"МАНАН-ын эсрэг Монгол түмний нэгдэл" жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар орлоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Жагсагчдын төлөөлөл болсон дөрвөн хүн уулзах ёстой байгаа. 12 дугаар сарын 27-нд болсон жагсаалын төлөөллийг УИХ-ын дарга хүлээж авч уулзаагүй. Монголын түүхэнд жагсаал цуглаан болоход төрийн өндөрлөгүүд хүлээж авч уулздаг уламжлалтай. Энэ удаад жагсагчдын шаардлагыг хүлээж авахгүй бол жагсаал тэмцэл дараагийн шат руу орно гэж иргэд хэлж байгаа. 300 гаруй хүн өлсгөлөн зарлахаар бэлэн болсон байна. Сүхбаатарын талбай дээр 200 гаруй гэр, аймаг, сум, хороо бүр барина гээд ирчихсэн байна. Иргэний нийгмийн байгууллагууд гэрээ барьж байгаад суултаа хийнэ гэж ирсэн байна. Улс төрийн тэмцэл илүү чанга хатуу шат руугаа явж байна. Монголын ард түмний тэмцэл дандаа ялалтаар дуусч байсан. Монголын ард түмэн нэгдсэн, сэргэсэн цагт хэн ч унтуулж, зогсоож чадаагүй юм. МАНАН чадахгүй манж чадаж байгаагүй, комунистууд ч чадаж байгаагүй шүү" гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)