Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхиийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцлээ. Хурлыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа удирдаж, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Н.Цэрэнбат, Г.Занданшатар, С.Бямбацогт нарын гишүүд оролцлоо.
Хурлаас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг гишүүд 100 санал нэгдсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ыг үндсэн хуулиар дархлаажсан төрийн дээд байгуллага гэж харж байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Хууль зөрчиж хашгирсан нь хождог, хуулиа дагаж хуралдаанд суусан нь хоцордог ийм байдал байх учиргүй. Монголын парламентийг авч үлдэе, дараагийн парламентийг дархлаатай байлгая гэвэл УИХ тарах ёстой” гэв. Мөн тэрбээр АН-ын бүлэг маргааш УИХ-ыг тараах асуудлаар гарын үсэг цуглуулна. Ж.Батзандан гарын үсэг зураарай” гэв.
Харин Ж.Батзандан “Би танай бүлгийн гишүүн биш. Яахаараа гарын үсэг зурах ёстой юм бэ” гэхэд Д.Эрдэнэбат гишүүн “УИХ-ын гишүүний хувиар зураарай” гэв.
О.Баасанхүү “Ардчилал гэдгийг Мео гэж ярьж байна. Эцгийг нь манж гэж байна. Би энд дургүй хүрч байна. Огцроход таван үндэслэл байгаа юм. Чанга дуугарч болно. Гэхдээ ард түмний төлөө хэрэгтэй өнцгөөс дуугарах хэрэгтэй. УИХ гацна гэдэг ноцтой, таръя гэх юм. МАН-д чинь гурван эрх өгсөн шүү дээ. УИХ тар, Үндсэн хуулиа батал, Үндсэн хуулиа өөрчил, ажил хий гэсэн үүрэг өгсөн. Үүнийг МАН хийх ёстой. Гэтэл МАН-хэрүүл төрийн хэрэг болж байгаад харамсч байна” гэв.
Ж.Мөнхбат "Төр дархлаатай байх ёстой. Өнөөдөр байгаа 76 гишүүн цаг зуурын үзэгдэл. Цаг нь болохоор энэ хүмүүс бүгдээрээ явна. Төрийн босго өндөр, дархлаатай байх ёстой. Хэрвээ энэ хуулийг батлахдаа 3.2-оор огцруулдаг болгож батлаарай. УИХ-ыг тарах тухай асуудлыг би хоёр сарын өмнөөс ярьсан" гэлээ. Тэгвэл Ж.Батзандан гишүүн “Ж.Мөнхбат гишүүн УИХ-ыг тараах санаачилага гаргаж, найман гишүүн гарын үсэг зурсан юм байна. Би ес дэхь болж гарын үсэг зурна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тарахдаа шударга бусын хонгилыг нураах ёстой шүү Ж.Мөнхбат аа. Та нар луйвардсан эд хөрөнгөө өгөөрэй” гэснээр байнгын хорооны хуралдаан завсарлалаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)