УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралд 10 гишүүн оролцож бөгөөд уг шийдвэрийг гаргасан байна. Санал хураахдаа гишүүд тус бүр дээр хяналтын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураасан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн хэлэв. Уг асуудлыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа нь УИХ-ын чуулгнаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)