зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын зарим гишүүнийг томилж, УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2019-2-02
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.02.02) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 52 минутад эхэлж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. 

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах санал, нэр дэвшигчийн товч намтрыг гишүүдэд танилцуулав.

Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотноо төрсөн. 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд  Монгол Улсын Их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.  2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж боловсрол судлалын магистр, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. 

Тэрбээр 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэв. Иймд Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд танилцуулгадаа дурдлаа. Уг саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр 92.3 хувийн саналаар дэмжсэн байна. 

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, С.Бямбацогт, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэг жилийн хугацаа үлдээд байгаа бөгөөд өдөр бүр хариуцлагатай, хурдтай ажиллах шаардлага бий гэдгийг гишүүдийн асуултад хариулах үеэрээ Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ онцолж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь хуулиараа Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, агентлагууд болон орон нутгийн үйл ажиллагааны уялдаа, холбоог хангаж ажиллах үүргийг хүлээдэг бөгөөд ажилд томилогдсон тохиолдолд Засгийн газрын одоо ажиллаж буй хурдыг нэмэгдүүлэх, зохицуулалт, уялдааг оновчтой болгох чиглэлээр ажиллана гэв. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Х.Нямбаатар, Л.Болд нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд эрхлэх ажил үүрэгтэй нь холбогдсон зарим санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 52 нь буюу 88.1 хувь нь дэмжлээ.

Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилов

Дараа нь Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Нэр дэвшигч Ё.Баатарбилэг 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын II  дунд сургууль, 2002 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн байна. 2004 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 

Тэрбээр 2001-2002 онд ШУА-ийн ажлын алба, 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм байна. Түүний төрийн албан ажилласан туршлагыг харгалзан, Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай хэмээн үзжээ. Тус саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигчийг дэмжсэн байна.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан, хариулт авсан юм.

Нэр дэвшигч Б.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн ажил залгамж чанартай, тогтвортой байх ёстой, төрийн албан хаагчид хариуцлагтай, хуулийн хүрээнд үр дүнтэй ажиллах ёстой хэмээх зарчмын байр сууриа илэрхийлж байв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 54 нь буюу гишүүдийн 91.5 хувь нь Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгаланг томиллоо

Дараа нь Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцлээ. Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1971 онд төрсөн. 1989 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн II дунд сургуулийг, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академийг, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын академийг тус тус төгсчээ. 

Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах Ерөнхий газарт, 1999-2006 онд “World Trans” ХХК-д, 2003-2005 онд “Улаан бутан” ХХК, 2005-2006 онд “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Түүнийг Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай хэмээн үзэж Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналтай байгаа аж. Ерөнхий сайдын тус саналыг хэлэлцэн, дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав.

Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь Б.Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Ингээд “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсан болохыг хэлээд, эцсийн найруулгыг уншиж танилцуулав. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны явцад хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтсон байна. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан.

Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмж, уг ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар хуульчилж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Уг ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байгаа аж. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр төслийг боловсруулсан байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 85 хувийн саналаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.  Иймд тус хууль болон зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав. 

Үүгээр Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдсан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3, нийт 46 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.

Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан гэв. Улсын Их Хурлаас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталаж ажилласныг тэрбээр тэмдэглэн хэллээ. Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулав. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолсон юм. Төгсгөлд нь удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    2 цаг 59 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    3 цаг 7 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    3 цаг 29 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    3 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 21 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    4 цаг 26 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    4 цаг 58 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    5 цаг 19 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    7 цаг 10 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    7 цаг 53 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    8 цаг 14 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    8 цаг 27 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    8 цаг 40 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    8 цаг 55 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    9 цаг 14 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    9 цаг 15 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    9 цаг 43 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    9 цаг 44 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    9 цаг 53 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    10 цаг 21 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК