Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар боллоо

2018-12-13
0
ЖИРГЭХ

2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.13 Пүрэв гараг) хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаар УИХ-ын дарга 11 цаг 25 минутад мэдэгдэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч УИХ-ын зарим гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүлээв. УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ-аар тулгамдсан, цаг хугацаатай асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх учиртай. Уг асуудлыг энэ сардаа багтаан хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргахгүй бол алт олборлогчдын хувьд эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын даргын захирамж гарсан. Одоо хоёр дахь долоо хоногтоо хүлээгдэж байна. Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэх ёстой. Орон нутагт өвөлжилт хүндэрч, мал тооллого эхэлсэн энэ үед Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүйн улмаас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилж чадахгүй гурван долоо хонож байна. Түүнчлэн Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой. ЖДҮХС-ийн асуудалтай холбогдуулан түр хороо байгуулахаар УИХ-ын 9 гишүүн санал гаргасан. Байнгын хороо дэмжсэн, энэ асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага бий гэдгийг Та бүхэн ойлгож байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнээс өмнө Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой ТАЗ-ийн бүтэц, төрийн албаны ангилалын талаар гээд дөрвөн журмыг УИХ батлах ёстой. Хууль хэрэгжихтэй холбоотой чухал асуудлууд юм. Энэ долоо хоногт бид УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн. Энэ асуулгын хариуг сонсохоор дөрөв дэх долоо хоногтоо хүлээж байна. Ийм мэтээр цаг хугацаатай, нэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд танхимдаа хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаа эхлүүлж, шийдэх ёстой асуудлуудаа шийдмээр байна. Засгийн газрын гишүүд мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцмоор байна. Өргөн мэдүүлсэн асуудлуудаа танилцуулах учиртай. Засгийн газрын гишүүд хуралдаануудад орж ирэхгүй байгаагаас шалтгаалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан явагдахад хүндрэл үүсч байна” гэв. 

Ийнхүү тэрбээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлээгүй УИХ-ын гишүүдийн нэрсийг 10 цаг 40 минут, 10 цаг 55, 11 цаг 10 минутад тус тус танилцуулаад, танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ.  

УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхээс татгалзаж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  хугацаатай шаардлага хүргүүлсэн болохыг УИХ-ын дарга танилцуулав. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах санал, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх Таны хүсэлт зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар хойшлуулсан. Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байгаа хуралдааныг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон.

  Та болон асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар хийгддэг Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулгын хариуг Улсын Их Хурлаар сонсох ажиллагаа 4 удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Та Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд оролцож Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байх хууль бус үйлдэл хийж байгаагаас мал тооллогын хугацаа тулсан, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед салбар нь эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал тодорхойгүй болсон. Нийт аж ахуй эрхлэгчдийн гуравны хоёрыг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарт гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засаж, залруулах шаардлагатай байна.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны ирцийг Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар хүргэхгүй, хуралд оролцохгүй байх арга хэмжээ авснаар 3 удаа хуралдаж чадаагүй. Түүнчлэн, Байнгын хороо хуралдаагүй тул Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын чуулганы 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадаагүй, 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн боловч Ерөнхий сайд Та болон Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь орж ирэхгүй зохион байгуулалттайгаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байсан.

Улсын Их Хурлын зарим гишүүд болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагаас тавьсан шаардлага, нийгэмд шударга ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Ёс зүйн дэд хороогоор 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэхээр зарласан боловч тус дэд хороонд харьяалагддаг Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар дэд хорооны хуралд оролцохгүй, зориуд санаатайгаар ирц бүрдүүлээгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэж чадахгүй байна.

Мөн танай Засгийн газар Улсын Их Хурлын ирцийг бүрдүүлэхгүй байх хууль бус арга хэмжээ авч, хуралдаанд оролцохгүй байгаагаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төсөл буюу иргэд олон түмний хүсэн хүлээж, шаардаж байгаа асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан тул хуульд заагаагүй үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар бол Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг бөгөөд Үндсэн хууль, төрийн хууль биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах ёстой байгууллага. Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг болон Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна.

Таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Танай Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүн сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна.                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

УИХ-ын гишүүдийн олонх дээрх шаардлагыг Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ийнхүү тодорхой хугацаанд хүлээсний дараа 11 цаг 15 минутад УИХ-ын дарга “Одоогоор УИХ-ын 37 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. Бид 1 цаг 15 минут хүлээж байна. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Энэ үүргийг УИХ-ын гишүүн бүр хүлээдэг, УИХ дахь намын бүлгийн дарга нар мөн хуралдааны ирц бүрдүүлэхэд үүрэг хүлээдэг” гэдгийг тэмдэглэн хэлээд дахин 10 минут хүлээгээд хуралдааны ирц бүрдэхгүй бол өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар мэдэгдэх болно гэлээ. Ийнхүү 11 цаг 25 минут болсон бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны ирц 49.3 хувьтай, Засгийн газрын гишүүд нэгдсэн хуралдааны танхимд орж ирсэн ч ирцэд бүртгүүлэхгүй байгааг УИХ-ын дарга анхаарууллаа. Түүнчлэн тэрбээр “Засгийн газрын сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байна. Зориуд, зохион байгуулалттайгаар ийм нөхцөлд хүргэж байна. УИХ-ын Байнгын хороодын дарга нар хариуцлагатай байх ёстой хэдий ч чуулганы танхимдаа ирэхгүй байна.  Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон чухал асуудлыг хэлэлцэх ёстой атал УИХ-ын гишүүд орж ирэхгүй, 37 гишүүн 1 цаг 20 минут хүлээлээ. Дээр нэр дурдсан гишүүд, Засгийн газрын гишүүд танхимд хүрэлцэн ирэхгүй байгаагийн улмаас УИХ-ын үйл ажиллагаа үргэлжлэх, өнөөдрийн нэгдсэн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр маргааш 10.00 цагт нэгдсэн хуралдааны ирцээ бүрдүүлж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын дэд дарга нар, УИХ дахь намын бүлгийн дарга нар ажиллахыг үүрэг болгосон бол Байнгын хороодын дарга нар болон Засгийн газрын гишүүдийг нэгдсэн хуралдаандаа оролцохыг санууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 53 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 1 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 18 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 29 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 8 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК