Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамгийн харыг тодруулах уралдаан

2018-12-09
0
ЖИРГЭХ

Сүүлийн хэд хоног гишүүдийн хэрүүл маргаан намжих нь уу гэж чих тавин суусан олон иргэдийн итгэлийг МАН-ын дотоод хагарал эвдлээ. Учир нь Засгийн газрыг огцруулна гэх асуудал ихээхэн маргаан дагуулж, нийгмийг хоёр хуваасан асуудал шийдэгдсэн. Эцсийн дүнд ард түмний талд шийдэгдсэн юм. Цахим хуудас дахь сэтгэгдлүүдийг ажихад, Засгийг үлдээх нь зөв гэсэн иргэдийн байр суурь давамгайлж байсан юм.

Энэ нь олон шалтгаантай байсан. Хамгийн гол нь Засаг унасан бол олон улсын итгэл алдарахаас гадна, хөрөнгө оруулагчид хүртэл дайжих байв. Ингэснээр манай улсын эдийн засаг хүртэл одоогийнхоосоо илүү тогтворгүй, дорой болох байсан гэж учир мэдэх хүмүүс хэлж байсан юм.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдсэнээр улс төрийн байдал дээрдэх байх гэж олон хүн харж суулаа. Гэсэн ч улам дордсоор. Гишүүдийн хувийн зөрчил улс төржиж ёстой л нөгөө “гацаа” гэх зүйл нь болоод буй. Өнөөдөр гэхэд УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Мөн өчигдрийн үдээс хойшхи хуралдааны ирц хүрээгүйгээс үүдэн мөн л хуралдаж чадаагүй. Шийдвэрлэгдэх ёстой чухал асуудлууд хойш тавигдсаар. Уг нь төрийн хямрал гээч зүйлийг шийдэхэд бэрхшээлтэй зүйл байхгүй. Хямрал ч биш л дээ. Өш хонзон, албан тушаал, идшээ булаалдсан үйлдэл нь даамжирсаар ийн байдалд хүргэсэн хэрэг.

Өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд суулт зарлаж, чуулганы хуралдааныг хурал биш болгож байгаа харагдсан. Тэдний хэлж заншсанаар төрийн гацаа болж байгаа хүмүүс УИХ-д олон бий. Хамгийн гол нь тэмцэлдэж суухаасаа илүү явуулахыг нь явуулаад ажлаа хиймээр байна. Хэлэлцэх ёстой чухал асуудлаа шийдэх хэрэгтэй. ХХААХҮЯ лав сайдгүй бүтэн сар болчихлоо шүү дээ. Шийдэх ёстой асуудал их байхад хуралдаа суухгүй гээд “бүдүүн” зан гаргаад яваад байдаг. Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодох нь толгойгоо олохгүй гэдэг үг байдгийг сана. Яг үнэндээ өнөөдрийн цаг төрийн байдал ийм л байна.

Ард түмнээс сонгогдож, хийж бүтээнэ гэж гарчихаад хэрүүл тэмцлээ нэг тийш нь болгоод ажлаа хиймээрсэн. Намын хагарал, бутрал улсыг туйлдуулж гүйцлээ.

Засгийн газраас хүлээх хүлээлт их байгаа шүү. Хатуухан хэлэхэд та нар ард түмнийхээ хайр энэрлээр уналгүй тогтож үлдсэн шүү. Тийм ч учраас их зүйлийг хийж бүтээх байх гэсэн хүлээлт их байгаа. Жилийн жилд ярьдаг утааны асуудлаас эхлээд. Өглөө, оройдоо үзэгдэх орчин хүртэл хязгаартай. Та нарыг Төрийн ордонд хэрүүл хийгээд сууж байх хооронд чинь утааны асуудал хэцүүдлээ. Ямар ажил хэрэгжүүлэх гэж байна. Утаа шүүгч гэж л битгий хэлээрэй. Яагаад гэхээр яндан дээрээ утаа шүүгч суурилуулчихаар утаа сорох нь багасна. Үүнээс болон гэрийн халаалт муудна гэсэн үг. Мэдээж гэрээ халаахын тулд айлууд аваад л хаяна шүү дээ. Дэмий мөнгө үрсэн хэрэг байгаа биз.

Харин иргэдийн хүлээлт болоод байсан шатахууны үнэ 100 төгрөгөөр буужээ. Энэ Засгийн газарт яг үүн шиг хийх юм зөндөө байна. Тухайлбал, Цахилгаан станцуудын ачаалал нэмэгдэж байгаа. Өчигдрийн байдлаар эрчим хүчний ачаалал 1009.27 мВт-д хүрсэн гэж байгаа. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн шүү. Харин манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1200мВт. Мөн л зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай байна.

Ер нь гишүүдийн амин сүнс нь мөнгө, эрх мэдэл, албан тушаал аж. Асуудлын гол нь хэдэн “хар хэрээ” бие биеийнхээ харыг гайхахад л оршиж байгаа юм. Хар мөргүй гишүүн гэж бараг үлдээгүй учраас л тэр юм. Анх сонгогдохдоо хэдэн “цагаан хун”-гууд л байсансан. Улс төрийн хөөтэй тогоог их өнгийхөөр ийм л болдог аж. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.9.42.83)
    Ашгүйдээ. иргэд мань эрчим хүчыний зовлонг ойлгож байгаа нь сайхан байна. Эрчим хүчнийхэн түүнийг дагаад нүүрсний уурхайнууд өвлийн энэ ачаалалын үед нойр хоолоо мартан ажиллдаг шүү дээ. тэдний хөдөлмөрийг төр хэдхэн удаа тайзан дээр гарч дуулсан дуучнаас дор үздэг бас үнэн. Тэтгэвэртээ гарч байгаа түлш эрчим хүчний хичнээн олон ахмадууд нойр хоолгүй ингэж ажиллачихаад тэргүүний ажилтангүй байхад ардчилал нэрээр хүүхэд нь хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авчихаад ээж аавдаа гайхуулдаг ардчилалыг монголын ард түмэн хүсээгүй шүү. Юм үнэнээрээ шудрага байх нийгмийг олон нийт хүсч байна.
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
  • Бүтэдваань (66.181.183.231)
    Уг нь шүүлтүүр биш яндан хүхээ хоёрын дунд байрлах индукцын аргаар дутуу шаталтыг бүрэн шаталт болгох төхөөрөмж ем буруу тайлбарлаад мушгиад байна саяхан герман монголын эрдэмтэд тэрбишийн тойрогт айлуудад тавьж туршиж байгаа
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 49 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    16 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 14 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 26 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 4 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК