зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэзээ ч хөхөө болохгүй хэрээ буюу Лу.Болд гэх олигархи

2019-1-10
0
ЖИРГЭХ

Олон төрд нүүртэй хүнийг олигархи гэдэг л дээ. Монголчууд олигархи гэж хэнийг хэлэх тухайд ойлголтын зөрүү ихтэй байдаг нь аргагүй юм. Нэг бол учиргүй баян тарган хүн улстөрч болохыг, нөгөө бол улстөрч хүн цалингаасаа гадуур хөлжиж баяжихыг хэлнэ гэж ойлгодог. Үнэндээ төрөөс төрсөн тэрбумтнууд, улс төрд орсон тэрбумтнууд хоёрын хэн нь ч олигархи биш юм.

Харин аль ч төрийн нүүрэнд бизнесээ алдахгүйн тулд, ашиг хонжоогоо нэмэгдүүлэхийн тулд улс төрд өөрийгөө болоод хань хамсаатнаа тууж оруулдаг, мөн төрийн түшмэдийг авлига, хээл хахууль, лоббигоор угжиж, тэрбумтан болтол нь тэтгэж суудаг хүмүүсийг олигархи гэнэ.

Тэгвэл энэ тодорхойлолтод одоогийн олон төрийн түшээ тохирч байгаагаас бусдаасаа илүү том, хамгийн гаршсан олигархиуд нь цөөн. Тэрхүү цөөнхөд Лу.Болд гишүүн гарцаагүй багтана. Төдийгөөс өдий хүртэл УИХ-ын гишүүн хийсэн түүний байгуулсан гавьяа бага, баяжиж ашиг сонирхлын хүрээгээ тэлсэн нь их юм.

Түүнийг олон төрд нүүртэй гэсэн нь магтаал биш, харин ч эсрэгээрээ эрх ашгийнхаа төлөө хэнтэй ч нэгдэж, хэнээс ч урвахад бэлэн гэдгийнх нь нотолгоо билээ. Өнөөдөр Ардчилсан нам, МАН хоёрын дунд МАНАН гэх бүлэглэл бий болсон тухай яриа ид газар авч байна. Энэ нь аль нам нь ч төрийн эрхэнд гарсан эрх ашиг, албан тушаалын хохирол хүлээдэггүй бүлэглэлийн тухай яриа л даа. Тэгвэл Ардчилсан нам төрийн эрх барьж байх үед ч, МАН засаглаж байх үед ч эрх мэдэл, албан тушаал, эрх ашиг, нэр нүүрээ алддаггүй цөөн хэдэн улстөрчийн нэг бол бас л Лу.Болд. УИХ-д олон удаа сонгогдож чадсанаар нь түүнийг гарамгай, мэргэшсэн парламентч гэж өргөмжлөх шахуу юм болдог. Гэтэл УИХ-ын гишүүнээр тийм олон жил ажиллачихаад, Засгийн газрын сайдаар хоёр ч удаа томилогдож амжсан атлаа яг юу хийж амжуулсан бэ гэхэд хариулт олддоггүй нь хачирхалтай.

Ажлын гараагаа Багануурын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагчаас эхэлсэн тэрбээр МОХ-ны орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэж явсаар 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдсон. Бизнесийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй явсан залуу тун удалгүй “Бодь” группыг үүсгэн байгуулж, найз нөхөдтэйгээ нийлээд хөрөнгөжиж эхэлсэн нь түүхэн баримт. Бизнес хийхгүй атлаа бизнесээ хэрхэн өргөжүүлж болохыг бодитоор нь үлгэрлэсэн хүмүүсийн нэг бол Лу.Болд. Тэр 1993-1996 онд “Бодь интернэшил” компани гэж байгуулаад, 2000-2004 онд “Голомт банкны ТУЗ-ийн дарга гэх албан тушаал хашсанаас бусдаар бизнес хийж, хувийн хэвшилд ажиллаж байсан туршлага, түүх байхгүй.

Тийм атал тэрбээр өөрийгөө Монголын толгой бизнесмэн гэж нэрийдэх дуртай. Төрөөс төрсөн тэрбумтнуудын тухай ярих үед дунд нь Лу.Болдын нэр дурьдагдахгүй. Учир нь тэр өөрөө бизнесээр баяжсан, хөрөнгөө цэвэр бизнесийн үр шимээр бий болгосон гэх бэлэн хариулттай хүн. Үүнд л түүний нохой заль, овжин ухаан оршиж буй юм.

Монголд өрнөсөн өмч хувьчлал, тендер, лиценз, төсөл хөтөлбөр зэрэг бүхий л хүрээний баялаг хуваарилалтаас Лу.Болд албан тушаал болон мэдээлэлд ойр байсныхаа давуу талыг ашиглаж, бялуу хувь хүртэж ирсэн нь нууц биш. Үүнийгээ бизнесийнхээ нэр хаягаар хийж, өөрөө хойно нь албан тушаалтайгаа нэр цэвэр үлдэж дадсан хүн ажээ.

Нэгэн үйл явдлыг уншигчид мартах ёсгүй. “Бодь” групп, “Голомт” банкны хөрөнгө хуваах хэрүүл бол Лу.Болдын олигархи дүр төрхийг илчлэх шахсан юм. Лу.Болд яг үнэндээ ямар ч бизнес хийж, бизнесийн ур ухаан гаргаж, оролцож, байгаагүй хэрнээ бялууны ихэнхийг хүртэж байсан. Үүнд мөнчгөрөө мөлийтөл зүтгэж байсан бизнес хариуцагч тал мэдээж гомдолтой байв. Ингээд хэрүүл зарга үргэлжилж, хэрвээ даамжрах юм бол Лу.Болдын хамаг булхай илчлэгдэх магадлалтай байсан тул Лу.Болд өөрөө тахимаа шууд өгчихсөн гэдэг юм. Олон хүн хөрөнгө хуваах хэлэлцээрт Лу.Болд арай бага хувьтай хоцорсон гэж ярьдаг нь ч оргүй биш байх.

Гэхдээ л зөвхөн төрийн өндөр албан тушаал хашихын зэрэгцээ хөгжүүлсэн бизнес нь түүнд өнөөдрийг хүртэл жилд 122 сая 400 мянган төгрөгийн орлого өгсөөр байна. Мөн түүний эзэмшилд 2.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн барилга байгууламж, 180 саяын тээврийн хэрэгсэл, 8.6 тэрбум төгрөгийн хадгаламж бий. Зарим хүний бичсэнээр компаниудад эзэмшдэг хувьцааны нийлбэр нь 21 тэрбум төгрөг давсан гэнэ.

Лу.Болд хамгийн эгзэгтэй үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар дөрвөн жил ажиллаж байлаа. Энэ үедээ хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд бас л нэр холбогдож байв. Батлах хамгаалахын сайд байхдаа ч мөн хууль бус зэвсгийн наймаанд нэр холбогдсон. Ер нь Лу.Болдод төрийн албан тушаалыг бизнес рүү хэрхэн урвуулж ашиглахаа сайн мэддэг, түүнийгээ хэнд ч анзаарагдахгүй байдлаар хийж чаддаг арга мэх байх шиг.

Лу.Болдыг толгойлж байх үед АМГТХЭГ аудитын шалгалтаар олон тэрбумын хууль бус зарцуулалт хийсэн нь илэрч байсан юм. Монгол улсын зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын нутагт анх удаа газрын тос оргилж байсан үеийг уншигчид санаж буй биз ээ. Тэр үеэс хойш Монгол улс өөрсдөө нефтээ үйлдвэрлэдэг болно гэсэн мөрөөдлийг өдий хүртэл хойшлуулсны балаг яах аргагүй Лу.Болдтой холбогдоно. Тэрхүү Тамсагийн сав газарт Хятадын компанийг оруулж ирэн, Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийг хийсний балаг өнөө хүртэл үргэлжилж буй. Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК орон нутагт оруулах 2 сая 496.600 долларын төлбөрөөс мултарсныг Лу.Болдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байхдаа үл тоон өнгөрүүлсэн. Мөн газрын тосны салбараас ордог сургалтын сангийн мөнгийг хууль бусаар зарцуулах захирамжийг тэртээ 2007 онд АМГТХЭГ-ийн дарга Л.Болд баталж байжээ. Сургалтын урамшуулал дансанд 2005-2007 онд Хятадын “Петро-Чайна-Дачин-Тамсаг” ХХК 225.000 доллар, Зүүнбаянгийн “Доншен” ХХК 60.000 доллар нийтдээ хоёр компаниас монгол мөнгөөр бараг тэрбум төгрөг төвлөрчээ. Гэтэл АМГТХЭГ-ын зардлаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудаас газрын тосны болон мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа нэг ч оюутан байхгүй байгаа нь судалгаагаар нотлогджээ.

Харин Батлах хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосчуудад зэвсэг зарахаар завдсан гэх онц ноцтой ял зэмд нэр холбогддог.

 

АТГ-ын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурц бүр УИХ-ын чуулганы танхимд “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр, гурван асуудалд орсон. Нэгдүгээр асуудал бол Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган долларыг та авсан. Өнөөдөр хүртэл зургадугаар сарын 12-нд Хойд Солонгосын прокурор таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Энэ хүнээс болж Молекул \УИХ-ын Батж.Батбаяр\ гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Батлан хамгаалах яаман дээр техникийн нөхцөлгүй байсан орон сууц бариад тэр үед нь прокурорын зөвшөөрлөөр албан ёсны үзлэгт ороход 5-6 тамгатай кампанийн санал өгдөг.

Энэ хүнийг сайд байхад бланкан дээр санал өгөөд л тэр компани шалгараад байдаг. Та энэ Гадаад хэргийн яамны дотор барилгыг бас тэд нараар бариулсан. Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу” гэж ил тод ярьсан юм.

Энэ үгийг хэлсэн хүн нь Б.Хурц байж, түүнд тухайн үед олон нийт дургүй байсан тулдаа л хэлсэн үгэн доторх ноцтой баримтуудад ач холбогдол өгөлгүй өнгөрсөн. ТЕГ-ын дарга нь “Таниас бол Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан шүү” гэж шууд мэдэгдээд байхад гүлдийгээд сууж байдаг УИХ-ын гишүүнтэй орон Монголоос өөр хаана вэ.

Хэрвээ Б.Хурц гэгч хүн Лу.Болдыг гүтгэсэн бол өдийд хуулийн байгууллагаас ял шийтгэл хүртэх учиртай. Эсвэл өөрийг нь “зэвсгийн наймаачин” гэж олон нийтийн өмнө нэр заан цоллочихоод байхад Лу.Болд гишүүн нэр төрөө сэргээлгэнэ гээд явж байх учиртай. Б.Хурцын хийсэн мэдэгдэлд үнэний үртэс байсан болоод л Лу.Болд энэ тал дээр юу ч хийж чадахгүй яваа байх гэж тааж байна. Хэрэг явдлын сэжүүрийг сөхвөл, Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Т.Дашдэлэгийг хил дамнуулан зэвсгийн наймаа хийсэн хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж шалгасан билээ. Хорих болсон шалтгаан нь “Миг-21” онгоцны моторуудыг Хойд Солонгост зарж, улс дамнуулан наймаалцсан зэвсгийн хэрэгт холбоотой хэмээсэн байдаг. Үүнээс гадна БНСУ-д суух цэргийн атташе генерал М.Борбаатарын нэр хүртэл холбогдож байсан. Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдаг юм шүү. Энэхүү наймаа нь нэгэнт тохиролцоонд хүрч Солонгосын тал урьдчилгаа төлбөр болох 300 мянган ам.доллараа шилжүүлсэн ч манайхан л болсон хойно онгоцны моторыг нь явуулалгүй удсан учраас Хойд Солонгосын талаас нэхэмжлэл ирснээр ийнхүү хэрэг мандсан түүхтэй.

Гэхдээ үүнийг батлах бас нэгэн баримт бий. Тэр нь хэрэг мандсаны дараахан “Бодь” группын данснаас мөнөөх 300 мянган ам.долларыг гуйвуулсан байдаг ажээ. Хэрвээ энэ бүхэн үнэн байгаад Монгол Улсын Батлан хамгаалах яам зэвсгийн наймаанд оролцсон нь тодорхой болвол зөвхөн Лу.Болдын нэр хүнд биш, Монгол Улсын нэр нүүр, олон улсын харилцаатай холбоотой ноцтой асуудал болж даамжирна гэсэн үг.

Лу.Болд өдгөө энэ мэт хар дансаа дугуйлж орхичихоод, ариун цагаан тэмцэгчийн дүрд тоглох гэж чармайж эхэллээ. Ер нь улс төрд нэгэн бичигдээгүй хууль бий. Тэр нь өөрийн нэр хүндийг цэвэрлэе гэвэл бусдын нэр хүндийг буртаглах, өөрөө тэдэнтэй тэмцэж буй учраас эсрэг талаас өөрийнх нь нэр хүндийг бохирлохыг санаархаж байна гэж олон нийтэд итгүүлэх оролдлого байдаг. Лу.Болдын сүүлийн үед гаргаж буй ааш авир, үг үйлдэл нь яг л ийм зохиолоор өрнөж байгаа бололтой.

Юун түрүүнд, тэрбээр МАНАН-гийн эсрэг тэмцэж буй гол дүрийн нэг болохоор санаархаж, намынхантай хүртэл эв түнжин хагарав.

“Намаасаа гарсан ч яах вэ” гэж амиа бодсон үг хэл ч гаргах болов. “Би л болж байвал бусад нь надад хамаагүй” гэх байр суурь түүнээс нэвт үнэртэж байх ажээ.

“Баян Монгол” корпораци гэх сайхан амлалтаар сонгогчдыг хуурсан шигээ дахиад л тэдний хулхин дээр цэцэг ургуулж чадна гэж тэрбээр найдаж буй бололтой.

Гэвч хэрээг хэчнээн цагаанаар будлаа ч хэрээ хэвээрээ л үлдэнэ.

Лу.Болд ярьж байгаа шигээ ариухан хүн биш ээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эх орноосоо урвадаг хүмүүсийг ардчилсан нийгэм бий болгох юм гэж бодоогүй шүү, Болд гишүүн ээ. Та Оюутолгойгоо хамгаалаагүй шүү. Оюутолгойг өгөхөд дэмжээд л сууж байсан. Та дуугараагүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр гоё гоё юм яриад л. Ийм хулгайч нарыг хамгаалсны чинь төлөө өнөөдөр УИХ-ын нэр хүнд унаж байна. Дубайн гэрээг эсэргүүцэж байсныг чинь ёстой мэдэхгүй юм. Битгий худлаа ярьж бай. Ард түмэн ой санамжтай шүү” гэж хэлж байсан. Үнэхээр л Лу.Болд гишүүн гэнэт хараас цагааны талд урваж буй мэт аяглах болсон нь нууц биш. Шүүмжилж буй бүхнийгээ эд эс, эрэг шураг нь өөрөө байсан. Өнөөдөр харин тэр өөр талд гарч хөхөө шиг донгодож эхэллээ. Ингэснээрээ хэрээ хөхөө болчихгүй гэдгийг сануулах юун.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
Засгийн газрын хуралдаан болж байна
ӨНӨӨДӨР: Шинэ намыг татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл өгнө
Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (81)

  • Гэрч (64.119.26.39)
    Ардын банк ба Сэргээн босголтын банкны ажилтнуудыг зэвсэглэсэн этгээдүүдээр сүрдүүлж эдгээр банкуудыг булаан авсан Голомт банкны луйварчин байгаа юм.
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Sunjee (103.229.122.17)
    Boldiig demjineee bicheech guai henees heden ym avchaad hutsaad bn chamtai chamgui ylgaad bn durakaa
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.212.119.139)
    Л.Болдод сонгогчид 1990 оноос хойш л сонгож дэмжсэн энэ хүн УИХ гишүүнээр олон удаа сонгогдлоо төрийн сайд олон удаа хийсэн итгэсэн эрх мэдэл өгсөн монгол төрд монголын ард түмний төлөө юу хийсэн бэ хэлэх хүн байна уу.Харин Болдтой холбоотой бизнес хөгжсөн хоёр банк байгуулсан тэрбумтан болсон одоо Богд банкаа бэхжүүлэх гээд завгүй урваж харваж явна.Бид ийм л хүмүүсээ дэмжээд байх уу нэгч үйлдвэрт ажлаагүй нэгч бизнес хийгээгүй төрд зүтгэсээр толгой баяны нэг болсон ш дээ.Та бидний төлөө юу хийсэн юм бэ хэлэх тоочих хүн байна уу долигноод хамтарч ажиллахад учир бий
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Нараа (66.181.161.85)
    Цэвэр ариун хүн сүүлийн 30 жилд төр барьсан хүмүүс дотор нэг ч байхгүй ээ.Харин алдаагаа засъя, идэж ханалаа одоо ард түмэн эх орноо бодъё гэж байгаа нь гарын таван хуруунд л багтаж байна шүү дээ.Алдаагүй хүн гэж байдаггүй алдаан дээрээ суралцаж алдаагаа засч эхэлж байгаад нь талархаад дэмжицгээ та нар"
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.93.52)
    Ойгүй шуналтай хүн алтан хайрцганд хийж алтан хөшөө босго!
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.21)
    Болд гишүүнийг дахиж битгий дэмж битгий хууртаачээ ард түмээн.
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Гэрэл (202.21.106.123)
    Болд бол гарал үүсэл сайн аргагүй л шилдэг бизнeмeн харьцангүй цэвэр улс төрч.Болдыг 100 хувь дэмжинэ.Ард түмэн хүрээлж бн.Хамтдаа шүү тантай.Харин жинхэнэ хэрээнүүд гуагалж л байг.Энэ нэг балиар бохир юмыг нь тоож ч уншсангүй би лав
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • Энхчимэг (202.21.106.123)
    Хөлсний бичээч Балдан Очир гэх арчаагүй новш чи хэдэн төг хэнээс авч яаж биeэ үнэлж яваа чинь падгүй.Тэглээ гээд түмэн олон нүдтэй.Болд гишүүн одоо юуны төлөө тэмцэж байгаа нь гол.Чи болон чиний эзэд удахгүй сөнөх болно
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • туяа (43.242.243.189)
    хэрээ хэчнээн гуаглавч цагаан болдоггүй шүү дээ.тэр бол яг Болд шүү
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.218.238)
    estoi sonin nuhur shv ene hvnii shydarga gej uy baihav de turd havhig naaldsan novsh
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Итгэж явсан юм (66.181.177.204)
    Болд гэдэг хүнд уг нь их итгэж явсан юм сүүлийн үед ярьж хэлж аяглаж байгаа нь нэг л биш болсон байна лээ, нүд нь 2 тийш гүйлгэнээд нэг л айсан ч юм шиг царай гаргаад хэвийн биш болсон байна лээ
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • tungalag (66.181.178.11)
    khuuramch khun
    2019 оны 01 сарын 13 | Хариулах
  • Иргэн (66.181.161.55)
    Лу.Болд угаасаа урваач шарваач улс төрийн янхан юм биш үү
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Щаалуу (103.229.123.103)
    Л.Болдыг БХ-н сайд байх үед туслах нь байсан гэх Бат-Эрдэнэ гэгч залуу шууд гэрлийн хурдаар цол алгасаж ГХЯ-ны сайд болоход нь консулын хэлтэст дарга БНСУ-д элчин сайдын яаманд ажиллаж одоо эргээд БХЯ нд дэд хурандаа цолтой тууж явна ичээч ээ
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    zugeeree odoo xoxoogoor ni xarj bgaad mangasaa dariya tegeed daraa ni yal gaviya 2-g ni shuujdee
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.181.212)
    ЭЛБЭГДОРЖ ДОРЛИГЖАВ МЭТИЙН ӨЛӨН ЦӨӨВӨР,ЛАЛРУУДЫН ДЭРГЭД, УДАМ УГСАА САЙТАЙ,БИЗНЕС ГЭДГИЙГ ХИЙЖ МӨНГӨТЭЙ БОЛСОН ШУДРАГА ЗАЛУУ ШҮҮ.
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • zovhin (124.158.88.62)
    Bitgii barits uursdiinhuu bulhaig zarla gej bicheegui shuu dee. Turd ajillaj bsan humuus eh ornoo bodoj yu bichihee medeh heregtei ungursun yunig hezee ch hunduj bolohgui shuu nuhduu
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.143)
    Лу-г Хойд Со-д цаазлуулсан 2 нөхрийн сүнс зүгээр блгахгүй бгаа бхоо ккк
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.143)
    Хамгийн хөгийн хорчин сда
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
  • Иргэн (107.242.117.2)
    Тойрогтоо хийсэн юмтай, хэлэх үгтэй хүнийг та нар яаж ч муулаад барахгүй ээ. Дандаа хөлсөөр хөдөлдөг сэтгүүлч нэртэй бичээчид минь ичээч та нар ичээч. Чиний үр хүүхдийн төлөө чамд муулуулаад зүтгэж байгаа хүнийг Тэнгэр харж байгаа. Болдийг дэмждэг, дэмжсээр байх болноо.
    2019 оны 01 сарын 11 | Хариулах
    • undras
      hariugui yumaar huuraad bhad inteed genen teneg ve chi
      2019 оны 01 сарын 11
  • Зочин (66.181.183.21)
    L.Bold geh batsaani tuhai Baabar odoohondoo dugaarsangui! 40.000 myangatin batsaan chi heni hucheer iim mungetei bolson bilee?23-r surguuli,hojmoo sain aavin huu uchraas GDR-t sursan....tsag uye taarch Ardchilsan huvsgal mgl-d garsan..S.Zorig,Ebi,Uul ,Baabar ..chi ed nar baihgui bol edid hen ch bish..tilko sobaka.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • БАДАРЧ (103.212.118.110)
    БОЛД ӨӨРӨӨ БҮХ ЛИЦЕЗИЙГ ЗАРЧИХААД ОДОО АЛЬ НҮҮРЭЭРЭЭ ГАЗРЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ БАХИРЧ ЧАДАЖ БАЙНА АА? БАС "УЯН" ҮЙЛДВЭРИЙГ УСТГАЖ ТЭР ОЛОН ЗУУН АЖИЛЧДЫГ ГУДАМЖИНД ГАРГАЧИХААД ЯАЖ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ХУЦАЖ ЧАДАЖ БАЙНА АА? ИЙМ Л ЛУЙВАРЧИН ШҮҮ ДЭЭ.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    Болд оо шударга үнэний төлөө тэмцэж байгаад чинь баяр хүргье. Харин чиний хийсэн хэрэг үүнд дарагдахгүй шүү. Ээлжээ хүлээж байгаарай
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.26.170)
    Л . Болдоо см зугээр л зайл
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (103.229.123.235)
    ЭНЭ БОЛД 90 ОНЫ ХУВЬСГАЛД БАЙГААГҮЙ ГЭДЭГЭЭ ХЭЛЛЭЭ ӨНӨӨДӨР НЭГ Ч ХҮНИЙ ХАМАРНААС ЦУС ГАРГАЛГҮЙ ХУВЬСГАЛ ХИЙЖ ЧАДЛАА ГЭЖ ЯРИЖ БАЙНА.2019 ОНД ХУВЬСГАЛ ХИЙСЭН ГЭЖ ОДОО ОЙ САНАМЖАА АЛДААГҮЙ БАЙХДАА БИЧИЖ АВ БОЛДОО. ЧИ М.ЭНХБОЛД ГЭЖ ХҮНИЙГ ДАРАМТАЛЖ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛЛАА ГЭЭД ЧИНИЙ НО ДАРАГДААД АЛГА БОЛОХГҮЙ ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ЮМ ЧИ ХАМГААЛАЛТАНД 2 ЖИЛ Л БОЛНО.ЭНЭ ТӨРД 2020 ОНД ШУДАРГА ХҮМҮҮС ГАРЧ ИРЭЭД ЧАЙМАЙГ ШҮҮХ БОЛНО.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (202.9.43.11)
    Овжин зальжин, хүн чанаргүй этгээдүүд дээшээ төрд шургалж ёстой л түрүүний бөөс толгойд гарч амь тэмцтэл загатнуулж алиагаа алдацгааж байнаа.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.9.43.43)
    Auyrsaihan gej hvnii aris numursun chono bna bnga shantaaj hiij amidardag gulugduu
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • zochin (182.160.38.49)
    Болд хувийн Богд банкаа монголын топ банк болгохын төлөө үхэн хатан нэр нүүрээ ч гээн гүйж бгаагийн илрэл нь одоогийн энэ төрх нь ш дэ.Энхболд үлдвэл Богд банк дампуурна,Хүрэлсүх үлдвэл Богд банк иргэдийн хадгаламж авч эхлэнэ,концесс авна,ипотек авна,банкны бүх төрлийн эрх нээгдэнэ.Түүнээс биш Болдод нам улс ард түмэн ердөөч чухал биш
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Oyuka (202.9.43.43)
    Oyunerdene gej mangar batsaan jdvgees 2 ter bumiig shaachaad ter ni barigdah geed vhlee naiziihaa kmaar avaad Bank busaar ugaasan lalardaa
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Dorjzodov (202.9.43.43)
    Buzariin pizda bgaa daa Ganbold gej Dorjzodov 2 garch irlee Ed nar yul hiih geed bnada
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Л.Болд найз С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийг дахин шалгах тогтоолын төслийг УИХ-аар гаргуулах түүнийг дараад гаргахгүй бна гэж ярайд яваа зөв гишүүн юм шүү
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.116.165)
    улс төрийн янхан шүү
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Hurts tand Boldiin vnen turhiig ilchilsend bayarlalaa. Lu Boldoos hulgailsab horongiig ni huraaj aw (66.181.160.33)
    Hurtsad bayarlalaa
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.140.69)
    Хурц хурц бөгөөд яг үнэн хэлсэн
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Лодой (66.181.176.157)
    Хамгийн үл бүтэх хүн бол Л.Болд энэ хүний яаж баяжсаныг шалгах тийм газар манайд байхгүй дээ Хурц яг үнэнийг нь улайтал хэлээ биздээ.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Баатар (122.201.23.83)
    "ХОТШ" банкаа дампууруулаад суурин дээр нь "Сэргээн босголтын" банк байгуулж түүнийг бас дампууруулж хувийн "Голомт банк"-ндаа 5 хан сая төгрөгөөр үнэлээд нийлүүлээд буцаах хооронд нь 27 тэрбум төгрөг алга болгосон мундаг илбэчин тэрнээс нь болж Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорсныг түүхийн шар хуудас гэрчилнэ
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зориг (122.201.23.83)
    Л.Болд 90 оны хувьсгалд байгаагүй шдээ дараа нь хувьсгалыг ухаантнууд хийж адгийн шаарууд завшдаг зарчмаар ашигтай талыг нь бодож орж ирсэн
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.23.83)
    Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлтийн банк /ХОТШ банк/-аас 200 сая төгрөг зээлж "Голомт" Банкаа байгуулаад дараа нь нэг мэдсэн ХОТШ банкыг "Голомт"-д 200 сая төгрөгийн өртэй болгосон илбэчин, луйварчин
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • mantuu
      khudlaa
      2019 оны 01 сарын 10
  • Зочинбаатар (192.82.65.195)
    ЛУВСАНВАНДАН ГЭЖ ЗОХИОЛЧДЫГ ГҮТГЭЖ МАТАЖ АРГА ХЭМЖЭЭ АВАГДАЖ ЯВСАН ӨӨДГҮЙ АМЬТАН БАЙСАН ЮМ ШҮҮ. БОЛДЫН ЛУЙВАР ДУТУУ БАЙНА. ОЛОН ТАНКНЫ МОТОРЫГ ЗАРСАН, ГХЯ-НААС 23000 ЕВРОГ Г?РМАНЫ БУЯНЫ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЖ, ИДСЭН, ОЛОН ХҮНИЙГ ХӨЛСАН, ХЭЛМЭГЛҮҮЛСЭН, САЯ БУЦСАН ЭЛЧИН САЙД ЭНХЦЭЦЭГ АНХ ОНГОЦНЫ НАЙМААГ НЬ ХЭЛСНААС БОЛЖ, ГХЯ-НААС ХАЛАГДСАН ГЭЭД ЭНЭ ЛУЙВАРЧНЫ ЯЛЫГ ЖАГСААЖ БАРАХГҮЙ
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • mantuu
      khudlaa
      2019 оны 01 сарын 10
    • zochin
      khudlaa
      2019 оны 01 сарын 10
  • Зочин (202.9.43.191)
    Болд оороо унэн бутэхгуй хулгайч шуу. Юу унэн бэ гэвэл тэр унэн. Бузар булай нь баригдаж илчлэгдэх магадлал ондор болоод ирэнгуут хайртай, аминаасаа ч илуу АН аасаа нуур буруулаад оорийгоо ямар хун гэдэгээ тод харуулж байна даа. Гэнэт л Хурэлсухэд хайртай болов оо хоорхий. Амиа аргацаах л ядарсан хуний арга юм даа. Еревделтэй гэдэг нь.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • mongol khuu
      khudlaa
      2019 оны 01 сарын 10
  • зориг (122.201.23.83)
    "Бодь интернэйшнл" ХХК-г улсын үйлдвэрийн газар "Уян"-ын мөнгөөр байгуулсан шүүдээ энийг шалгах хэрэгтэй Л.Болдод мөнгө байгаагүй төрсөн эгч нь Уян компаний захирал байсан шдээ түүх түүхээрээ л байна
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (202.9.43.48)
    Юун удам сайтай вэ?!сонин юм бэ?лувсанвандан гэж юу хийж ямар гавьяа бүтээсэн? эндүүрэл юм бишүү ижил нартэй эрдэмтэн багшийн нэрээр явсан бишүү
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • bagsh
      khudlaa
      2019 оны 01 сарын 10
  • Зочин (66.181.182.140)
    Анх хамт ажиллаж байхад олигтойхон ч юм ярьж чаддаггүй нэгэн байв даа. Улс төрд ороод овоо юм гэж бодсон чинь өөдгүй хулгайч луйварчин болчихсон байх шив. Хурц цааш нь ярих уу гээд байсан нь но-той болоод л тэр: Түүнийгээ улсын нууц гэж сандарч байсныг санаж бна. Цаашлах юм бол их л но-той юмнууд илрэх бололтой.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • mantuu
      khudlaa khudlaa
      2019 оны 01 сарын 10
  • Бат (203.91.118.180)
    Болдыг магтах хүн бас байна. ХОТШ банкыг яаж дампууруулж тэр банкны мөнгөөр байхаа Голомт банкаа байгуулж зууны луйвар хийснийг нь би л лав мартаагүй байна. Ер хулгайч хүндээ .ганц худагт байх ёстой л жагсаалт шүү дээ.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Хөлсний бичээчдэд (192.82.65.120)
    Хүнийг улаан цайм ингэж гүтгэхгүй ээ. Хөлсний бичээч минь учир мэдэж хуцна шүү. Бизнес хийж үзээгүй шахуу юм бичиж байх шив дээ. Хамтран ажиллаж байсны хувьд чамд хэлчихье. Гэр бүлийн бизнесийг томруулж чадсан топ менежер хүн шүү. Шалгаад үзээд уучлаарай гэж гуйх өдөр чинь ойрхон шүү
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • Иргэн
      Яаааааааааааг үнэн. Болд мундаг хүн шүү. Элбэгдорж, Дорлигжав мэтийн ходоод нь хоосон байсан хулгайч уудтай зүйрлэх юм биш.
      2019 оны 01 сарын 10
    • khalkh khun
      zov bayrllaaa
      2019 оны 01 сарын 10
  • zochin (103.57.93.248)
    Yamar aimar hun be bolgoomjloh heregtei yum baina shuu
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (103.9.90.50)
    ХӨӨРХИЙ ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД ЧИНЬ "ИХ АРИУН ЯВДАЛТАЙ, ШУДАРГА ХҮН БАЙГАА ЮМ ЗАЙЛУУЛ. АРИУН ШАДАРГААР БАЯЖСАН ХӨДӨЛМӨРЧ ХҮН ШҮҮ ДЭЭ. ХОЙД СОЛОНГОСТ ОНГОЦНЫ МОТОР ЗАРААГҮЙ Ш ДЭЭ, ГҮТГҮҮЛСЭН ЮМ.ЗАЙЛУУЛ
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Цаашин ярих уу болих уу (103.9.90.50)
    Нөгөө шударга ёс хаачиваа, Алаад өгнө гэсэн ЕС д маань. Хурцыг Солонгосоос дуудаж авчираад энэ нөхрийн бүх үнийг хэлүүлье дээ. Хурц мааньч гоё хэлэн дээ энэ нөхрийг. Цаашин ярих уу гэж байгаад,
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Халиун (66.181.186.220)
    Ер нь асуудлыг яагаад цаг тухайд нь түмний хүртээл болгож ярихгүй дандаа өнгөрсөн хойно нь их мндэж чадаж байсан болж яридаг юм бэ. Ард түмэн үнэндээ яг хэн нь хэн болчоод юу хийгээд явааг нарийн мэдэхгүй шүү дээ .Угнаасаа улс орноо боддог илүү дутуу ашиг сонирхолын асуудалгүй нэг ч улс төрч байхгүй юм байна 28 жил өөрсдийнхөө эх орноор тоглолоо ичиж үхмээр юм үхэж байсан гуйлгачингууд 3 хан сая хүнийг ийм их баялагаар хүн шиг элдэв зовлонгүй амьдруулж чадахгүй байж улс төрч гээд хууль зохиогоод улсын нэр нүүр үгүй хийгээд явах ямар ч шаардлага алга.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • bold
      zuv zov bayrllaa
      2019 оны 01 сарын 10
  • Pkxny (103.9.90.53)
    ЖИНХЭНЭ ОЛИГАРХИ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ГЭНЭЭ АЙМААР ТОДОРХОЙЛЛОО ДОО ГЭХДЭЭ ҮНЭН Л ЮМ
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • zochin
      muu pikhly demii shii
      2019 оны 01 сарын 10
    • zochin
      tmeneg pikhly
      2019 оны 01 сарын 10
    • zochin
      khudlaa khulaa pikhly mini
      2019 оны 01 сарын 10
  • Зочин (59.153.113.204)
    ЛуБолд зарчмынчухал асуудал дээр зөв дугарч чаддаг боловсрол мэдлэгтэй хүн АН аас гарлаа гээд муулаад байж болохгүй Одоо бол зөв байр суурин дэжриржээ Зориг зүрхтэй байнаОлигархын эсрэг ингэж зогсоно гэдэг АН харин МАН ын МЭнхболдыг дэмжсэнээрээ хэн гэдгээ сайн харуулав
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Энэ сүүлийн шинэ МАНАН-гийн хэдэн нөхдүүд бол бүр нохой нөхдүүд гэдэг эхнээсээ ил гарч байгаа ш дээ.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • goti (64.119.23.60)
    hamgiin hugiin gar bol ene nuhur, ardchilaliin nereer hamgiin bayjsan oligarhi
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.9.45.12)
    Urvagchid bol hezee ch oligtoi humuus bish.Het tuilshirtsgaaj bna daa mongolchuud.Suuldee luivarchin hulgaich nariin deermiig hurtel ter yah ve baih zuil geh bolj.10 tsaas hulgailsan hun butsaaj tuluud yal zemgui baatar bolood ulddeg bil uu
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Tsag tsagaaraa baihguiee.Younerdene batzandan ayursaihan metiin pop jujigchidtei niilne gdg ch dee ee medehgui.Tsagaa bolhoor huuramch eh oronchid gdg ni ilrene l dee
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • Элбэг
      Зөв хэллээ
      2019 оны 01 сарын 10
  • Иргэн хүн (202.170.69.98)
    Хаа очиж юм үзээгүй гэнэт баяжсан олигархуудыг бодвол удам сайтай, хүмүүжил, боловсрол өндөртэй, ёс зүйитэй хүн шүү. Баян байна гэдэг нь муу хүн гэсэн үг биш биз дээ.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • Иргэн
      Зөв хэллээ. Хийсэн юмтай зоригтой хүн.
      2019 оны 01 сарын 10
    • ноход
      Л.Болд батганы хуудий минь зайлж уз
      2019 оны 01 сарын 10
  • ЛУЙВАРЧИН (103.111.68.3)
    М.ЭНХБОЛДЫН ИДҮҮР ЭНЭ БАЛДАН-ОЧИРТ ТААРЧЭЭВБИЧЭЭД БАЙ ХООСОН ТОЛГОЙТ МИНЬ
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • tuul (14.192.214.4)
    Болд бол шуналын тулам АМГТХГ н дарга байхдаа мэнэнгийн талыг шороон тал болгосон өөртөө маш их талбай авсан хүн шүү одоо идэх зүйл нь ховордьод ихгэж жүжиг тавьж бодь цамхагын газрыг Мигээс авсан гэж бн авилга өгсөн баиж л таараа
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Сэнгэ Базардорж (202.126.89.75)
    Лу Болд нэртэй хүний зүстэй хүү .Ямарч байсан ч Энхболд шиг бусармаг үйл хийх хүмүн биш ээ . Хүнд хүний мөн чанар гэж байдаг .яЛу Болд бол төр түмэнд хэрэгтэй ,жинхэнэ улс төрч хүн .
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • Духлаа аашаад байгаарай голог
      2019 оны 01 сарын 10
  • Zochin (103.9.90.50)
    Arai l bytexgyi gar baina da, Odoo tegeed yu yu geed baigaa bilee ene gar chin. Enxiin tsagaan "tagtaa" shig.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Баярмаа (103.57.92.192)
    Ингээд түүнийг дуугүй болгоно гэж бодсоны гарз.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Үнэн үнэн.Болд Батзандан Оюунэрдэнэ Аюурсайхан нар удахгүй үнэнд гүйцэгдэнэ.Хууль үйлчилэх нь үнэн.эд нар хуулиас гадуур байна гэж байхгүй.Хүрэлсүхтэйгээ хамт хэнч биш удахгүй болно.Энэ асуудал цаг хугацааны асуудал.өнөөдөр эд нар эрх мэдэлтэй хамгаададттай байж болно.Хамгаалж байгаа Баттулга Хүрэлсүхийн албан тушаал эрх мэдэл мөнхийн биш.Ээлжтэй өнөөдөр өгдөггүй юм гэхэд маргааш өгнө.Тийм учир ард иргэд ийм арчаагүй жудаггүй хүн чанрагүй амиа бодсон нөхдүүдийг дагаж намирдагаа боль.Зөв хүнээ дагаж намирдаа.
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
    • энэ хулгайчууд хоорондоо алалцах естой тэгвэл монгол улс минь ялна
      2019 оны 01 сарын 10
    • Gg
      Teh show chid
      2019 оны 01 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Хулан: Ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгт итгэлтэй байна
    6 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    27 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    31 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    36 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    39 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    43 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    53 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    1 цаг 0 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    1 цаг 27 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    1 цаг 55 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    2 цаг 1 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    2 цаг 25 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    2 цаг 57 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    3 цаг 18 мин
  • Д.Баатаржав: Аав минь М.Цэвэндорж начны цолонд хүрээрэй гээд хул даага бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм
    3 цаг 21 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 29 мин
  • Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа
    3 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Шинэ намыг татан буулгах хүсэлтийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан мэдээлэл өгнө
    3 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 34 хэм хүрч хална, оройдоо хотын зүүн хэсгээр бороо орно
    3 цаг 54 мин
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    18 цаг 58 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК