Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүйн салбарт үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг урамшууллаа. Тодруулбал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Х.Оюунсүрэн нар шагнууллаа.
Түүнчлэн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Ц.Гансүх, “Алтан гадас одон”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн ээлжийн дарга, дэд хурандаа С.Энхжаргал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Д.Бадамханд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн хошууч Ц.Ганболд нар шагнуулсан байна.
Мөн “Цэргийн хүндэт медаль”-аар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Т.Төгсмаа, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Улаанбаатар ус хангамжийн эх үүсвэр хамгаалах нэгдүгээр салбарын харуулчин, ахлах ахлагч Д.Бат-Эрдэнэ, Хил хамгаалах ерөнхий газрын 0288 дугаар ангийн дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын ахлах офицер, дэд хурандаа Д.Бат-Орших, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хил хамгаалах ерөнхий газрын 0164 дүгээр ангийн нярав П.Эрдэнэхүү, Хил хамгаалах ерөнхий газрын 0288 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Б.Отгонлхагва, Оюуны өмчийн газрын шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч Л.Цэрэнханд нар тус тус оны босгон дээр энгэрээ мялаалаа.