зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан орж ирэхээс өмнө муухай байсан улс төр Ж.Батзанданг орж ирснээс хойш бүүр муухай болжээ

2018-12-10
0
ЖИРГЭХ

Улстөрч Ж.Батзанданг одоо хүмүүс мэддэг болжээ. АН-аас нэр дэвшиж, хоёронтаа УИХ-д сонгогдсон тэрбээр арван жилийн өмнө “гудамжны” цогтой тэмцэгч байлаа. Иргэний хөдөлгөөний намын дарга байсан тэрбээр “Эрүүл нийгмийн төлөө” хэмээн хашгирч өөрийгөө таниулж эхэлсэн байдаг юм. Одоо УИХ-ын чуулганы танхимд бойкот зарлаж байгаа дөрвийн нэг Ж.Батзандан улаан гал дуудсан арван жилийн өмнөх долдугаар сарын 1-ний гол зохион байгуулагч явсан юм. “Зандалчлах” зүйл ангиар ял сонсох шахсан тэрбээр Ганц худагаас захидал бичин, “Би Осама Бен Ладен” биш хэмээн шувуу бүхнээр үг дайдаг байлаа. Түүний Ганц худагаас бичсэн ил захидалд “Улс төрийн хэлмэгдүүлэлтээр хэн нэгнийг яллахад гэмт хэргийн бүрэлдэхүүнийг харгалзахаасаа илүү гэмт хэргийг тулган хүлээлгэдг, гэмт үйлдлийг ямар ч аргаар хамаагүй хэн нэгэнд тохдог Вишинскийн арга л хангалттай юм. Өнөөдөр Монголын цагдаагийн байгууллага өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, МАХН (одоогийн МАН) сонгуулийн луйвраа халхавчлах, мартагнуулах зорилгоор эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр ИХ намын удирдлагуудыг баривчлан цагдан хорьж, байцаан шийтгэж, ял тулгаж байгааг миний бие эрс эсэргүүцэж байна. МАХН-ын үйлдсэн 1937, 1964 оны хэлмэгдүүлэлтийн хар толбо арилаагүй байхад улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр, үр хүүхэд, ач гуч нарынх нь шарх аниагүй байхад, хэлмэгдэгсэдийн урссан цус газрын хөрсөнд бүрэн шингээгүй байхад, тэдний сүнс тайван нойрсоогүй байхад 21-р зууны шинэ хэлмэгдүүлэлт, улс төрийн хүчирхийлэл МАХН-аас дахин гарч ирлээ. Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа миний бие Монгол түмэндээ үнэнч явсан гэдгээ андгайлъя. Иргэний нийгэм, нийгмийн шударга ёсны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гэдгээ илэрхийлье” гэсэн үг өгүүлбэр байдаг юм.

Арван жилийн өмнөх тэр өдрүүдэд Монгол төр ёроолдоо очтолоо доройтсон хэмээн ярьж байсан иргэний хөдөлгөөний Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын гишүүнээр хоёронтаа сонгогдсон улстөрч болон өөрчлөгджээ. Эрх мэдэл түүнийг хулдан хучиж, Эрүүл нийгэм рүү аваачсан мэт л жаргаж амьдрах шиг болсон. Гэхдээ тэрбээр гэнэт сэрэв. У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл алдарлаа гэж хоёрхон сарын өмнө хэлж байснаа шүүрдэн У.Хүрэлсүхээс өөр шударга ёсны тогтоогчгүй мэтээр аашлав. Парламентыг засаглалд үнэнч гэдгээ тангаргалах мөртлөө парламентаа бойкотлогчийн тэргүүн эгнээнд туг барин гарч ирэв. Өөрийн намын байгуулсан Засгийн газрыг унагаах албан бичигт мутрын үсгээ зурсан байдаг атлаа өрөөлийн намын Засгийн газрыг цээжээрээ хамгаалан зангирав. Ямар эрх ашиг, яадаг ах дүү гэхээрээ хоёрхон сарын өмнөх үгийг нь хормын төдийг өөрчлөөд арван жилийн өмнөх хуульгүй тэмцэгчийнх нь дүр рүү авааччихсан юм бүү мэд. Нэр дэвших эрхээ авахын тулд зангианы өнгөө хүртэл цэнхэр дээр контролддог гишүүн өнөөдөр “Нам мам хэнд хамаатай юм ер нь” хэмээн нэлээд чангаар зандарч сууж байна. Үнэндээ түүний тэмцэл улс төрийн МАНАН-г арилгах гэж байгаа ч уг чанартаа ураг төрлийн МАНАН-д л эрх ашиг нь татагдаад байгаа юм. Учир нь, У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ж.Батзандан гишүүн итгэл алдарсан тэр үед түүний ах, Зам, тээврийн Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын угшилтай Ж.Бат-Эрдэнэ ажлын хариуцлага алдсан хэмээн халагдаж байсан юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэх итгэл нь сэргэж, парламентын засаглалын эсрэг илд далайн боссон энэ цагт халагдсан ах нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсонтой давхцаж байгаа юм. Угтаа бол улс төрийн МАНАН гэхээс илүү ураг төрлийн МАНАН л илүү хорон, илүү жижигхэн эрх ашгийг эхлээд боддог болгоод байгаа юм. Тиймээс арван жилийн өмнөх гүйцээгээгүй хямралаа ахиад битгий дууд аа, Ж.Батзандан гишүүн ээ. Таныг орж ирэхээс өмнө муухай байсан улс төр таныг орж ирснээс хойш улам муудсаныг бодолцоно уу?

О.Балдан-Очир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (103.26.194.75)
    Монголчууд үнэхээр гэнэн сонин хүмүүс шүү яг үнэндээ гэнэн ч юу байхав тэнэг гэх гээр бас тийм биш зүгээр асар атаач муу үйлд дэндүү донтсон ард түмэн тэрнээс батзанданд үнэмжсэндээ огтхон ч биш бусдын мууг үзэх улайг үзэх гаж дондоо л бгаа өөр юуч биш. Бодлого ярьдаг нам хувь хүнийг хэзээч сонсохгүй зүгээр хэн нэгнийг нэр цохож мууг нь үзэх болж өгвөл цаазлуулахигэсэн далд бузар санаандаа л энэ мэтийг дэмжжэд байгаашт
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • П (202.126.89.106)
    Энхбаяр гэдэг хүн монголын улс төрийг бузарласан араас нь нөхдүүд хөгжүүлсэн
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • irgen (192.82.64.21)
    Батзандан явсан газар балагтай.Тийм ард түмэндээ хайртай бол өмнө нь юу хийж байсан юм Хэн ч биш гэдгээ одоо мэдрэх цаг болсон.Болд гишүүнийг дэмждэг байсан чинь шал тэнэг гар уу үгүй юу.Ард түмэн дэмжсэн юм хаана ч байхгүй эээ 2 ийг.би ч ард түмний нэг хэсэг
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.16.136)
    Яг үнэндээ Батзанданг харахаар камер харангуутаа л дуу нь өндөрсөөд,ард түмэн гэж ярих нь олшроод шударга ёс гэх нь нэмэгдээд явчих шиг болдог юм.Үнэхээр тийм шударга хүн болЖДҮ-чдыг өмөөрөөд зогсож байх уу үгүй шүү дээ Чингэс бондын зээлээс 3 тэрбумыг аваад л явчихсан л хүн дээ.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.163)
    Батзанданг шүтээд байгаа энэ хүмүүс багтай улс төрийг харж сураач ээ. Наадах чинь бөөн масктай амьдрагчшд
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.216)
    монголын ард түмний амьдрал жил ирэх тусам муудаж хүрээгээ тэлсээр байгааг улс төрч гэх он удаан жил ажилласан эрхэмүүд мэдмээр юм эсвэл өөрсдийн жил эрэх тутам сайжирсаар байгаа амьдралаа хараад биднийг мөн адилхан дээшилж байгаа гэж эндүүрээд байдаг бололтой тэгвэл одоо сэрцэгээ сэрэхгүй бол бид нэг сэрхэд чинь устаж алга болох нь байна шүү та нарын баталсан хуулийг чинь биелүүлэх хүн байхгүй болж дууслаа утагдаж үхлээ сэрээч идсээр байтал чинь монгол улс сөнөлөө
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.21.112)
    Batzandang demjij baina. ene bichcen nexer begs doloogch baina.chamd vr xyy Bat Zandang demjinee.ene bicheech bol bugs doloogch bainaa.chamd vr xvvxed gej baihgvi baihaa.chi tegbel ard tvmniihee unu garaad 2 vg helchihaach.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.119.46)
    Iim zaluus Mongold heregtei. Batzandang olon niit demjij bgaa shdee. Uursduu chadahgui bolohooroo ataarhaad sonin yum bichdegee bolichih.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.116.171)
    Ж.Батзандан шиг зангаргатай дугарчих тийм эр зоригтой УИХ-н лав ойрын хэдэн жилдээ байхгүй түүнийг дэмжиж байна Хурдхан МАНАН -аас салах цаг болсон.Батзандан гишүүн зоригтой тэвчээртэй байгаарай дэмжиж байгаа шүү
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • HGHGHG (202.131.243.186)
    Батзандан муухай хүн байж болно. Хамгийн гол нь МАНАН болон шударга бусийн хонгилтой тэмцэж байгаа нь гол нь. Хүзүүгүй Эби, хужаа Мие-гийн пялдагууд боож үхлэээ.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • мөөги (66.181.160.85)
    ЭНЭ БИЧИГЧ ГУРВАН МЭЛМИЙ НЬ ХААГДСАН,НӨХӨР БНА ХЭНИЙ ДОХИУРААР ИНГЭЖ БИЧНЭ ВЭ ,ИЙМ Л ДОЛДОЙ НАР НИЙГЭМД ИХ ГАЙ ТАРЬДАГ ,АЮУЛ БДАГ ,БҮХ ЮМ СОХОР ЮМ ХӨӨРХИЙ
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.24.80)
    Батзандангийн тал төрд шургасан мафийн бүлэглэлээс хувь хүртээгүй жирийн ард түмэн байгаа. Дэмжиж байна
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.190.24)
    Одоо Вишинскийг Оюун-Эрдэнэ их сонирходог ярьдаг болсон бн лээ.Эрүүлгүй хүн л дээ Батзандан.таинар нүд ярьж байгаа 2г нь хараарай
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.135.63)
    АРАЙ Л ДЭНДҮҮ СҮРЖИГНҮҮР НӨХӨР ДӨӨ. ХҮҮКИЙН ХЭЛСЭНЭЭР ЖИНХЭНЭ СҮР ДАНЗАН ЧИНЬ ЭНЭ НӨХӨР ОДОО УЛС ТӨРИЙН КАРЬЕР НЬ ДУУСЛАА. ӨӨРТӨӨ НЭР НҮҮР ОЛЖ БУСДЫГАА НУЛИМДАГ НОВШ ШҮҮ ДЭЭ.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Tsog (202.21.106.134)
    Iyg vnen bijjee naadah jine oligtoi hvn bish shvv de
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Иргэн (66.181.182.123)
    Батзандан гишүүнийг хүндэтгэн дэмжиж байна. Ард түмний эрх ашгийг илэрхийлэх залуус гарч ирж байгаад үнэхээрийн талархаж байна.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.9.43.68)
    МУУ МУУХАЙ БҮХНИЙГ НЬ ИЛ БОЛГООД БАЙГАА ЮМ ЧИНЬ УЛАМ Л МУУХАЙ БОЛНО ДОО ,
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.72.245.200)
    АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА, АМЖИЛТ
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.169.66)
    muuhai inergitei hun dee ugaasaa
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • би энгийн (43.242.243.143)
    чи монголдоо газрын баялгаа тэгш эзэмшиж сайхан амьдархыг хүсэхгүй байна уу? аль эсвэл аль эсвэл нөгөө 30 гэр бүлиин хамаатан байх Батзандан хэн байсан нь хамаагүй одоо хэлж байгаа үг нь монголчуудад чухал бид сэрж байна гишүүний үндсэн үүрэг ард түмэн байх ёстой нам биш энэ намууд хэтэрхий монголчуудыг хувааж байна намаас илүү ард түмний эрх ашиг байх ёстой гэтэл Энхболд ...Элбэгдорж нар 30 гэр бүлийн хууль хийж өөрсөдийгөө хамгаалдаг хүнийг АТГ даргаар тавиад төрийн дээр сууж байгаа
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Батгана суусан газар баастай Батзандан явсан газар балагтай
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.87.255.66)
    Халтар банди
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.160.117)
    Төрийн толгойд болчимгүй болгоомжгүй хүмүүс байж болдогүй гэдгийг Хүрэлсүх Батзандангийн ааш авираас харж байна да
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • монгол хүн (43.242.243.223)
    хурцын хурц тэмцэл өнөөдөр байхаа
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin (203.91.115.45)
    Baldan ochiroo baasaa arch
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Has (203.91.115.45)
    Batzandan olon nuugdmal umig il gargaj irsen sain zaluu Demjine
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    БАТЗАНДАН ШИГ УЛС ТӨРЧ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ. ЭНЭ Ч ЯАХАВ ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ БӨГС ДОЛООЖ ЯВДАГ НӨХӨР ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧИЖ БАЙХ ШИГ БАЙНА. ҮР ХҮҮХЭДГҮЙ ӨНӨӨ МАРГААШАА ХАРСАН АМЬТАН БАЙХ. БАТЗАНДАН ГИШҮҮНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.26.105)
    ordon dotorch chuvaldaaniig il bolgoj ,chariuchlaga aldsan bayan tuschmeduuded neg burchlen chuuliin chariuchlaga tooch. Ta nariig bid demjij bgaa
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.121.187)
    Батзандан урагшаа, ураааа
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Unen (202.21.106.151)
    Demjij bgaa shuu!!! Batzandan gh zaluug
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (202.55.188.33)
    Батзандан орж ирээд харин сайхан болсныг ард түмэн 100% хүлээн зөвшөөрнө , Балдан-очир гээч МАНАН-гийн бөгс үнэрлэгч, яс горьдогчоо.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
    • Ард түмэн ард түмэн гэх юм .бидний хэсэг л гээч дээ.наана чинь өчнөөн хүн Батзанданг үзэн ядаж байгаа нь илт бичээд байна ш дээ.өөрийнхөө сэтгэгдэлийг ард түмэн болгодгоо больёо!
      2018 оны 12 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    1 цаг 9 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    1 цаг 26 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    2 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 2 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    2 цаг 26 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    3 цаг 11 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    3 цаг 20 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    3 цаг 32 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    3 цаг 56 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    5 цаг 14 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    5 цаг 19 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    5 цаг 29 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    5 цаг 49 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    5 цаг 52 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    6 цаг 22 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    6 цаг 27 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    6 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    6 цаг 55 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    7 цаг 19 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    7 цаг 34 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК