээд дарамтлаад байгаа харагдана. Уг нь хуулийн байгууллагаа ажилд нь оруулж парламентынхаа нэрийг сэргээмээр байгаа юм. Учир нь Олон Улсад бидний нэр хүнд навс унаж байгааг цохон тэмдэглэе.

Урд хөрш БНХАУ авлигачтайгаа хатуу тэмцэж буй. Тодруулбал, авлига авсан төрийн албан хаагчийг цаазаар авахаас эхлээд хүлээлгэх хариуцлага нь өндөр юм билээ. Үүнээс нь үүдэн авлига авсан төрийн албан хаагчдын амиа хорлох тохиолдол нь ч ихэссэн гэж байгаа. Мөн БНСУ авлига авсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан Ерөнхийлөгчдөө 32 жилийн ял оноосон байдаг. Бусад өндөр хөгжилтэй улсууд авлигатайгаа ингэж тэмцдэг юм билээ.

Гэтэл Ерөнхийлөгчийн хэлснээр хэчнээн тэрбумаар нь хүүлсэн нэр бүхий гишүүд жилийн гуравхан хувийн хүү төлөх нь шударга ёс уу. Зээлээ төлсөн болоод асуудлаас мултарчихна гэж бодож байгаа бол эндүүрэл. Бага хүүтэй зээл хүсээд ч олдохгүй байгаагаас өндөр хүүнд дарлуулж байгаа иргэдтэйгээ адил хүүгээр зээлээ төлөх нь шударга биш гэж үү. Мэдээж хуудийн хариуцлагыг ч орхигдуулж болохгүй.  Ингэж чадвал дараа дараачийн гишүүдэд ч сургамж болох нь гарцаагүй.  

 

 Б.Цэрэнлхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочин (182.160.32.134)
    сумьябазар банкинда авсан гэсэн нэрнь алга байна
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.26.218)
    Зээлээ түргэн төлөх чадвартай хүмүүс яагаад зээл авсан нь үнэн хачирхалтай, хамгийн гол нь яагаад бүгдээрээ бие биенээ дуурайгаад , бие биентэйгээ барьцалдаад ижил хэмжээний шахуу зээл авсан юм болоо, сайд болсны шан , гишүүн болсныхоо шан , 60 тэр бумын анхны хэрэгжилт юм биш үү гэж бодохоор л байна.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.132)
    Хулгай хийчхээд хулгайлсан зүйлээ буцаагаад өгвөл цагаатдаг хууль хүрэлсүхийн гаршсан хууль юмуу. Энэ хулгайчуудыг их хурлаас хөөх хэрэгтэй шүү
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (66.181.160.88)
    450 тэрбум төгрөг дээдэсийн кармаанд орсон гэхээр яг ч үгүй их хулгай мөнөөс мөн . Эзэд нь хэн хэн вэ.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • МИ овогт луухааны БУУНЫ НОХОЙ болсон ах дүү Саранчимэг, Наранхүү гэх золбингууд энэ дотор явж байна. (103.11.194.234)
    МИ овогт луухааны БУУНЫ НОХОЙ болсон ах дүү Саранчимэг, Наранхүү гэх золбингууд энэ дотор явж байна. БУЗАР гэр бүл юмаа!!! Газар зарж мөнгийг нь оффшорт нуун цувуулж иддэг энэ БУЗАР ЛУЙВАРЧДЫГ МИ овогт данжаадтай нь хамт барьж ард түмнээс дээрэмдсэн мөнгийг нь буцаан авья!!!!! хариуцлага хүлээх ёстой луйварчид шүү!!!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Ждүүчдээ (66.181.186.15)
    Буцааж төлсөн гээд байгаа хүмүүсийн баримтыг харъяаа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.25.46)
    Арилжааны банкны хүүгээр тооцон төлөх нь шударга билээ. иргэдийн татварт өгсөн мөнгийг буцаан өг,он гараад татвар нэмж болохгүй яагаад гэвэл дахин төрд шургасан шуналтангууд хувааж хуйвалдан иднэ идхээр тооцсон байна
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн (103.9.90.53)
    Зөв. Зээлийн хүүг арилжааны банкны хүүгээр төлж байж л хохирол нь арилна. Одоо бол мөнгөө төлсөн юм байна. Авсан ашгаа эргүүлэн төлөх нь шударга ёсонд нийцнэ.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Nasan (202.9.42.90)
    Ene khamgiin zuv khuvilbar baina.Tegeed uucklalt guij bolokh yum baina...
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Mngl (103.10.23.8)
    Give back our money!!!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • zochin (66.181.169.66)
    Эдний авсан зээлийг жинхэнэ ЖДҮ чдэд. Эд нар УИХ аас зайлах хэрэгтэй. Учир нь жинхэнэ ЖДҮ чдийн мөнгийг булаасан. Тиймээс УИХ д суух ,ард түмний нүүрийг эгцлэн харах нүүргүй . Ард түмэндээ хайртай ,ЖДҮ г хөгжүүлэх гэж байгаа бол зээлийг ЖДҮ чдэд өгөх ёстой байсан шүү дээ. Ийм хүмүүс монгол төрд байхад Монгол улс хэзээ ч хөгжихгүй байх
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.9.42.37)
    Хэлэнгүүт тэр дор нь төлчихдөг ийм их мөнгөтэй байж, сонгогчдынхөө мөнгийг замаас нь авч ингэснээр хичнээн олон гэр бүлийг салгасан гадаадад боолын хөдөлмөр хийлгэхэд хүргэсэн олон зуун хүүхдийн хоолноос нь салгаж эмгэг өвчин тусгахад нөлөөлсөн, олон ээмээ өвөө нарыг хүүхдээс нь салгаж нус нулмисыг нь барсан гээд олон олон муу үр дагаварыг бий болгосон. Нэг сая төгрөгийн зээл авахад л ТҮЦ хичнээн бараатай болж хэдэн ам бүл үр хүүхэд хооллох байлаа гээд л наад захын жишээ. Тэгэхээр яавч уучилж болохгүй, цаашид удирдах ажил хийж болохгүй хүмүүс гэж үзэхээр байна. хамгийн амиа бодсон хүний төлөө биш хүмүүс
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • МИ овогт луухааны БУУНЫ НОХОЙ болсон ах дүү Саранчимэг, Наранхүү гэх золбингууд энэ дотор явж байна. БУЗАР гэр бүл юмаа!!! Газар зарж мөнги
      МИ овогт луухааны БУУНЫ НОХОЙ болсон ах дүү Саранчимэг, Наранхүү гэх золбингууд энэ дотор явж байна. БУЗАР гэр бүл юмаа!!! Газар зарж мөнгийг нь оффшорт нуун цувуулж иддэг энэ БУЗАР ЛУЙВАРЧДЫГ МИ овогт данжаадтай нь хамт барьж ард түмнээс дээрэмдсэн мөнгийг нь буцаан авья!!!!! хариуцлага хүлээх ёстой луйварчид шүү!!
      2018 оны 12 сарын 05
  • Зочин (182.160.38.106)
    энэ их мөнгөөр олон айл амьдралаа сэргээх, түмэн ажлын байр бий болох боломж байлаа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Oyun (182.160.39.203)
    Undarmaa gishuuniih gedeg ym bilee Kapital bank manai horoonii ondor nastnuudiin tetgeberiig olgodog bsan. Ene sariin tetgeveree avah gesen mongo baihgui danstai bol dansand ni hiine baihgui bol on gargaj baij av gej shirvedeg bnshdee diller ohin Odoo yanaa bair gerliin mongoo ogch chadahgui boloh ni gesen chin hunii dans guigaad hiilgehgui yu gej bn. Ymar hetsuu tulgalt be. Bas dans ruu hiilgeed terneesee avah gej shimtgel toldog ym bn. Ene bas baga bagaar ideh sanaa gej oilgoloo.Arai umaa 327000 togrog shuu dee. Banknii ezend bol1 udaa l hool ideh mongo gedeg ym bilee!!! Arai denduu ym.Boon chiregdel
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Buzaruud
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Эдний авсан зээлийг жинхэнэ ЖДҮ чдэд. Эд нар УИХ аас зайлах хэрэгтэй. Учир нь жинхэнэ ЖДҮ чдийн мөнгийг булаасан. Тиймээс УИХ д суух ,ард түмний нүүрийг эгцлэн харах нүүргүй . Ард түмэндээ хайртай ,ЖДҮ г хөгжүүлэх гэж байгаа бол зээлийг ЖДҮ чдэд өгөх ёстой байсан шүү дээ. Ийм хүмүүс монгол төрд байхад Монгол улс хэзээ ч хөгжихгүй байх
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    хонь царайлсан чононууд
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 6 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 14 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 31 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 42 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 21 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК