УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр УИХ-ын даргыг огцруулах хуультай болсон юм.
Уг хууль ирэх баасан гаригаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ хүрээнд УИХ-ын даргыг огцруулах “МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнөөс 30 орчим мянган иргэний гарын үсэг цугларсан гэв. Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулах аж.
Мэдээлэл хийсэн дээх гишүүд УИХ-ын дарга огцорсон тохиолдолд Сүхбаатарын талбайд жагсагчид суултаа зогсооно гэдгээ хэлээд жагсаал дууссаны дараа хандиваар цугласан 40 гэрийг иргэдэд сугалаа явуулж, олгоно гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (14)