Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр С.Батболд үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдсөн. Үүнээс үүдэж НИТХ-ын ээлжит бус VI хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хурлаар С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар нэр дэвшсэн бөгөөд санал хураалт явуулахад саналын тоо тэнцэж дахин санал хураасан.
Дахин санал хураалтад 43 төлөөлөгч оролцсоноос 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг хотын даргад дэмжсэн. Ингээд НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэгдүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүхэлсүх С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан байна.
Хуулиар Ерөнхий сайд нэг удаа НИТХ-ын шийдвэрийг буцаах эрхтэй.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (7)