Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр “үнэн”-ий аль нь жинхэнэ үнэн вэ?

2018-12-24
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн хэд хоногт  "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд, Монгол Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд асан, Хууль цаазын тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав нарын хооронд ширүүн тэмцэл өрнөөд амжлаа.

Тухайлбал "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд энэ сарын 11-нд  “25-р суваг" телевизийн "Ам нээвэл" ярилцлагын үеэр "Тухайн үед манай компанийн данснаас Ерөнхий Прокурорын дүүгийн данс руу нэлээд их хэмжээний мөнгө шилжсэн байдаг нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа би танд хамаагүй дэлгэрэнгүй ярих боломж байхгүй. Гэхдээ өнөөдөр нүүрэн дээрээ хууль хяналтын байгууллага сайхан зөв юм ярьчихаад амьдрал дээрээ ийм бохир булай юм хийдгийн нэг зах зухаас нь л та бид хоёр дурдаж байна. Өнөөдөр ташраараа л ийм балай болчхоод байна. Тэмүүжин сайдаасаа буухдаа гаргаж байсан баримтууд л даа. Тэмүүжингийн гаргасан баримт нь бол 4 сая. Энэ нэлээн их хэмжээний мөнгөн дүнтэй асуудлууд гарсан байдаг юм. Энэ асуудал ямар өнцгөөс ямар цаг үед хэн нэгэн эрх мэдэлтний үед яаж шийдэгдэх нь цаг хугацааны л асуудал. Энэ тэгээд тодорхой хугацаанд үнэн зөв нь гараад ирнэ. Өнөөдөр үүнийг ярих боломж бололцоо нь хязгаарлагдмал байна. Тэмүүжингийн гаргасан баримт дээр байгаа 4 сая долларыг манай компани гаргасан байдаг юм. Гарсан нь үнэн. Тэмүүжин сайд яахав тухайн үедээ хууль зүйн сайд нь өөрчлөгдөөд Засгийн газар солигдох үед гаргасан үйлдэл л дээ. Мань хүн тухайн үе дээ энэ хугарлын цэгийг л ашигласан юм байлгүй дээ. Өөрийнхөө өөрчлөгдөх үед гэв гэнэт яагаад зоригтой дуугарах болсон юм" хэмээн ярьсан юм.

Харин хэд хоногийн өмнө Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Eagle” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор оролцож нэлээд удсаны эцэст Т.Ганболдын дэгдээсэн үймээнд хариулт өглөө.

Тэрбээр “Хуулийн байгууллагаас мэдэгдэл хийхээ түр хүлээх санал тавьсан. Ийм зүйлийн дараа манайхан шууд хэвлэлийн хурал хийгээд л орь дуу болдог л доо. Тэгэхдээ орилохынхоо өмнө бодох ёстой юм. Би яагаад ингэж ул үндэслэлгүй гүтгэж байгаа юм бол гэж үнэхээр их гайхсан. Ямар шалтгаантай ямар зорилготойг нь мэдэхгүй. Тэгээд энэ хүний хэлж байгааг няцаах нотлох баримтаа авч байж хүмүүсийн өмнө гарна. Тэгэхгүй энэ намайг гүтгэж байна гээд, зүгээр яриад байвал хүмүүс итгэх үү үгүй юу гэдэг нь асуудал байна. Тийм учраас цаг алдчихлаа. Энэ хүн нэг иймэрхүү юм ярьж байгаа энэ хүний зорилгыг бол би ойлгохгүй байгаа. Зүгээр хэд хэдэн зүйлээр тааж байгаа юм.

Нэгдүгээрт, энэ нь ор үндэслэлгүй худлаа гэдгийг хэлье. Үүнийгээ нотлох бичиг баримтыг одоо харуулна. Тэр 4 сая долларын тухай түүх ингэж эхэлдэг юм. Энэ Паушок гэдэг хүн Алтан Дорнод Монголын захирал Монголын Засгийн газартай алтны 68 хувийн татвар төлөхгүй би гадаадын хөрөнгө оруулагч гэж олон улсын Арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг. Чи тогтвортой байдлын гэрээгүй байсан учир төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Паушок менежер томилоод Бямбаа гэх Эрдэнэтийн орлогч захирал байсан хүнийг менежментийн гэрээгээр миний үйлдвэрийн ажилуулаад Монголын Засгийн газрын өр, бусад өрийг барагдуулаад аваад яваач гэж хэлсэн байдаг юм. Ингээд уг үйл ажиллагаа нь яваагүй. Хуучин эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд бүх техникийг нь лацдаад,  хөдлөгдөггүй. Эрүүгийн хэргийг нь хүртэл хэрэгсэхгүй болгочсон байхад хүртэл тэрийг нь нээж өгдөггүй. Энэ алтны компани авах гэсэн нөхдүүдийн л сонирхол байсан юм байна лээ. Тэгээд сүүлдээ Паушок, за ер нь Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм байна лээ. Яагаад байна лээ гэхээр энэ хэрэгт нэр холбогдоод байгаа манай дүү Баатар гэдэг хүн Голомт банкнаас зээл авахаар өргөдөл гарган, хөөцөлдөж явсан.

Тэр нь энэ Рекат гээд компани запас сэлбэг зардаг компани байгуулаад Голомт банкнаас зээл авах гээд явж байсан зээлийн гэрээний бичиг. Зээл авах гэж хөөцөлдөж байхад голомт банкны захирал Д.Баясгалан гэдэг хүн дүүд хэлсэн байгаа юм. Бид нэгнээ олон жилийн өмнөөс танина л даа. Энэ Паушок компаниа зарна гэж байна. Тэгэхээр чамд зээл өгөхгүй ээ. Харин энэ компанийг худалдаж авахад нь зээл өгье. Яагаад гэхээр манай банк энэ Алтан Дорнодоос маш их авлагатай. Их авлагатай учир тэрийгээ салгаж авмаар байна. Тиймээс чи ав. Би чамд зээл гаргаад өгье. Тэгээд энэ гэрээ хүчин төгөлдөр болж батлагдаад манай дүү, тэр Бямбаа энэ тэр Москва яваад Паушоктой уулзаад компанийг нь худалдаж авахаар тохироод төлбөр тооцоо хийх графикаа тохирсон. Паушок, эхлээд 2 сая доллар төл гэсэн болзол тавьсан юм байна лээ. Тэгээд ирээд энэ голомт банкнаас зээлсэн мөнгөнөөсөө 2 сая долларыг нь Паушокд төлсөн. Яг ийн байж байтал Баясгалан гэв гэнэт зээл өгөхөө зогсоосон. Юу болсон гэхээр энэ Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаж авах хүн олдлоо гэсэн. Тэр нь энэ Т.Ганболд. Тэгэхээр манай банк танд заавал зээл өгөх шаардлагагүй. Бас барьцаа энэ тэр нь хангалттай байгаагүй юм уу хаашаа юм.

Ямар ч байсан эрсдэл үүснэ гэж бодсон юм шиг байгаа юм. Бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ хоёулаа ярьсан юм аа зогсооё гэж манай дүүд хэлсэн байна лээ. За тэгээд нэгэнт банк нь зээл өгөхгүй юм чинь тэгэхээс яахав гээд ингээд зогссон. Тэгээд Т.Ганболд, Д.Баясгалан, манай дүү гурав суугаад за би Голомт банкнаас урьдчилж зээл аваад, энэ Паушок гэдэг хүнд 2 сая доллар өгсөн. Та энэ мөнгийг буцааж манай данс руу хийгээд голомт банкны өрийг хааж өгнө шүү гэж тохирсон байдаг. За тэр тохирсны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд 2 сая доллар хоорондын тооцоо гэж  Т.Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө зээлийн төлбөр гээд гараад явсан бичиг энэ байна. Ингээд манай дүү энэ төлбөр тооцоогоо хийгээд бүх юм аа хааж байгаа юм. Тэгэхээр Т.Ганболдын яриад байгаа 2, 2 саяар хийсэн гээд байгаа 4 сая долларынх нь 2 саяынх нь баримт нь энэ.

Тухайн бизнесийг нь Т.Ганболд авч байгаа учир урьдчилж, түрүү нь хийсэн төлбөрийг нь төлж байгаа нь. Төлөх ёстой ш дээ. За тэгээд сарын дараа манай дүү компанийнхаа дансыг шалгасан чинь дахиад 2 сая доллар өөрт нь мэдэгдэлгүй ороод гараад явсан байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 14-нд Голомт банкны захирал руу албан тоот явуулж байгаа юм. Энэ манай компанийн данс руу юун би мэдэхгүй байхад мөнгө ороод гарчхав аа энэ банкны олон хууль тогтоомж зөрчигдөж байна гэсэн утгатай.  Ингээд голомт банк гүйлгээ хийсэн салбар энэ тэрээ шалгаад манай дүүд буцаан нэг хуудас цаас хариу өгсөн байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 08-нд Пайнеринг гэдэг Т.Ганболдын компани, Рекат Монголия гэдэг компанийн данс руу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцаан шилжүүлж өгнө үү гэсэн бичиг ирсэн. Тиймээс буцааж шилжүүлсэн. Ийм юм болсон учир бид танай данснаас буцаан татсан, уучлаарай гэсэн юм ирсэн.

Тэгэхээр энэ Т.Ганболдын яриад байгаа 4 сая долларын 2 сая нь хоорондын төлбөр тооцоо, нөгөөх нь андуурч хийсэн 2 сая долларын бичиг ээ бариад л гүйгээд байгаа юм. Ийм л юм хийдэг хүн. Миний бодлоор бол энэ хүн тийм шорон санаатай хүн. Андуурч биш зориуд тэр мөнгийг хийсэн байх. Зориуд хийчхээд андуурсан гэж авчхаад бичиг гаргаж, сенсаци үүсгээд байна. Эсвэл надаар оролдох гэсэндээ манай дүүгийн тэр данс руу хийсэн баримтаа авч шуугиан дэгдээсэн. "Ийм л хүн" гэсэн юм.

Эдгээр эрхмүүд тус тусын зүйлийг ярьчихлаа. Манай Улсад томчууд нэгнийхээ талаар ноцтой юм ярих, түүнд няцаалт хийх нь энгийн үзэгдэл болоод буй. Харин энэ хоёрын хэнийх нь ярьж байгаа зүйл жинхэнэ үнэн юм бол доо. Энэ маргааныг хэн шүүх юм бол доо.

Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (59.153.87.172)
    Хоёруулаа л луйварын мөнгө эргэлдүүлээд сурчихсан. Маргаад ирэхээрээ нотой2 юм ярьцгаагаад л энэ байтугай юм байгаа... хуульч залуус мэдээд л нураах гээд үзээд байгаа юм бишүү
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Nergui (66.181.167.192)
    nuurelduuleh heregtei...2 tald hudlaa tomorson humuus......
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Sor (66.181.185.69)
    Paushokiin kompaniig avahad ni zeel uguie? Buh tehnikiin laciig gargaj chadah artai geed uu? End medeej no ba.
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (172.58.56.169)
    UBS mafia erdenetiin zahiralaar ochood anh offshore kiprluu 800saya sheljuulj hukgaigaa ehelj erdenet ees elbeg jenko sahal UBS 3 mafia uusej deerem tonuulaa ehelsen
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.139)
    Муухай хүн юмаа энэ Дорлигжав
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • зээ (202.9.42.24)
    Нүүрэлдэхгүй л бол хэн үнэн хэн худал ярьж буйг мэдэхгүй
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.141.202)
    за дорлиг минь хүүхэд хуурч байгаа биш хууль зүйн сайд байхдаа энэ хэргийг бантагнуулах гэж баахан баичиг баримт сольж хольж одоо түүнийгээ үнэн болгох гэж эг маг гээд яахавдээ бүх юм ойлгомжтойл байхад чинь
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
    • иргэн
      Эбэгийн бат ар тал шүүх, прокурорыг ээлжлэн барих шаардлага гарч энэ 2 түүний нөхдийн хийсэн бүх будилааныг зохицуулсан бизээ
      2018 оны 12 сарын 25
  • Ганболд үнэн (139.5.217.85)
    Паушокийн өмчийг хуулийнхан ( дорлиг) битүүмжлээд Дорлигжавын хамааралт компаниуд хамгийн өндөр агууламжтай алтны газрууд руу бүтэн 2 жил ухаж олон тонн алт авсанбайдаг.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Чан (103.229.123.30)
    Дүү чинь яаж ингэж мөнгөтөй болсоноо тайлбарлаарай
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • . (112.72.12.9)
    ЦААЗ ӨӨР ЯАХЫН
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • ёоо энэ новшнуудыг яаах вэ (202.21.124.21)
    хэрэглэгч
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Дорлигжав Элбэгдоржтой нийлж их муухай юм зөндөө хийсэн дээ одоо хохрогчид ганц нэгээрээ гарч ирж байна цаашид олон гарч ирнэ тэр болгонд энэ нэг юм зохионо бүгдээрээ тэрийг нь хүлээгээд инээгээд л сууж байя
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.161.108)
    Энэ ч ёстой эмэгнэл шүү. Зоригтой аавын хүү ил болгож байна. Хохирсон хэлмэдсэн алуулсан хичнээн хүн цаана нь байгаа бол. Авилгасгар цайлгах явдал төрийн аль ч байгууллгагд нийтээрээ байгаа шүү.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.4)
    50:50
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (49.0.184.38)
    Altan Dornod-n Ganbold jinhene eruugiin element gej bodood bgaa shu!!
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
    • Dorligjaviin ugend unemshih arga alga, ganbold sain zaluu
      2018 оны 12 сарын 24
  • . (112.72.12.4)
    АРДЧИЛАЛЫН УДИРДАГЧ НАР ДАНДАА ХУВИЙН СОНИРХОЛДОО ДЭЭД ЗЭРГЭЭР ХӨТЛӨГДСӨН ЗӨВХӨН ӨӨРӨӨ Л БАЯЖИЖ ХӨЛЖИЖ БАЙВАЛ ЮУ Ч ГЭЖ ХЭЛЖ ЮУГ Ч ХАМААГҮЙ ХИЙХЭД БЭЛЭН ХҮНЭНЦЭРҮҮД БАЙНА ШҮҮ ЕР НЬ. уЛСАА ЗАРНА, АРДАА МЭХЭЛЖ ШУЛНА ТЭХДХХ ТЭРИЙГЭЭ ХАМГААЛАХ ХУУЛИА БЭЛДЭЭД ГАРГАЧИХНА ЧУХА АРАЙ ДЭНДҮҮД ДЭНДҮҮ ЛУЙВАРЧИД АРДЧИЛАЛ ЯРЬЖ ГАРЧ ИРЖДЭЭ.ТЭДНИЙГ ХАРААД ШҮДЭЭ ӨМИЭРТЭЛ ЗУУЖ ӨДИЙ ХҮРСЭН БӨГӨӨД ОДОО Л НЭГ ШУДРАГА ЁС ТОГТОХ БОЛОВУУ? ГЭЖ ХҮРЭЛСҮХ НАРААС ГОРЬДОЖ СУУХЫНДАА.МИ.ЭНХБОЛД ОЛОН ҮГГҮЙ УЛСАА, АРД ОЛНОО БОДООД ОГЦОРООД ӨГӨӨСӨЙ.ТЭГЭЖ БАЙЖ Л АРДЧИЛАЛЫН АНХДАГЧ ХЭМЭЭН ЦЭЭЖ ДЭЛДСЭН ИЙМ УВАЙГҮЙ ШААРНУУДАД ХУВИЙГ НЬ ХҮРТЭЭХ БАЙХ ДАА. ЭНЭ ЧИНЬ ӨӨРӨӨ ДОЛЛАРЫН ХАМГИЙН ТОМ НАЙМААЧИН ЭРДЭНЭТЭЭС БАЯЖСАН ЭТГЭЭД ГЭЛЦЭХИЙН МУУ ҮХЭЭР ЧИНЬ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • ? (112.72.12.4)
    АРДЧИЛАЛЫН УДИРДАГЧ НАР ДАНДАА ХУВИЙН СОНИРХОЛДОО ДЭЭД ЗЭРГЭЭР ХӨТЛӨГДСӨН ЗӨВХӨН ӨӨРӨӨ Л БАЯЖИЖ ХӨЛЖИЖ БАЙВАЛ ЮУ Ч ГЭЖ ХЭЛЖ ЮУГ Ч ХАМААГҮЙ ХИЙХЭД БЭЛЭН ХҮНЭНЦЭРҮҮД БАЙНА ШҮҮ ЕР НЬ. уЛСАА ЗАРНА, АРДАА МЭХЭЛЖ ШУЛНА ТЭХДХХ ТЭРИЙГЭЭ ХАМГААЛАХ ХУУЛИА БЭЛДЭЭД ГАРГАЧИХНА ЧУХА АРАЙ ДЭНДҮҮД ДЭНДҮҮ ЛУЙВАРЧИД АРДЧИЛАЛ ЯРЬЖ ГАРЧ ИРЖДЭЭ.ТЭДНИЙГ ХАРААД ШҮДЭЭ ӨМИЭРТЭЛ ЗУУЖ ӨДИЙ ХҮРСЭН БӨГӨӨД ОДОО Л НЭГ ШУДРАГА ЁС ТОГТОХ БОЛОВУУ? ГЭЖ ХҮРЭЛСҮХ НАРААС ГОРЬДОЖ СУУХЫНДАА.МИ.ЭНХБОЛД ОЛОН ҮГГҮЙ УЛСАА, АРД ОЛНОО БОДООД ОГЦОРООД ӨГӨӨСӨЙ.ТЭГЭЖ БАЙЖ Л АРДЧИЛАЛЫН АНХДАГЧ ХЭМЭЭН ЦЭЭЖ ДЭЛДСЭН ИЙМ УВАЙГҮЙ ШААРНУУДАД ХУВИЙГ НЬ ХҮРТЭЭХ БАЙХ ДАА. ЭНЭ ЧИНЬ ӨӨРӨӨ ДОЛЛАРЫН ХАМГИЙН ТОМ НАЙМААЧИН ЭРДЭНЭТЭЭС БАЯЖСАН ЭТГЭЭД ГЭЛЦЭХИЙН МУУ ҮХЭЭР ЧИНЬ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.113.203)
    Дорлигжавын дүүгийн дансанд үнэнч бай худал ч бай мөнгө орсон нь үнэн л юм бна хүн хэзээч ийм том хэргийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ ямар нэгэн аргаар өөрийгөө л зөвтгөнө жаргалмаа ямар санаатай энэ нэвтрүүлэг хийсэн юм бол би энэ мөнгийг нь авсан үнэн гэж хэлэхгүйг нь мэдэж л баймаар даа
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
    • БАТ
      ХОЁР ТАЛЫН БАЙР СУУРИЙГ АДИЛ ТЭНЦВЭРТЭЙ ХҮРГЭХ НЬ СЭТГҮҮЛЧИЙН ҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ !!! НЭГИЙГ НЬ ЯРИУЛЧИХААД НѲГѲѲГ НЬ СОНСОХГҮЙ БАЙЖ ТААРАХГҮЙ !!!
      2018 оны 12 сарын 24
  • Zochin (202.126.89.137)
    Ganboldiin vnen
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
    • Жэн
      Ганболд угийн хогийн гар хэн дарга болно хажууд нь очоод наалдчихдаг хүн амьтан залилдаг хулгайч яач ч мэдэх новш доо
      2018 оны 12 сарын 24
  • зочин (66.181.160.126)
    Угаасаа л энэ хүмүүс чинь урд урдаасаа харж суучихаад л жишим ч үгүй л худлаа яриад байгаа ш дээ. та нар ажиглаагүй юм уу.
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
    • Ganboldiin unen
      2018 оны 12 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 38 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    16 цаг 46 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 4 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 15 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    22 цаг 53 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК