Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чачиртын шар ширэнгийн буурал бичээч

2019-1-25
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Их хүмүүн мэндэлсэн нь: Монгол зон олны сэтгэлийг хөглөж, оюун санааг нь түүчээлж, тэтгэх их хувь заяа атгасан Д.Урианхай нь 1940 оны долдугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд мэндэлжээ.

Баримт 2.

Аглаг уулын эзэн: Түүний төрсөн газар болох Уул-Алтаадын гол, Чачиртын шар ширэнгэ нь их аглаг нутаг аж. Өндөр сүрлэг уулстайгаас гадна ой мод, хад асга, намаг шавар нь хахчихсан, тураг гөрөөс, адуу мал мэт дөрвөн хөлтөн л явж, шувууд л нисэхээс биш машин тэрэг зүглэхээргүй атар зэлүүд ажээ. Энэ талаар Д.Урианхай гуай “Урьдын социалист, одоогийн капиталист соёл иргэншлийн алийг нь ч тэндэхийн лус, савдаг тоодоггүй байв. Ямар сайндаа сумын төв байрлаж байсан “Харгана” гэдэг газарт машин тэрэг очиж чадахгүй, “Өрөмийн цагаан нуур” гэдэг сумын төвөөс хэдэн өртөө хол газраас шуудангаа мориор очиж авдаг хоцрогдсон орон нутаг, ард түмэн байсан юм. Хожим 1954-1955 оны үеэр манай сумын төвийг арга буюу нүүлгэсэн дээ” хэмээн нэгэнтээ дурсчээ.

Баримт 3.

Нийслэлд заларсан нь: Сумын төв нүүснээс хойш ердөө дөрөвхөн жилийн дараа буюу 19 нас хүрч эрийн цээнд хүрсэн Д.Урианхай нийслэлд хөл тавьсан байна. Буйдхан Булган аймгаас их хөлийн газар болох Улаанбаатарт дөнгөж хөл тавьсан Б.Урианхай хүүд тухайн үеийн бүхий л зүйл шинэлэг агаад сонин содон байсан гэдэг. Түүний санаанаас гардаггүй зураглалын нэг нь “Дунд гол” дээрх “Энхтайван”-ы гүүр, өмнө талдаа Маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй МУИС, жанжин Д.Сүхбаатарын хөшөө, Засгийн газрын ордны баганууд, “Өндөр хоршоо” гэдэг хоёр давхар дэлгүүр өнөөг хүртэл сэтгэлд нь хадаастай хэвээр.

Баримт 4.

Өнөөг хүртэл мартагдаагүй цуйвангийн үнэр: Хотод дөнгөж ирээд байсан хүүгийн арааны шүлсийг эрхгүй “гоожуулдаг” байсан нэгэн амт, үнэр өнөөдрийг хүртэл мартагддаггүй гэсэн. Энэ бол тэртээ 1959 онд “Төмөрчиний гүүр” гэдэг жижиг гүүрийн зэргэлдээхэн байсан хятад ханз үсэгтэй гуанзнаас сэнгэнэх хоолны үнэр. Аргагүй сайхан үнэртэх хоолноос татгалзах зүрх Б.Урианхай гуайд байгаагүй учир эгчийгээ ятган байж цуйван авч иджээ. Гэтэл 19 нас хүрч эрийн цээнд хүрсэн атлаа таваг цуйван баралгүй үлдээчих гээд байхаар нь дэвтрийн цаасанд боогоод цүнхлэх гэтэл эгч нь бөөр рүү нэг ёвроод “Соёлгүй, бүдүүлэг харагдана. Орхи цаашаа” гэж хэлээд өндийхөд нь ихэд харамссаар дагаж боссон гэдэг.

Баримт 5.

Номны хорхойтон: Д.Урианхай гуай бага байхын л номонд шимтдэг хүүхэд байж. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал”, “Ламбугайн нулимс”, “Харанхуй хад” гээд л бүгдийг нь цээжилсэн гэхэд болно. Дээр нь Ц.Дамдинсүрэн гуайн “Буурал ээж,” “Зугаацахаар мордсон нь” найраглалаас авахуулаад Ч.Ойдов гуайн “Далан худалч”, Д.Цэвэгмэд гуайн “Булшин дээр”, “Хоньчин Найдан”, “Сурагч Ганбат” олон сайхан номон дунд бага насаа өнгөрөөжээ. Харин Зөвлөлтийн зохиолчдоос Б.Полевойн “Ёстой хүний тухай тууж”, А.Фадаевын “Залуу гварди”, Оросын сонгодогуудаас А.Пушкины “Дубровский”, Л.Толстойн “Кавказад олзлогдсон хүн”, Ф.Достоевскийн “Ядуу хүмүүс” гээд олон орчуулгын зохиолууд уншдаг байжээ.

Баримт 6.

Номоор өвчилсөн нь: Тэрбээр 1959-1964 онд ЗХУ-ын Москва хотод оюутан болж очсныхоо дараа орос хэлээр ном уншдаг “өвчин” туссан байна. Энэ нь даамжирч Европын сонгодог зохиолуудыг баруун солгойгүй уншиж барсан гэхэд хилсдэхгүй.

Баримт 7.

Боловсрол ба Урианхай: Д.Урианхай гуай үеийнхнийхээ адил ЗХУ-д суралцаж төгссөн нэгэн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөнөөрөө тун бахархдаг юм билээ.

Баримт 8.

Алтан өдийн гурван удаагийн эзэн: Монголын утга зохиолын талбарт түүн шиг дуулиан тарьж байсан бичээч тун цөөхөн. Хүүрнэл зохиолоос гараагаа эхэлсэн тэрбээр 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа ТЗЭ-ийн шагнал, 2002 онд “Алтан-Өд”, 2003 онд “Болор цом” наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд “Алтан Өд” шагнал хүртсэн юм.

Баримт 9.

Гуниглангуй бага нас: Тэрбээр шувуунд маш их хайртай. Бага байхын л шувууд тэнгэрт дүүлэн нисч буйг хараад ихэд гайхдаг байж. Түүнчлэн хүйтэн салхитай өдөр тугал, бяруу даарч, мөөрөхөөр нь их өрөвдөж, бараг уйлах шахдаг байсан гэх. Үүнээс гадна уулын хөндийн адаг руу толгод, дөрөлж даваад далд орсон зам руу ширтэж зогсох дуртай байжээ. Энэ бүхнийгээ тэрбээр “Жаахан гуниглуун явдаг хүүхэд байж дээ” хэмээн өөрийгөө дүгнэн хэлсэн байдаг.

Баримт 10.

Бичгийн ч хүн, төрийн ч хар хүн: Монголчууд түүнийг хэзээний л бичгийн хүмүүн гэж боддог. Гэтэл үгүй ажээ. ЗХУ-д сургууль төгсч ирээд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, даргын туслах, СЭВ-ийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Зохиолчдын хороонд орчуулгын товчоо, гадаад харилцааны зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор 10 гаруй жил ажилласан байна. Дараа нь сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтэст шинжээчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм.

Баримт 11.

Үнэнээ өчсөн нь: Хэдийгээр тэрбээр төрд олон жил ажилласан ч гэлээ өөрийгөө сайн ажилтан, сайн албан хаагч байгаагүй гэж үнэнээ өчсөн удаатай.

Баримт 12.

Түүний тодорхойлолт: Урианхай шүлэг бичихдээ огт өөр Урианхай болон хувирдаг. “Уран бүтээл бол шүтэн барилдлагын үр дүн юм. Ийм нууцлаг, далд, танин мэдэгдэшгүй үйл явцтай миний оюун бодол, сэтгэл зүрх, астро, аура орон холбогдож шүтэн барилдсан” хэмээн өөрийгөө тодорхойлжээ. 

Баримт 13.

Хагацал үзсэн эр: Өдгөө нас сүүдэр 80 шүргэж яваа тэрбээр ханилсан хань, хайртай нялх үр, газар дээрх ганц ижий, ааваасаа хагацсан нэгэн. Амьдын хагацлыг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, туйлдаа хүртэл цөхөрч үзсэн эр хүн ганцаар байхдаа олон л зүйл боддог юм билээ гэж өгүүлсэн Урианхай гуай “Хагацал хүнийг хатуужуулахын хэрээр их өрөвч, уян зөөлөн болгодог юм шиг. Хагацал хэдийгээр хүсэх юм биш ч гэлээ дайраад ирвэл сэтгэлээр унаж “тагтнаас нисэх” гэж яаран гүйх хэрэггүй” хэмээжээ.

Баримт 14.

Төрд болзол тулгасан нь: Тэрбээр төрийн шагналаас татгалзсан цор ганц бичээч. Төрийн шагналаас татгалзсан шалтгаан нь төрд тавьсан шаардлыг нь биелүүлээгүйтэй холбоотой. Тэрбээр цөөхөн ард түмнээ ядуу зүдүү хүнгүй, ганц ч гуйлгачингүй болго. Тийм төрөөс л шагнал авбал авна, үгүй бол үгүй гэж том дуугарсан цор ганц хүмүүн билээ.

Баримт 15.

Түүний бүтээл олон улсад хэвлэгдсэн: Түүний бичсэн “Тугалын зүүд, Оршихуйн давтамж” “arthouse” эссэ зохиол герман хэлээр орчуулагдсан байдаг. Үүнээс гадна тэрбээр “Хүн танаа” нийтлэл, "Таны шинэ танил" тууж, “Өвлийн шувуу" өгүүллэг, “Цагийн хөл” шүлгүүд, "Нялх хөлийн салхи" шүлгүүд, "Халуун зуны сүүдэр", "Цээлийн нөмөр" шүлгүүд, "Дуугай ном" бодрол айллага, "Учрахуй, хагацахуй" роман, "Насны хишиг" шүлгүүд, "Тэнгэр тэмдэгрэх" өгүүллэг, "Үгийн сүү" шүлгүүд, "Анхны даваа буюу гэр бүлийн хөрөг" жүжиг, "Хүн бүхэн-би" жүжгийн номоо хэвлүүлсэн юм.

Баримт 16.

Бичгийн ширээ ба тарни: Урианхай гуайг өглөө бүр бичгийн ширээндээ суухаас өмнө тарни уншдаг гэвэл та итгэх үү. Түүний хэлснээр зохиол бичихээр ширээнд суух үедээ Эрдмийн шар Манзушир, Эгшигт охин Тэнгэр Янжинлхамын зүрх тарнийг урьж залбирал одуулдаг байна. Басхүү “Агжинлав” гэдэг хэл, үг ариулж адисладаг тарни уншдаг гэсэн шүү.

Баримт 17.

Бодь гөрөөс: Нэгэн удаа “Та амьтан болж төрөх болбол ямар амьтан болох бэ” гэж түүнээс асуухад нь “Бодь гөрөөс” хэмээн хариулжээ. Хэний ч тааварлахааргүй ийм хариулт өгсөн шалтгаан нь бодь гөрөөс газар дэлхийн амьд амьтдаас хамгийн соргог, сонор амьтан болохоор тэр аж. Мөн буддын шашны сүм дуганын үүд, тотгон дээр “Хорол эрдэнэ”-ийн хоёр талд баруун урд бодь гөрөөс дүрсэн байдагтай холбоотой юм байна. Түүнчлэн Богд Шигэмуни багш бурханы хутаг олж гэгээрээд хүн төрөлхтөнд “номын хүрд”-ээ анх эргүүлэхэд нь адгуусан амьтадаас бодь гөрөөс л ирж ном сонссон домог байдаг аж. Тиймээс л Урианхай гуайн сэтгэлд бодь гөрөөс томоохон орон зай эзэлж, тэр хэрээрээ хүндэтгэн залдаг бололтой ажээ.

Баримт 18. 

Урианхайн дотоод шаталтын хөдөлгүүр: Түүнийг утга зохиолын талбарт багагүй дуулиан тарьсан бичээч гэж дээр хэлсэн. Ийн хэлсний шалтгаан нь тэрбээр 1973 онд “Утга зохиол, урлаг” сонинд “Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалаа хэвлүүлжээ. Сонины дугаар уншигчдын гарт хүрэх үед эрхлэгчээр ажиллаж байсан С.Эрдэнэ гуай уншиж дуусангуутаа уйлж “Мой мальчик так пишет! Совсем мальчик так пишет!” гэж оросоор үглээд нулимсаа арчсан гэдэг.

Баримт 19.

“Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр” гал тавьсан нь: Тус найраглал сонинд нийтлэгдсэн даруйдаа бүтэн жил тойрсон дуулиан тарьсан юм. Тухайн үеийн судлаач, шүүмжлэгч, сэхээтнүүд уг найраглалын буруу, зөв, Монголын яруу найрагт хортой, тустайн тухай мэтгэлцсэн байдаг. Хожим МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсээс найраглалын маргааныг хаах шийдвэрийг “Утга зохиол, урлаг” сонинд өгчээ.  

Баримт 20.

Урианхай ба зохиолчид: “Бид-дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалын шүүмж-маргаанд Монголын оюун сэтгэхүйн түүчээ сэхээтнүүд хамрагдан оролцсонд тэрбээр дотроо их додигор явдаг гэсэн. Тэдний тал нь шүүмжилж загнаад, тал нь хамгаалж, өөгшүүлдэг байж. Тэгэхэд Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан С.Удвал гуай нэг өдөр түүнийг өрөөндөө дуудаж “Чамайг би зэмлэж ч чадахгүй, хамгаалж ч чадахгүй. Чи өөрөө өөрийгөө хамгаалж энэ маргаанаас сугалж гаргаарай” гээд инээжээ. Харин уг маргаанд маргаанд оролцоогүй зарим яруу найрагч, зохиолчид “Чиний найраглал хэвлэгдсэнээр Монголын яруу найрагт том газар хөдлөлт боллоо” гэж хэлж байжээ.

Баримт 21.

Өөрийнхөөрөө “ваагласан нь”: Тэрбээр шинэчлэл гэж нэг их ярих дуртай хүн биш. Гэхдээ Сергей Есениний “Мэлхий шиг ч ваагла, хамаагүй. Өөрийнхөө хоолойгоор дуугар” гэж хэлсэнчлэн “Би Монголынхоо уран зохиолын өв уламжлал руу юуг ч дусаасан “өөрийнхөөрөө л ваагласан” дуслуудаа нэмсэн” хэмээн нэгэнтээ өгүүлжээ.

Баримт 22.

Хэн юу хэлэв: “Д.Урианхай Монголын утга зохиолд дуулиантай орж ирсэн нь 60-аад оны сүүл үе. Тэр багаасаа уран зохиол гэгч амар хялбар эд бус чухамхүү чөмгөөн дундалж жинхэнэ зохиолыг бичнэ. Эсвэл үгүй гэж хатуу батаар бодсон. Эл бодолдоо цаг хугацаа ахих бүр улам итгэж үг мөр бүхнээ чадал заан урладаг нь шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, жүжиг, романы нь утга уянга хийц далайц юм бүхнээс илэрхий” гэж ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн байдаг. Тэгвэл төрийн шагналт Дамбын Төрбат “Найргийн наадамд чуулсан морины хүүхэд шиг миний үеийнхэн бид “Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглал уншин толгой сэгсэрч эх орны бодолд автан гайхаж явсан цаг. Таны шинэ танил тууж хийгээд саарал тэмээний тухай яриан дунд миний үеийнхэн их утга зохиолын босго алхсан юм. “Халуун зуны сүүдэр” тууж шуугиан тарьж “Өвлийн шувуу анир гүмхэн нисэж ахуйд бид яруу найргийн галд ойртож суусан. Тэр л цагаас Урианхай гэдэг нэр шинэчлэл гэдэг үг болон сонсдох болсон” гэж бичжээ.

Баримт 23.

“Азийн тэргүүн найрагч”-ийн шагнал хүртсэн нь: Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч тэрбээр Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч хүн билээ. Тиймдээ ч “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон юм. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон өрсөлдүүлэхэд шүүгчдийн 100 хувийн саналаар Д.Урианхай шалгарсан юм.

Баримт 24.

Нобелийн дараагийн эзэн Урианхай: 2019 оны зааг дээр Урианхай гуайг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн таатай мэдээ монголчуудын цөсийг юутай хээтэй нь хөөргөсөн юм. Түүний уран бүтээлийг ХХ зууны эхээр Өрнө дахинд дэлгэрсэн философийн зарим урсгал чиглэлд хамааруулж болох ч түүнд нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй шинж, байгалийн үзэгдэл, яруу сайхны гайхалтай дүрслэл, юунд ч үл хашигдахыг хүсэх нүүдэлчдийн эрх чөлөөний мэдрэмж цогцлон бүрэлдсэн байдаг. Энэ л өвөрмөц байдлаараа Д.Урианхай монголчуудын төдийгүй, хүн төрөлхтөний илүү “сэхээлэг” цөөнхийн анхаарлыг татсан учир түүний бүтээлүүд олон улсын хэлээр орчуулагдаж, монголчуудын оюун санааны нүүр царай болж ирсэн юм. Тиймдээ ч Д.Урианхай нь Нобелийн дараагийн эзнээр тодорно гэдэгт чин сэтгэлээсээ итгэж, найднам би.

image

“Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Тэр ертөнцийн гүн рүү өнгийж үзэх амаргүй. Гэвч тийш өнгийх нэгэн үүд, өрх бий. Тэр бол яруу найраг. Түүний яруу найргийн дотоод ертөнц сэрэл мэдрэмж, өнгө аялгуу, тийм гэхийн аргагүй мэдрэмжээр сүлэлдсэн хэмээн Г.Аюурзана зохиолч зуун дамжсан суу алдарт буурал зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн тухай нэгэнтээ ийн бичсэн билээ. Тэрбэээр Монголын уран зохиолын ертөнцөд хүүрнэл зохиолоороо утга зохиолын үүдийг сөхсөн юм. Өдгөө Д.Урианхай хэмээх хүмүүн өөрийгөө хангалттай яруу найрагчилж, түүнийг нь дагаад Монголын зөн олон ч гэсэн хангалттай яруу найрагчлагджээ. Тиймдээ ч Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд дахин нэр дэвшүүлсэн юм. Ингээд Д.Урианхай хэмээх их уулын амьдрал, уран бүтээлийг толидсон сонирхолтой 24 баримтаа хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Оюу (202.126.89.75)
    Маш мундаг их багш минь үнэнхүү их бичээч эрдэмтэн билээ. сонсох хэрэгтэй
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • санж (182.160.39.91)
    Энэ өвгөн Нобелийн шагнал авах ямар бүтээлтэй хүн бэ .Хэнд ч хэрэггүй чамирхсан шүлэг гэхэд ч хэцүү юм л байдаг шдээ Орчин үеийн дэвшил ойлгодог хүмүүс болох гэж модернизм мундаг гэцгээх болждээ.Тэр баруунд чинь аль хэдийн өнгөрөөд явчихсан юм бишүү
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • уучлаарай асууж болно биздээ (150.129.140.167)
    Нобелд дэвшүүлэх яг ямар бүтээлүүд байна вэ? Алдарт зохиолч гэдгээр нь яг сайн мэддэггүйээ, жишээ нь: Д.Нацагдор, Ш.Нацагдорж Ринчин, Намдаг, Дамдинсүрэн, Лодойдамба, Түдэв, Эрдэнэ, Батбаяр гээд олон мундагуудын цагийг эзэлсэн агуу бүтээлүүдийг сайн мэдэж байнаа
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Баянхонгороос бид олуулаа (103.212.116.111)
    Түдэв гуай Бямбасүрэн гуай Хурц гуай Лхагвасүрэн гуай Содном гуай гээд аугаа хүмүүс цөөрч л байна даа Та нар минь биднийгээ монгол түмнээ харж хандаж түшиж тулж олон жил сайхан амьдраарай Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ гэж энэ эрхэм НОБЕЛ-ийн шагнал хүртэнэ ээ ийм аугаа хүмүүс л түмэн олноо баясгадаг юм
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (103.229.122.201)
    бадарч гуайг дэвшүүлэхэд бас болж л бна.яруу найраг нь илүү ард түмэнд танигдсан хүн дээ.8 настай балчираас эхлээд наян настай эмгэн хүртэл мэддэг.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • mgl emegtei (59.153.112.244)
    Одоо амьд сэрүүн байгаа хүний намтарыг ингэж дэгс бичиж болохгүй л юмсан. Ядахад Дамдинсүрэнгийн Урианхай гээд зөв явж байснаа Бямбасүрэнгийн Урианхай гээд "баахан туулаа". Санаатай санамсаргүй алин болох ч бай энэ алдаанд залруулга өгье. Д.Урианхай зохиолч 1941 оны 1 сард төржээ. Зохиолчийг 5-р анги төгсдөг жил Дамдинсүрэн гуайнх Улаанбаатар хотд гэр бүлээрээ нүүж ирэн суурьших үед хөдөөний хүү дээрх 24 баримтад дурдсанчлан нийслэлийн гоё сайхныг бахдахын зэрэгцээ хятад гуанзанд хооллосон паянгаа дурсаж ярьсан байдаг. Мөн хачин улаан өнгөтэй мөртлөө жигтэйхэн гоё үнэртэй "галбасаа" гэдэг гоё амттай махны тухай түүндээ одоо ч "нугасгүй" тухай өгүүлсэн. 6-р ангидаа хотын хүүхэд болох гэж нэлээд хөглөснөө сургууль нь одоогийн 45-р сургууль байсныг өгүүлдэг. Дараа жил нь нийслэлд нутагшаагүй Дамдинсүрэнгийхэн буцаад нураг руугаа нүүж зохиолч Урианхай Булганы төвийн 10 жилийн сургуульд шилжин тэндээ 10-р ангиа төгсөөд тухайн үедээ социалист орнуудын нам, засгийн удирдагчдыг бэлтгэдэг байсан нэр хүндтэй Москва хотын “Улсын эдийн засгийн дээд сургуульд суралцахаар 18 настайдаа Орос улсыг зорьжээ. Хоёр сайхан үрээ болон газар дээрх ганц дүүгээ алдсан найрагч ид дунд насандаа ханиа ч бас алдаж хагацал үзсэн хүн. Бусдыг нь монголын ард түмэн сайн мэдэх байх.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Gabo (203.217.138.2)
    "Баримт нэрт"-ийг бичигч нь алдарт зохиолчийн овгийг Бямбасүрэнгийн гэж нэг бичээд, Дамдинсүрэнгийн гэж нэг бичээд, товчлохдоо Б, Д гээд, бас овоггүй ч бичээд... ёо ёо алах юм даа, манайхан!
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • s (202.180.216.162)
    Урианхай гуайд Нобелийн шагнал л зохино доо.
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Бид (59.153.113.240)
    Үнэхээр гайхалтай сайхан тансаг хүн шүү Аугаа гэж ийм л хүнийг хэлэх байхдаа Манай төрд ийм оюун ухаан л хэрэгтэй байгаа юм даа урт удаан сайхан наслаарай
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
    • хэлээд юу гэх вэ
      Нобель авад биднийгээ баясгаасай билээ
      2019 оны 01 сарын 25
  • сайхан мэдээлэл байна. (202.21.124.134)
    Монгол хүний суу оюуныг тэтгэсэн мундаг хүн шүү. Монголчууд минь алдсан хойноо харамсах вий дээ. Элдэв хосрын хооронд юмаар хов хийгээд байхгүй. сайхан хүн санагддаг. хэрвээ тийм л муу зохиолч бол юу гэж НОбель дэвшүүлэх билээ. Тэр б.Лхагвасүрэнгээ ч юм уу. Аюурзанаа л дэвшүүлнэ биз дпээ Тийм биш болоод нэр дэшүүүлсэн байгаа
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
    • Готов
      Бид эндээ магтах яах вэ Хэмингуэй нар шиг утга төгөлдөр юу бичсэн хүн бэ Би зохиол бичиж сүйд болсон юмгүй. Маш олон хүний зохиолуудыг шүүмж бичих маягаар судалсан.Та нар минь хүнээ зөв сонгосон уу
      2019 оны 01 сарын 25
  • Г (176.59.140.122)
    Энэ хегшин ухнаас еер хун гаргадаа
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
    • bayar
      Chamd hoshig shogiin agluu l taarna. Iluug chi oilgohgui.
      2019 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    14 цаг 12 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    15 цаг 3 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    15 цаг 5 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    15 цаг 6 мин
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ
    15 цаг 12 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл: Эхний ээлжинд 9 байршил дахь 50 сайр, жалганд үерийн хамгаалалтын байгууламж барина
    16 цаг 8 мин
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
    17 цаг 9 мин
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
    17 цаг 44 мин
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    18 цаг 24 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    20 цаг 10 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    20 цаг 40 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    20 цаг 47 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    20 цаг 50 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    21 цаг 18 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    21 цаг 33 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    21 цаг 39 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 1 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    22 цаг 12 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК