Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байна

2019-1-22
0
ЖИРГЭХ

Утаандаа униартан “нойрсох” улсын нийслэлээс үүрийн таван жингээр Завхан аймгийн Отгон сум руу хүлгийн жолоо заллаа. Санаандаа хотоос л гарчих юм бол утаанаас салчихна гэсэн гэнэн бодол өвөртлөн энэ сарын 20-ны өдөр нийслэлээс хөдөлсөн юм. Завхан аймгийн Отгон сум руу явахад Өвөрхангай, Баянхонгор аймгийг дайран өнгөрөх аж. Цэлийсэн хөх тэнгэр, зэрэглээ татаж, хөвсийж гялтганасан цастай талаар давхиад оччихно гэсэн бодол тээж явсан бид Өвөрхангай, Баянхонгор аймгийн төвд ирээд үнэхээр гайхаш тасхав. Замын чилээгээ гаргаж цайлахаар Баянхонгор аймгийн төвд саатахад сааралтсан утаатай байв. Хүн ам ихээр суурьшсан газар бүрт утаа асуудал болж байна. Харин эзгүй хээр нутагт юуныхан утаа байх билээ. Сэнгэнэсэн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалан давхих нэн таатай. Хол газар явахад бартаа саадгүй замаар давхих нь биед зовиургүйн дээр машин эвдчих вий гэж эмээх зүйлгүй нь сайхан. Өвөрхангай, Баянхонгор зам сайтай ч хэсэг газар засмал зам тасарсан нь багагүй бартаатай аж. Харын зудтай эдгээр аймгийн нутгаар явахад шороо ихээр босч явахад хүндхэн байв. Цэлгэр цэнхэр тэнгэр, сүрлэг уулс, гялтганасан цасан дундуур давхисаар Завхан аймгийн хамгийн урд талын сум болох Отгон суманд ирлээ. Отгон сумыг хүмүүс төрийн тахилгад Отгонтэнгэр хайрхан гэдэг утгаараа андахгүй сайн мэдэх байх. Эндхийн иргэд их найрсаг, халуун дулаан харилцаа, цай унд сайтай хүмүүс аж. Тус сум 2670 гаруй хүн амтай, 222 мянган толгой малтай, мал аж ахуйд түшиглэсэн сум юм. Тус сумын тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа сонгогчиддоо бүтэн жилийн ажлаа тайлагнахын ялдамд тус сумын Баянбулаг багт иж бүрэн хоёр гэр цэцэрлэг байгуулж өгсөн нь хамгийн эхэнд дуулсан сайхан мэдээний нэг байв. Энэ сайхан мэдээтэй зэрэгцээд тус сумаас тодорсон онц тээвэрчдийг шагнаж урамшуулсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм. Мөн тус сум нь харилцаа холбооны үүрэн телефон, интернет байхгүй сум аж. Гишүүнийг тус суманд ажиллах үеэр мөн тус холбоо нэвтэрсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Отгон сумд гэхэд 550 сая төгрөг бүхий өндөр хурдны интернетийг нэвтрүүлэх ажил хийгдэж дууслаа. Мөн өндөр хурдны 4G сүлжээ орсон. Мөн хоёр багын дунд үүрэн телефон утасны сүлжээ орж өнөөдөр нээлтээ хийлээ. XXI зуунд холбоо харилцаагүй, интернетэд холбогдох боломжгүй зургаан жил төсөв нь шийдэгдэхгүй явсан. Харин өнгөрсөн жил төсөвт суулгаж энэ жил тус ажил бүрэн гүйцэтгэгдлээ. Эмнэлэг, сургуулийн, цэцэрлэгийн засвар хийгдэж байна” гэв.

Өнөтэй сайхан өвөлжиж буй Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаатар “Хүн байгаа газар хөгжил байдаг гэдэг. Сүүлийн жилүүдэд сумд ажиллаж, амьдрах хүний тоо цөөрч байна. Хөдөө орон нутагт хүн суурьшуулах, иргэдийнхээ амьдрал ахуй, орлогыг дээшлүүлэх талд төр засгийн бодлого түлхүү авч хэрэгжүүлээсэй” хэмээн боддог гэв. Мөн тэрээр “Хөдөө ажил хийе гэвэл ажлын байр байна. 500-гаас дээш малтай айлуудад туслах малчин хэрэгтэй байна. Төр, засгаас халамжийг хавтгайруулж олгож байна. Үүнээс үүдэж иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй болж байна. Хөдөө гарч мал маллаж байхаар халамжийн мөнгөө аваад төв дээр байх сонирхолтой иргэд их байна. Энэ нь амьдрал ахуй болоод сэтгэлгээний хувьд ядууруулж байна” гэсэн нь чухам үнэнийг цөөн үгээр хэлэх шиг болсон юм.

Тус сумын 90 иргэн халамжийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг аж. Отгон сумын засаг дарга Ж.Амгаланбаатар “Би аймаг орон нутгийн удирдлага, тойргоос сонгогдсон гишүүнтэйгээ нягт хамтран ажилладаг. Тиймээс сүүлийн 10 жилд шийдэж чадахгүй байсан шилэн кабелыг улсын төсвөөс гаргаж өндөр хурдны интернетэд холбогдлоо. Мөн сумын эмнэлгийг шинээр засварласан, Баянбулагт иж бүрэн гэр цэцэрлэг байгууллаа. Сургуульд тоног төхөөрөмж, багийн Засаг дарга нарт харилцаа холбооны утас гэх мэтчилэн бүтээн байгуулалтын болон сургалтаар оюуны хөрөнгө оруулалтыг чадлараа хийлээ” гэсэн юм.

Ингээд Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

Ж.Амгаланбаатар: Бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллана

 

-Танай суманд ажилгүй хэчнээн иргэн байдаг вэ?

-Бүртгэлтэй ажилгүй иргэд харьцангуй цөөхөн. Энэ нь иргэд хууль тогтоомжоо мэддэггүйтэй холбоотой байх.

-Мал аж ахуйгаасаа нэмүү өртөг хэр их үйлдвэрлэж байна вэ?

-2016 онд “Нэг сум-нэг үйлдвэр” бодлогыг ХХААХҮ-ийн яамнаас хэрэгжүүлсэн. Үүнийг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн маркетинг төслийн хүрээнд хийгдсэн юм. Ингээд мах, сүүний хоёр үйлдвэр ашиглалтад орж, тодорхой тоног төхөөрөмж суурилуулсан. Энэ үйлдвэр өнгөрсөн онд 40 гаруй хоног ажиллаж 4-5 бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Иргэдээс сүүг худалдан авч ааруул, шар тос, зөөхий зэргийг хийж байна. Энэ онд иргэд хувиараа үйлдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж дэмжиж байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд хүн ам ихээр суурьшсан бүсэд үйлдвэрлэл явуулбал ашиг орлого их олох юм билээ. Хүн цөөтэй учир ЖДҮ-ийг хөгжүүлэх боломж хомс байна. Гэхдээ бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллана.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (139.5.219.151)
    uhaantai zow sudalgaatai yridag mundag emegtei zahij helehed namin dargig luiwraar awsan erdene mangaagin shidwerig baga dagaarai ooron itgel vnemshleer asuudald handaarai amjilt ene UIH in emegtei gishvvdees hamgin mundag ni .....
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • кк (202.179.27.195)
    хэвийн боовноосоо түрүүлээд оччихсон хахаха,боов ачсан машиных нь жолооч водка ханхлуулаад Өвөрхангайд журамлуулаад шаасан хахахаха
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • энэ нэг муухай өт шиг жижигхэн жонгинсон авгай хэний уяаны гөлөг вэ???? АН-ын үед том том албан тушаал хашсан, бүр СЗХ-г санхүүгийн дампууралд оруулсан, их мөнгө хөрөнгө үрэн таран алга болсон. !!! Энэ авгайг зайлуулаа Завханыхаж! (192.82.65.56)
    энэ нэг муухай өт шиг жижигхэн жонгинсон авгай хэний уяаны гөлөг вэ???? АН-ын үед том том албан тушаал хашсан, бүр СЗХ-г санхүүгийн дампууралд оруулсан, их мөнгө хөрөнгө үрэн таран алга болсон. !!! Энэ авгайг зайлуулаа Завханыхаж!
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (124.158.77.15)
    Цэгцтэй,мэрэгжлийн дагуу судалгаатай ярьдаг ,боловсролтой мундаг эмэгтэй.УИХ байдаг гэрэл гэгээтэй тоотой гишүүдийн нэгдээ
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
    • Эргүү чамд л ухаантай санагдах байх!! Наад авгай чинь юу ч мэдэдгүй амны пангаар өнгөц ойлголтоор чалчдаг авгай!!
      2019 оны 01 сарын 22
  • Нарантуяад (66.181.161.39)
    Сумд минь сайхан зүйлүүд хийжээ
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (103.212.118.222)
    Энэ Нарантуяа эмэгтэй хүн гэхэд ухаалаг төвшин дажгүй эмэгтэй байгаа юм. Эмэгтэй хүн чинь чухам юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг л их хайрлан энэрсэн амьтад тойруулж яриад л давхиад байна. юү ярьж байгаагаа анхаарахгүй яаж харагдаж байгаагаа бодддог
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    21 цаг 7 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 57 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК