УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдаанын ирц 100 хувь бүрдсэн бөгөөд хурлын үеэр гишүүд асуулт асууж, үг хэлээгүй юм. Мөн гишүүд 100 хувь Зам тээвэр хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзлээ. Ингээд санал хураалтын УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болов.
Р.Хишигжаргал