УИХ-ын гишүүн Л.Болдоос Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэх боломж буй эсэхийг тодруулахад "Өнөөдөр ард түмний хувьсгал болж байна. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн. Хэрвээ дол дугаар сараас хойш УИХ-ын 19 гишүүн 26, 32 хамгийн сүүлд 40 гишүүний саналыг хүлээж аваад хуулийн хүрээнд хууль тогтоомжоор асуудлаа шийдэх ийм нөхцөл бүрдэх байсан бол ингэхгүй байсан. 12 дугаар сарын 27-нд аргагүй арга мухардаж бид аргагүй байдлаар ард түмэнтэйгээ талбай дээр гарсан. Өмнөх жагсаалд 25-30 мянган хүн ирсэн. Өнөөдрийн жагсаалд 50 мянган хүн ирсэн гэж байна. Ингээд үзэхэд ордонд бичиг солилцож, албан уулзалт хийгээд гавьяа шагнал хүртээж байгаа мэт бие биедээ найр тавьдаг ийм асуудлыг ард түмэн хүлээж авахгүй. Өнөөдөр шаардлагын хариуг өгөхгүй бол яаж ч магадгүй. Тиймээс хариуг авахаар орж байна" гэв.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (2)