МАН-ын Бага хурал өнөөдөр /2018.12.19/ 11.00 цагт товлогдсон, гэхдээ хараахан эхлээгүй гишүүдээ бүртгэж байна. Хурал хаалттай хуралдах шийдвэрийг өчигдөх орой гаргасан бөгөөд намын даргын мэдээлэл сонсох, хяналтын ерөнхий хорооны мэдээлэл сонсох, намын дүрмийн нэмэлт өөрчлөлт гэсэн асуудлууд хэлэлцэх юм байна. Тусгаар тогтнолын ордны гадаа "Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцор" хэмээх бичиг барьсан 20 орчим хүмүүс зогсож байна. Мөн намын ууган гишүүн С.Дэмбэрэл тэргүүтэй ууган гишүүд ирсээр байна. Намын байр руу хэвлэл мэдээллийн байгууллагуудыг орохыг хориглосон байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (8)