Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Аюурсайхан: 27 санд шалгалт хийж эхэлсэн

2019-1-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-УИХ-ын даргыг огцруулах шаардлагатай зэрэгцээд шүүх, хяналтын байгууллагуудад цэвэрлэгээ хийнэ. Эхлэлийг нь АТГ-ын  даргыг солихоос эхлэнэ гэх яриа сонсогдох боллоо. Энэ талаар тодруулна уу. Яагаад АТГ гэж бэ?

-УИХ-ын дарга нь УИХ-аас хийх томилгоог өөрөө шийдэх хуультай. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, прокурор, Авилгатай тэмцэх газрын даргын томилгоонд гар бие оролцдог. Тиймээс үүнийг цаашид олон нийтэд нээлттэй, ил тод болгох үүднээс нийтийн сонсгол хийдэг болъё гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг томилох боллоо гэхэд тухайн албан тушаалд нэр дэвшсэн хүнийг зарлаж, нийтийн сонсгол хийнэ. Ингэснээр бүх л долоон булчирхайгаа тоочуулсны дараа хариуцлагатай албыг хаших эрхтэй болох юм. Янз бүрийн бүлэглэлийн захиалгатай, хар буруу санаатай, туршлага дутмаг, ажил авч явж чадахгүй хүн олон нийтийн хараа хяналтын босгыг давахгүй. Буруу будлиантай хүмүүс хариуцлагатай алба хашдаггүй болно. Үүний цаана төрийн албыг бүх шатанд ёс зүйтэй, ёс суртахуунтай болгох юм. Ёс суртахууны хэм хэмжээг хуульчилж болдоггүй. Тэр ёс суртахууны хэм хэмжээгээр алдаа дутагдал гаргасан бол нэн даруй хариуцлага хүлээдэг болвол чадваргүй, сэтгэлгүй хүмүүс төрийн алба хаших боломжгүй болно.

-Та бүхэн шударга ёс тогтоохын төлөө тэмцэж байна гэсэн. Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн үйлдлийг юу гэж харж байна вэ. Тэдэнд ямар хариуцлага тооцох нь зүйтэй вэ?

-Бүх асуудал явна. Нийтдээ 27 санд  шалгалт хийж эхэлсэн. Эхнээсээ үр дүн гарч байна. ЖДҮ-ийн асуудал олон нийтэд ил болсон. Цаашдын хариуцлагын асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байгаа. Үүний зэрэгцээ МАНАН бүлэглэлийн оролцсон хэд дахин нугарсан сангуудын асуудал ил болсон. Энэ бол ганц хоёр жилийн асуудал биш. Арав, хорин жилийн асуудал. Төрийн банкнаас гадаадын хуулийн этгээд ямар ч барьцаагүйгээр гуравхан цагийн дотор 20 тэрбум төгрөгийн авсан. Энэ асуудлыг хуулийн байгууллага нягталж байна. Үндсэндээ миний хувьд МАНАН бүлэглэл гар хөлөө шүүх, хуулийн байгууллагад шургуулсан боловч тэнд эх орноо гэсэн сэтгэлээр шударгаар ажилладаг хүмүүс байгаа нь харагдсан. Энэ нь Төрийн банкнаас барьцаа, баталгаагүйгээр 20 тэрбум төгрөг  авсан хэргийг шуурхай шалгаж байгаагаас харагдана. Цаашдаа энэ явдал үр дүнд хүрэх ёстой.

-Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүдийн олонх нь санаачлах юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх гарц, нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. Мэдээж хууль тогтоомжийнхоо дагуу УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар энэ хуулийн төсөл хэлэлцэгдээд явна. Гэхдээ үүн дээр хоёр асуудал бий.

-Ямар?

-Нэгдүгээрт, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шууд буцаах асуудал бий. Үүн дээр бид ажиллаж байгаа. Үгүй юм гэхэд энэ хууль батлагдахын тулд нэгдүгээрт, хэлэлцүүлэгт орохын тулд долоо хоног болдог. Хоёрдугаарт, хэлэлцүүлэг дахиад долоо хоног болно. Ардчилсан намын бүлэг завсарлага авах байх. Тэгвэл ажлын тав хоног буюу долоо хоног болно. Үүний дараа хуулиа батална. Баталсны дараа Ерөнхийлөгчид хориг тавих эсэх асуудал өөрөө өргөн барьснаас эс хамаарч хуулийн тодорхой хугацаа өгдөг. Үүний дараагаар УИХ-ын дарга өөрөө гарын үсэг зурж ёсчилдог. Дараа нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэх гэж 14 хонодог. Сэтгүүлд хэвлэгдсэний дараа хүчин төгөлдөр болж үйлчилдэг. Эдгээр хугацааг тооцвол сар гаруйн хугацаа бий. УИХ-ын тухай хуулиар намрын ээлжит хуралдаан ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт хаагдах ёстой. УИХ-ын дарга энэ хуулиа хэрэгжиж эхлэхээс өмнө өөрөөр хэлбэл, дөнгөж батлагдаад бодитоор хэрэгжүүлэхээс өмнө чуулган хаах гээд байгаа юм. Тэгэхээр дараагийн чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-наас эхэлнэ. УИХ-ын хэлэлцэх асуудалд хэзээ оруулахаа УИХ-ын дарга өөрөө шийддэг. Хэлэлцэх асуудалд ортол хагас жил орчмын хугацаа бий. МАНАН бүлэглэл яагаад зууралдаад байна гэхээр цаанаа барьцаалагдсан юмнуудаа нууж, мөрөө баллах ажлаа хийж байна гэж би харж байгаа. 

-УИХ-ыг тараах асуудлаар АН-ын Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргахад АН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Хэрвээ УИХ-ыг тараах шийдвэр гарвал та дэмжих үү?

-Тухайн намынх нь гишүүдээс тодруулах нь зүйтэй байх. Надад урдаа тавьсан нэг зорилго бий. Түүнийгээ хийгээгүй байж өөр ямар нэгэн юм руу үсчихгүй. Шулуухан хэлэхэд өөрчлөлт, шинэчлэлийг ард түмэн гартаа авчихсан. Тэдний дуу хоолойг сонсдог төлөөллийнх нь хувьд ард түмэн биднээс юу хийхийг шаардана, түүнийг нь биелүүлнэ. Магадгүй УИХ-ыг тараа, эсвэл тэр хүмүүсийг шалга, энэ орд газраа буцааж ав гэж шаардвал хэрэгжүүлэх л болно.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • GO Gan -Od (202.179.18.9)
    Монгол Улсад 2 тэрбумын санхүүгийн хэрэгцээтэй ЖДҮ гэж нэг ч үгүй гэдгийг санаарай..ЖДҮ ийн 30% нь 10сая хүртэл,80 гаруй % нь 100н сая ₮ л хэрэгтэй..Нэг сайдын авсан 1 тэрбум ₮ өөр 100-200н ЖДҮг санхүүжүүлж,ажлын байр,эдийн засгийн өсөлт бий болгох байлаа..ХУЛГАЙЛАГДСАН БОЛОМЖ
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • ttt (202.179.25.141)
    Anhbayar.elbegdorj narig yaraltai barij horij heregtei
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • BURUU (59.153.113.177)
    Ёс суртахууны хэм хэмжээг хуульчилж болдог. JAPAN IIG HAR
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.187.80)
    Аман дээрээ нэгийг ярьж амьдрал дээр юу бол
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.42.240)
    энхболд чавушеский шиг болох гээгүй юм бол зайлах хэрэгтэй
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    улсаас идэж уусан албан тушаалаа ашиглаж хүнд дарамт үзүүлж авилга авсан эх орноо зарсан зарж болох хууль баталж коноп дарсан хуучин гишүүд ерөнхий сайд ерөнхийлөгч нарт хатуу харийцлага тооцох ёстой ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрүүлэх ёстой ард түмний итгэлрүү угаадас цацсан хүмүүс шоронд сууж хөрөнгөө хураалгаж тусгай хангамжийг нь хасах ёстой
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.161.46)
    ene hudlaa gar darga suudal moroodood doliison hulgaich
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (86.111.138.164)
    Ene zaluug oboo umu bolob uu gej bodoj baisan chin Batzandan metin 2008 onii 7 sariin 1 ni bujignuulagch nartai niiltsen t1 eel yabj bgaag ni harhaar bas l bish
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.221)
    Мунхаг залуу
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • дэижинэ ээ (139.5.219.52)
    мундаг залуу хурай хурай
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Ochir (202.179.31.12)
    Uhrah zam baihgui shuu zaluuchuudaa amjilt
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • zochin (223.38.61.69)
    dur esgej ard tumniig huurch hulhidaj baigaa lalriin novsh.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (43.242.243.242)
    47 САН БАЙДАГ ГЭЭ биз дээ. Сангийн сайд асан УЛААН ГИШҮҮН хэлсэн шүү.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
    • Иргэдээ гэж хүний үгээр үг хийгч, юм болгонд итгэгч
      Ulaan said.n yarisan bolgond itgee yu kkk, huulia har ...!
      2019 оны 01 сарын 08
  • Зочин (202.9.43.52)
    Өнөөгийн нөхцөл,мангасууд ийм байдалд хүргэж байна.Өөр гарц байхгүй.М.Энхболдыг зайлуулах,шударга ёсыг тогтоож,Мананг цэвэрлэх хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.52)
    Өнөөгийн нөхцөл,мангасууд ийм байдалд хүргэж байна.Өөр гарц байхгүй.М.Энхболдыг зайлуулах,шударга ёсыг тогтоож,Мананг цэвэрлэх хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Zochin (66.181.181.59)
    Tumur zamiin hereg deer ajilah "Ih tseverlegch" ingehed baina uu??? Negent "tseverlene" gej yarij, ard irgedees ONOO avch bgaa bol yug algasaad, yug uldeegeed bgaag ard irged haraad, medeed suutsgaaj bgaa ni lavtai l baih. Etssiin etsest TUMNII medliin yumiig UNUUDUR argalaad, chimeegui unguruuguud baij boloh ch avlagatai humuus avlagaa ert, oroi ZAAVAL avch l baij l martdag yum.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.180)
    Jaahan garuud jaahan l ym yrih ym daa. Vldsen hugatsaandaa ymar ajil hen negend tuslahaar ym yrihiin orond..,
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.188.19)
    Одоо бол захиргаадалтын үе гэж ярьж байгаа боловч үнэндээ бүх зүйл ном ёсоороо л явж байсан байна.Тэр үед хариуцлагатай ажил хийх хүнийг маш их судалж байж тавьдаг байсан.Одоо бол намын томилгоо гэдгээр халхавчилж эсэн бусын луйварчингууд хариуцлагатай ажилд тавигдаж улсыг улс биш болгож байна.Үүний төлөө тэмцэл өрнүүлэх нь гарцаагүй асуудал юм
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.142.107)
    Эр хүн зорьсондоо. Заавал хүрэх биз.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • ард (66.181.177.246)
    САЙХАН БАЙНА. ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ЗАЛУУСДАА Л НАЙДАХААС АРГА АЛГАДАА.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Тиймээ энэ хүний ганц зорилго , хийж чаддаг ажил хүний мууг үзэх, Засгийн газраа огцоруулах, М.Энхболдыг огцоруулах гол ажил байна даа. Энэ нөхрийг тийм хууль санаачилсан гэж дуулаагүй юм байна. Харин огцоруулахад л их санаачлага гаргаж, төрийг самарч, үймүүлж байх шиг байна даа. Ийм төлөв байдалтай хүн ч аргаүй шүү дээ
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Zochin (66.181.176.223)
    Amjilt husie
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.229.121.13)
    Чи өөрөө цэвэр ариун хүн мөн үү. Харваас зэвүүн царайтай хэн нэгний захиалгаар.хийгдэж байгаа гэдэг нь.ил харагдаж байна баахан хэрэг яриад байна төмөр замын хэрэг гээд том тоотой хэрэгийг яагаад ярихаа болив. М. Энхболд гэдэг хүнийг огцруулах даалгавараа биелүүлж чадвал чамд ямар албан тушаал өгөх бэ.чи 2020 онд сайд бллох гэж бодож байгаа бол горидсоны гарз 2020 онд Оюун-Эрдэнэ та хоёроос болж танай нам бүлэг байгуулах хэмжээнд суудал авч чадахгүй болсон. Тэр цагт чи МАХН -г шүүмжлээд гудамжинд ганцаараа зогсож чадах уу.Али эсвэл гадаадад амьдрах уу.
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Tuwshin (66.181.161.119)
    Tsewer niigemtei bolgohin tuluu tuushtai temtseerei . Amjilt husey
    2019 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    16 цаг 25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    21 цаг 43 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 54 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    22 цаг 32 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК