УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хороо хуралдахан хаалттай эхэллээ. Уг дэд хорооны гишүүдээр УИХ дахь хамгийн ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Д.Лүндээжамцан нар багтдаг. Гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан болон дээрх дөрвөн гишүүд мөн оролцож байгаа юм байна. Хуралдаан эхлэхээс өмнө Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх боломжгүй байна. Ингэх нь миний үүрэг. УИХ энэ асуудалд нааштай хандана гэж найдаж байна. Б.Батзориг бүрэн эрхтэй байгаа нь мөрдөн байцаалтад учруулж байна. Цаашид ч учруулах болно” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)