УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өнөөдөр 70 хувийн ирцтэй хуралдав.
Хурлаар Монгол Улсын Их хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлснийг МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ.
Маргааш буюу Баасан гарагийн 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.