АТГ-аас энэ сарын 25-нд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татах тогтоол гаргасан тухай дурьдсан. Тэгвэл прокуророос Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан бололтой. Хуульд УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгах шаардлага үүссэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокуророос гаргах эрхтэй.
Уг асуудлаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д санал оруулсан ч дээрх таван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)