Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ

2019-2-01
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргын албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Энэ их итгэл найдварыг би өндөр үүрэг, их хариуцлага гэж ойлгож, ухамсарлаж хүлээн авч байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Бидэнд итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард түмэн, эрхэм хүндэт сонгогчид оо,

Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээрээ төлөөлүүлж эдэлнэ хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. 

Ийм учраас Та бид нийгмийн, ард түмний хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад үндэслэж дараах гурван асуудалд онцгой анхаарч ажиллана.

Монголын ард түмэн, сонгогч иргэд маань шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна. Шударга ёс нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, шаардлага болсныг бид чихээрээ сонсож, нүдээрээ харж байна.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шийдэж, нийгмийн шударга бус байдлыг халж, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна.

Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж төрд, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ.

Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдэл юм.

Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцэрч, Улсын Их Хурал сахилга дэг журмыг эрхэмлэдэг байх шаардлага бидний өмнө тавигдаж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно.

Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэж үздэг уламжлалтай ард түмэн бид билээ.

Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой. Цаашид Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож, илүү санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Ийм ч учраас шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороодыг байгуулж, энэ талаарх санаачилгыг дэмжин, хүчээ нэгтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ гэж үзэж байна.

Эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдлүүд, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчилдаг явдалтай хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг Улсын Их Хурлын нийт гишүүдэд уриалан сануулж байна. Дээр доргүй хууль дээдлэх ёс, хуулийн засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалж, бас сануулж байна.

Төрийн бодлого нь тодорхой, үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, иргэндээ хүрдэг байх ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулж, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллана.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Бид Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Талцал хуваагдлыг бус, хийж бүтээхийг эрхэмлэх ёстой. 

Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Үүний тулд ард түмний шударга ёсны хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага дээр тогтсон эв санааны нэгдэл бидэнд юу юунаас чухал байна.

Баялгийн шударга бус хуваарилалтыг цэгцэлж, орлогын ялгаа, орлогын тэгш бус байдлыг өөрчилж, чинээлэг дундаж давхаргыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг ардчилсан нийгмийн үндсэн зорилго мөн.

Монгол Улсын Үндсэн хууль бол “Алганд багтсан Монгол Улс юм” гэж Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ.

Энэхүү Үндсэн хууль 27 жил үйлчилж байгаа нь өөрөө том ололт юм. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олсон. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших энэ хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд төдийгүй Улсын Их Хурлын гишүүд ч илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн тогтолцоог тодорхой болгож, төрийн хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх, хууль биелүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэгдэнэ.

Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, Улсын Их Хурлын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурал төсвийн эрх мэдлээ хязгаарлаж, улсын төсвийг дураараа өөрчилж төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишгийг зогсоох, хүний эрх, эрх чөлөөг хангах, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоохтой холбоотой парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаад байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ санал, санаачилгууд тусгалаа олсон.

Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Удсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулиудад заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө өмнөө байгаа сорилтуудыг давж, боломжийг ашиглан парламентат ёс, улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

Парламентын засаглал, ардчилсан ёсыг бэхжүүлэхийн төлөө Улсын Их Хурлын гишүүдийнхээ санал, санаачилгыг дэмжихээ илэрхийлж, хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Монгол төрийн өлмий бат оршиг.

Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (124.158.109.232)
    Ирээдүй гэрэлтээд явчихлаа. Амжилт хүсье
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.187.72)
    Боломжийн хүн.
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • ард түмэн (103.9.90.98)
    Амжилт хүсье. Салхитын ордыг төрийн мэдэлд авсан шигээ бүх стратегийн 49 ордыг төрийн мэдэлд даруй авч иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэн ногдол ашиг тараах, хүртээх ажлыг яаралтай эхлүүлээрэй.Эрдэнэтийн 49 хувийн луйварчдыг цаазалж хувьцааг иргэдэд эзмшүүлээрэй
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
    • зөв шүү
      2019 оны 02 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 28 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 36 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 53 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    21 цаг 5 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 43 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК