АН-ын бүлгээс гаргасан УИХ-ыг тараах тогтоолд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурлаа. Ингэснээр уг тогтоолыг дэмжиж 10 гишүүн гарын үсэг зураад байна. Тодруулбал, АН-ын УИХ-ыг тараах тухай тогтоолд гишүүд өчигдрөөс эхэлж гарын үсэг цуглуулж эхэлсэн . Одоогоор Д.Эрдэнэбат С.Эрдэнэ Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү, Я.Санжмятав Ж.Мөнхбат Н.Номтойбаяр ЖБат-Эрдэнэ нар уг самбарт гарын үсэг зураад байна. Мөн МАН-ын нэр бүхий гишүүд АН-ын бүлгээс гаргасан уг тогтоолд гарын үсэг зурна гэсэн албаны мэдээлэл байгаа юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)