Шадар сайд асан Ц.Оюунбаатар, О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 13.30 цагт болохоор товлогдлоо. Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас шалгасан бөгөөд өнгөрөгч зургадугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Мөн түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна, нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гаргаж, дээрх мөнгийг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон аж. Анхан шатны шүүх хурлын тов 14 хоногийн дотор гарах юм.
Б.Лхам