Өнөөдөөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо байнгын хороод хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал,
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас эхэлж Засгийн газраас 12 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон мөн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх юм.
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11.00 цагаас хуралдаж 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар хэлэлцэнэ.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд 14.00 цагаас хуралдаж Засгийн газраас 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)