Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг: УИХ, парламентын үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжлэх ёстой

2018-12-05
0
ЖИРГЭХ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

 

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулган нэлээд тасалдлаа?

“УИХ-ын чуулганы хуралдаан тасалдсан зүйл байхгүй. Чуулганаар хэлэлцэгдэх асуудал УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэгдэж дарааллынхаа дагуу явж байгаа. Харин үүний өмнөх долоо хоногт ХХААХҮ-ийн сайдын асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлэг Ерөнхий сайдыг орж ирсний дараа асуудлыг хэлэлцэнэ гэж завсарлага аваад хэлэлцэх асуудал хойшилсон. Үүнээс бусад асуудал горимоороо явж байгаа.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы ирц бүрэн байхад УИХ-ын дарга М.Энхболд орж ирээгүй. Орой бүх гишүүд явсны дараа чуулганы танхимд орж ирээд “Ирц хүрэхгүй байгаа учир чуулганыг хаалаа” гэсэн мэдээлэл байна. Мөн зураг яваад байсан. Та чуулганы танхимд орой байсан уу, энэ мэдээлэл хэр үнэн зөв мэдээлэл юм бэ?

“Би УИХ-ын чуулганд бүрэн суудаг. Өглөө чуулган хуралдахад УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ёсзүйн дэд хороо хуралдах шаардлагатай байна” хэмээн завсарлага хүссэн. Үүний дагуу УИХ-ын чуулган завсарласан. Миний ойлгосноор Ёсзүйн дэд хорооны ирц хүрэхгүй байснаас чуулган хуралдалгүй нэлээн хүлээсэн байх. Намайг оройны 6, 7 цагийн үед чуулганы танхимд сууж байхад 10-аад гишүүн сууж байсан УИХ-ын дарга орж ирээд “Ёсзүйн дэд хорооны хуралдааныг хүлээсээр байгаад чуулган хуралдаж чадсангүй” гэдэг тайлбар хийж чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн шүү дээ.

-Хоосон танхим байгаагүй юм уу. Тийм зураг сошиолаар яваад байсан шүү дээ?

-Тэр зураг чинь гэрэлтэй өдрийн зураг байна лээ. Орой нэлээн хэдэн гишүүн байсан. Тухайлбал Н.Цэрэнбат сайд, Ч.Улаан, Т.Аюурсайхан, Д.Сарангэрэл сайд гээд 10-аад гишүүн байсан.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүн Б.Хурцын элчин сайдаар томилохдоо хаалттай хэлэлцэж томилсон” гэж ярьсан. УИХ-ын дарга өөрөө хүсэх юм бол чуулганыг хаалттай хуралдуулах болдог юм уу?

-БНСУ-д суух онц бөгөөд элчин сайдыг томилох хуралдааныг би санж байна. Элчин сайдыг томилдог Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо хаалттай хуралдсан юм байна лээ. Тэгээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхэд байнгын хороодын гишүүдээс санал гарсан. Миний санж байгаагаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү хоёр энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж болохгүй яагаад гэвэл байнгын хорооны хуралдаанаар Б.Хурц элчин сайдын асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн тиймээс чуулганы хуралдааныг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан. Тус горимын саналаар санал хурааж хаалттай хэлэлцсэн юм билээ. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдэж байгаа байх. Би Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн биш болохоор болсон процессыг ярьж байна.

-Бойкот үргэлжилнэ. М.Энхболд УИХ-ыг даргалах юм бол УИХ-ын гишүүд хуралдаанд суухгүй гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэгэхээр энэ долоо хоногийн чуулган хуралдахгүй гэсэн үг үү?

-Хувь гишүүн байр сууриа илэрхийлэх нэг хэрэг. Би маргааш чуулганы хуралд сууна. УИХ-ын чуулган бол хуулиар зохицуулагдсан тодорхой дэгтэй тэр дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх байх гэж бодож байна. Ер нь улс төрийн нөхцөл байдлаас болоод сүүлийн хоёр гурван чуулган дараалж Засгийн газрын өргөн мэдүүлсэн асуудлаар сайд нар нь өөрсдөө орж ирэхгүй, сайд нар нь тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй ирц бүрдүүлэхгүй байх асуудал гарлаа. Ийм байж болохгүй. УИХ, парламентын үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжлэх ёстой. Өөрсдийн хэлэлцүүлэхээр оруулсан, өргөн мэдүүлсэн асуудлаа биечлэн сууж хэлэлцүүлэх учиртай.

Эх сурвалж: Зариг.мн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.212.117.157)
    Энэ долдой болимоор юм
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Dorj (150.129.141.21)
    Бадамжунайгийн цүнх баригч
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.188.217)
    Энэ залууг овоо юм гэж боддог байлаа. Гэтэл саяын үйл явцтай холбогдуулан дуугарч байхыг нь ажаад "хоосон олгойтой" юм байна гэх сэтгэгдэл төрсөн. Одоо ч энэ нь батлагдаж байна даа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • frtgyh (49.0.219.146)
    dyy byryy zamaar bydaa teegeed bna shyy!!! butsaxdaa shoroo teenedee....!!!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.185.189)
    ene hun chin erunhiilugchiin songuulid ganbaatariin durd toglodogshdee
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.141)
    УИХ-ын гишүүн Бямбацогт санал гаргасан юм бил ээ. Тэгээд гишүүдээрээ санал хураалгүй УИХ-ын дарга хурал хаячихаад гараад яваад алга болсоныг дэг зөрчсөн гэж ойлгогдож байна Баатарбилэг ээ. Шудрага бус Ми.Энхболдын талыг бариад яриад байх юм аа. Буруу даа
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • UIH darga ooroo ded horoonii gishuunii huvd huraldaan suuhaar yavsan gj ikh tailbarladan daa.
      2018 оны 12 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 56 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 4 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 21 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 33 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 11 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК