Чуулганы хуралдаан 10.00 цагаас хуралдах товтой байсан ч ирц бүрдээгүй тул МАН-ын Бүлгийн хурлын дараа хуралдахаар хойшлууллаа. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Тиймээс УИХ-ын дарга чуулганыг хойшлууллаа. Үүнээс өмнө УИХ-ын чуулган долоон удаа хуралдаж чадаагүй. Ингэснээр Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, ТАЗ-ын бүтцийг батлах тухай асуудлуудыг өнөөг хүртэл хэлэлцэж чадаагүй байгаа юм.