МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмэн Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг, Үндсэн хууль дахь төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохыг шаардаж байгаа. Би үүнийг зорилгоо болгоно.
Ингэж байж төрийн хариуцлагыг бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ард түмэн, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх нь тулгамдаад байгаа хамгийн чухал зорилт” гэв. МАН-ын бүлэг 18.00 цагаас хуралдана.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (4)