Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батбаатар: Намын дүрмийн өөрчлөлтөөр хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон

2019-1-24
0
ЖИРГЭХ

МАН өнгөрсөн оны сүүлчээр Бага хурлаа хийж, намынхаа дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайн дүрмийн өөрчлөлтийг улсын Дээд шүүх энэ сарын 7-нд бүртгэж авсан юм. Намын дүрмийн өөрчлөлт болон хэрэгжилтийн талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай ярилцлаа. 

 

-МАН өнгөрсөн оны төгсгөлд Бага хурлаа хуралдуулж, намын дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан. Чухам ямар шаардлагын үүднээс дүрмийн өөрчлөлт хийсэн юм бэ? 

-МАН-ын гуравдугаар Бага хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд намын дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан. 2017 онд болсон XXVIII Их хурлаас баталсан бодлого шийдвэрийн үр дүнд нам гишүүдийнхээ сахилга хариуцлагыг сайжруулах талаар тодорхой шийдвэрийг гаргаж байлаа. Үүнтэй холбоотойгоор Хяналтын ерөнхий хорооны дэргэд Ёс зүйн хороог байгуулсан. Ингэснээр намын гишүүдийн ёс зүйд анхаарал хандуулах нь зайлшгүй болж эхэлсэн гэсэн үг. Хэдийгээр МАН төрийн эрхийг барьж буй улс төрийн том хүчин боловч нарийндаа дотооддоо асуудал байна. Тухайлбал, намын эв нэгдэл болон дотоод үдахь зарим зөрчил даамжрах хандлагатай байна. Энэ нь зөвхөн гишүүдийн ёс зүйг ярих төдийхнөөр зохицуулж, илааршаад явах боломжгүй асуудал болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарим тохиолдолд намын гишүүдэд зайлшгүй хариуцлага тооцохоос аргагүй байдал үүсээд байна л даа. Гэтэл намын дүрмийг бариад шаардлагатай тохиолдолд хэн нэгэнд хариуцлага тооцъё гэхээр яг ямар хариуцлагыг хэрхэн хариуцуулах вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байсан. Намын дүрэмд ийм асуудал гарвал ингэж хариуцлага тооцно гэсэн заалт байхгүй байсан гэсэн үг л дээ.

Ийм үед "Та ийм зөрчил гаргасан байна, тиймээс хариуцлага тооцно шүү” гэх мэтээр хоосон яриа өрнөөд байгаа болохоос ажил хэрэг болгох механизм намын дүрэмд учир дутагдалтай байлаа. 

Түүнчлэн өмнө нь баталсан дүрэмд найруулгын буюу редакцын шинжтэй алдаа дутагдал байсан учраас Бага хурлаараа энэ бүхнийг хэлэлцээд нэг мөр болгож авах нь зүйтэй гэж үзсэнээр намын дүрэмд тодорхой өөрчлөлтийг оруулсан. Хамгийн эхнийх нь намын бүх шатны хаалттай хуралдаанд аудио болон видео бичлэг хийж нийтэд цацахгүй байх тухайд онцгойлон анхаарал хандуулсан. Та бидний мэдэж байгаачлан хүн бүр гар утастай, түүгээрээ дамжин олон нийтийн цахим сүлжээнд холбогддог болчихжээ. Ямар нэгэн хурал болж, аливаа асуудлын талаар ярилцаж байх үед нийтэд мэдээлэл тархдаг. Гэтэл эцсийн байдлаар албажаагүй буюу хэлэлцүүлгийн шатанд байх үед олон нийтэд цацсанаас асуудлыг гуйвуулах хандлагатай болчихдог. Энэ байдал нь намын дотоод зөрчпийг ихээхэн дэврээдэг учраас үүнд онцгойлон анхаарал хандуулж байгаа юм. 

-Бичлэг хийлгэхгүй гэхээр хүн бүрт хяналт тавих хэрэг гарах болов уу. Энэ тохиолдолд хувь хүний эрхэд халдлаа, нам улам хаалттай болж байна гэх шүүмжлэл гарах байх л даа?  

-Дүрмээ мөрдөх хэрэгтэй л гэж байгаа болохоос намын бүх зүйл хаалттай, хориотой байдалд шилжлээ гэсэн үг огт биш. Намын анхан шатны аливаа хуралдааныг хаалттай л гэж зарласан бол тухайн хувь хүнтэй юмуу гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой нарийн ширийн асуудал ярихад ямар нэг бичлэг хийж нийтэд цацахыг хориглож байгаа юм. МАН бол 210 мянган гишүүнтэй нам. Маш том бүтэцтэй учраас дотоодод ямар нэгэн зөрчил гарах, улмаар даамжрах нь эрх баригч намын хувьд таатай бус. Нам бол нийгмийн зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр гэж бид ярьж, ойлгодог шүү дээ. Намын дүрмийн дор нэгдэж, засгийн эрхийн төлөө 200 мянгуулаа ажиллаж амьдарч байна. Гэтэл заримдаа гишүүд маань намын дүрмийг үл ойшоож, зөрчих асуудал хавтгайрах тал руугаа яваад байдаг. Ийм зүйл ажиглагдаад байгаа учраас, нам гэдэг нь зохион байгуулалтын дээд хэлбэр юм бол удирдах, удирдуулах ёсонд захирагдах ёстой гэж үзэж байгаа юм. Намын Удирдах зөвлөл гэж бий. Тэндээс гаргасан бодлого шийдвэр шууд хэрэгжиж байх учиртай. Яагаад гэвэл, бид аливаа шийдвэрийг цөөнхөө хүндэлж олонхын саналаар гаргадаг дотоод ардчилалтай. Гэтэл нэг хэсэг нь цөөнх байсан гээд намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэр, бодлогын эсрэг яваад байдаг. Энэ нь эргээд намын эв нэгдэл, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. Тийм учраас намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүх шатанд зөрчихгүй байхыг хатуу үүрэг болгож байна. Мэдээж намын дотоод ардчилал гэж бий. Үүний дагуу хэлэлцэж буй асуудалд дээр дурдсанчлан цөөнхөө хүндэтгээд олонхоороо асуудлыг тал бүрээс нь ярилцаж шийдвэрлэнэ. Ингэж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх тухайд ардчилсан зарчмын аргаар буюу дүрэмдээ захирагдаж ажиллана гэдгийг хатуу хэлсэн байгаа юм. 

-Хэрвээ Удирдах зөвлөлийн шийдвэрийг хатуу мөрдөхгүй бол хэрхэх вэ? 

-Зөрчөөд байгаа учраас л намынхаа дүрмийг хатуу мөрддөг байхыг сануулаад байгаа юм шүү дээ. Бодлого гаргаж байгаа удирдах байгууллагынхаа шийдвэрийг зөрчсөн хүнд дүрмийн дагуу арга хэмжээ авдаг болох гэж байна. Өмнө нь арга хэмжээ авахгүй, авч болохгүй байлаа шүү дээ. Одоо бүх зүйл тодорхой болсон учраас дүрмийнхээ дагуу арга хэмжээгээ аваад явна гэж ойлгох хэрэгтэй. 

-Сүүлийн хоёр сарын хугацаанд Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөрчсөн хоёр ч тохиолдол нийслэл дээр гарлаа шүү дээ. Оны өмнө НИТХ-ын даргын санал хураалтад С.Амарсайхан заалнаас нэрээ дэвшүүлж олонхын санал авсан бол хотын даргын өрсөлдөөнд С.Мөнхчулуун мөн л заалнаас нэр дэвшиж олонхын санал аваад байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаагүй учраас хариуцлага тооцох нөхцөл үүсчихэж байгаа юм биш үү? 

-Үүнийг л хэлээд байгаа юм. Цаашид ийм зүйл гарахгүй. Шулуухан хэлэхэд, хотын даргын асуудалд хариуцлага ярихаас аргагүй нөхцөл үүслээ. Намын дүрэмд өөрчлөлт оруулаагүй байсан бол ийм тохиолдолд хариуцлага ярьж болохгүй байсан. Гэтэл бид намынхаа Бага хурлыг хуралдуулаад, дүрэмдээ өөрчлөлт оруулаад улсын Дээд шүүхэд бүртгүүлчихлээ. Тэр бүү хэл, бид нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өгөөд Хяналтын ерөнхий хорооноос анхааруулж хэлсээр байтал Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчөөд гараад ирсэн хүнтэй дүрмийн дагуу хариуцлага тооцохоос аргагүй. 

-Тэгэхээр ямар хариуцлага тооцно гэсэн үг вэ. Намаас түдгэлзүүлэх асуудал яригдах уу? 

-Нийслэлийн намын хяналтын хорооноос тухайн асуудалд нэр холбогдсон гишүүний талаар дүгнэлт гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл МАН-ын Хяналтын хороо намын дүрмийн дагуу хариуцлага тооцно. 

-Намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүнчлэлд насны хязгаар тогтоосон. Ингэхгүй бол тодорхойгүй нөхцөл байдал нэлээд үүссэн байх. Тухайлбал, ямар хийдэл гараад байсан учраас ингэж насны хязгаар тогтоосон юм бэ? 

-Намын дүрэмд оруулсан бас нэг өөрчлөлт нь аймаг, нийслэлийн намын хорооны даргыг сонгохдоо тухайн харьяаллынх нь Бага хурлаас сонгож байхаар болсон явдал юм. Түүнчлэн намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийн насны хязгаарыг зааж өгсөн. Манай намын дэргэд оюутны болон эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага бий. Эдгээр байгуулага бүгд өөрийн гэсэн дүрэмтэй, хуулийн дагуу ажилладаг, түүгээрээ тодорхой насны хязгаар зэргийг зааж өгсөн байдаг. Гэхдээ нам дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд гишүүн дэмжигчдийнхээ насны ангиллыг заагласан. Өөрөөр хэлбэл, хэрвээ МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд гишүүнээр элсэх гэж байгаа бол 35 хүртэлх настай байх ёстой шүү гэж зааж өгсөн. Ингэхгүй болохоор намын гишүүд эдгээр төрийн бус байгууллагад орж, улмаар тэндээсээ намын бодлого шийдвэрийн эсрэг, зохион байгуулалтын хэлбэртэйгээр ажиллах, цаашлаад үүнээс нь улбаатайгаар тухайн газарт намын бодлого шийдвэр хэрэгжихгүй байх нөхцөл байдал ажиглагдаад байсан учраас хуулийн хүрээнд намынхаа гишүүдэд дүрмийн дагуу насны хязгаарыг нь тогтоож өгч байгаа юм. Хэрвээ МАН-ын дүрмийг хүлээн зөвшөөрөөд харьяа байгууллагад нь элсчихсэн хүн бол ямар ч байсан дүрмээ л дагах ёстой. Нэг зорилго, дүрэм, мөрийн хөтөлбөртэй гээд яваад байгаа атлаа намынхаа дүрмийг биелүүлдэггүй байсан учраас цаашид намынхаа дүрмээр хайрцаглаж өгч байгаа юм. Харин МАН-ын гишүүн биш болчихвол хэн, хаана юугаа хийх нь хувь хүний эрхийн асуудал болно. 

-Намын дүрмийн өөрчлөлтөөс олны анхаарлыг хамгийн их татсан нь "Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр намын гишүүнчлэлээс хасах” тухай заалт. Намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг дүрмийн хүрээнд хэрхэн шийдвэрлэсэн талаар та тайлбар өгнө үү? 

-Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд намын гишүүнээс гарсанд тооцох тухай асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэдэг байхаар болсон. Ер нь Улс төрийн намын тухай хуулиар хүнийг үзэл бодлоор нь хавчин ялгаварлаж, намаас хөөх тухай асуудал байхгүй. Өмнө нь ч хөөх тухай заапт манай намын дүрэмд байгаагүй. Тухайн гишүүнийг намаас гарсанд тооцох шийдвэрийг бүртгэлтэй байгууллагууд нь гаргадаг байсан. Ингэснээр намаас гарсанд тооцсон шийдвэрээ гишүүнд өөрт нь мэдэгдсэнээр тухайн хүн энэ намаас гарсанд тооцууллаа гэсэн өргөдлөө өгснөөр намаас гараад явдаг механизмтай байсан. Гэтэл энэ нь амьдрал дээр төдийлөн хэрэгжиж өгдөггүй байлаа. 

Учир нь, бүртгэлтэй анхан шатны байгууллага нь тухайн хүнийг намаас гарсанд тооцоод байхад өнөөх нь "Би намаас гараагүй, намдаа хэвээрээ байгаа” гээд намынхаа дотоод ажилд оролцоод, хутгалдаад явдаг. Энэ байдлаас харахад тухайн хүн МАН-ын гишүүн ч юм шиг, өөр улс төрийн намынх ч юм шиг, тэр бүү хэл зарим тохиолдолд олон нийтийн байгууллагын төлөөлөл юм шиг явж байдаг замбараагүй байдал руу орчихоод байсан. 

Ийм байдал хавтгайрах тал руугаа орчихож. Тиймээс намын дүрэмд өмнө нь байсан заалт хэрэгждэгээрээ хэрэгжинэ. Магадгүй зарим хүнийг анхан шатны байгууллага нь намаас гарсанд тооцсон ч гэсэн өөрөө өргөдлөө өгөхгүй яваад байх тохиолдол бий. Гэсэн атлаа "Надад дүрмийн бус арга хэмжээ авчихлаа" гэх зэргээр гомдол санал гаргадаг. Энэ тохиолдолд бид тухайн хүний гомдлыг анхан шат руу нь буцааж явуулдаг байсан бол ингэхгүйгээр Хяналтын ерөнхий хороо эцсийн шийдвэрийг нь гаргана гэсэн үг. "Ийм учир шалтгаан байгаа учраас намын анхан шатны байгууллага чинь таныг намаас гарсанд тооцсон байна. Энэ нь зөв эсвэл буруу байна” гэдэг эцсийн шийдвэрийг цаашид Хяналтын ерөнхий хорооноос гаргана. 

-Намын гишүүнчлэлээс хасах эсэх тухай шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос эцэслэдэг болж байгаа юм байна. Ийм тогтолцоонд шилжсэнээр Хяналтын ерөнхий хорооны эрх мэдэл хэт өндөр болчихож байгаа юм биш үү гэх шүүмжлэл гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ? 

-МАН-ын Их хурлаас Хяналтын ерөнхий хороог харьцангуй бие даасан байдлаар байгуулсан. Манайх бол намын дүрмийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр намын дүрэм зөрчигдөөд, эв нэгдэлд нөлөөлөөд байна гэж үзээд хариуцлага тооцох гээд анхан шат руу нь буцаахаар тэнд бөөн хэл ам гардаг. Эргээд Хяналтын ерөнхий хороонд шилжүүлдэг. Хяналтын ерөнхий хорооноос эргээд анхан шат руу нь буцаадаг. Энэ мэтээр эцэслэгддэггүй байдал бий болчихсон байлаа. Тэгэхээр энэ дуусдаггүй маргааныг хэн нэгэн хагалах ёстой шүү дээ. Тиймээс нэгэнт Хяналтын ерөнхий хороо намын дүрмийн биелэлтэд хяналт тавьдаг нь үнэн юм бол эцсийн шийдвэрээ гаргаж байх ёстой гэж үзсэн л хэрэг. Үүнд Хяналтын ерөнхий хорооны эрх мэдлийг өндөрсгөсөн, давуу байдал үүсгэсэн зүйл огт байхгүй. Намын дүрэмд байсан хариуцлагын тогтолцоог илүү тодотгож өгсөн гэж ойлгож болно. 

-Намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг гишүүд дэмжигчдэдээ танилцуулах тухайд ямар ажил хийж байна вэ? 

-Намын дүрмийг баталгаажуулж бүртгэсэн улсын Дээд шүүхийн тогтоолыг бид албан ёсоор гардаж авсан. Ингэснээр шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийг багтаагаад намынхаа дүрмийг шинээр хэвлүүлэхэд бэлтгэж байна. Шинэ хэвлэлтээ намын бүх шатны байгууллагад хүргүүлнэ. Тэр даруйд бүх шатны байгууллагаас гишүүд дэмжигчдэдээ намын дүрмийн өөрчлөлтийг таниулж мэдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах юм. Түүнчлэн намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлээд эхлэхээр намын гишүүдэд аяндаа илүү тодорхой, ойлгомжтой болж эхэлнэ.

 

М. Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • санж (182.160.36.207)
    Дүрэмд оруулсан өөрчлөлт чинь бас л ойлгомжгүй яаж л бол тайлбарлахаар байна
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.20.162)
    Аль нэг намын хулмастай суганд хавчуулагдахгүй бол бие даан амьдрах чадваргүй амьтас монголын төрийг хорлон сүйтгэж байна!!!!!!
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    21 цаг 8 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 58 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК