Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Ёс зүйн дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Их Эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас эхэлж Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар хэлэлцэх юм.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж Засгийн газараас 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Р.Хишигжаргал