УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 69.1 хувийн саналаар чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Тодруулбал, тэрбээр өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан "Эпато анарваан” ХХК-ийн нэр дээр ЖДҮ-ээс 1.2 тэрбум төгрөг авсантай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тэгвэл өнөөдрийн чуулганаар түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, улмаар гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ингэснээр тэрбээр хамгийн богино хугацаанд сайдын ажлыг гүйцэтгэсэн гишүүнээр тодорлоо.
Б.Лхам