Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг сайд дампуурсан салбарт амь тариа хийх үү

2019-2-20
0
ЖИРГЭХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Боловсролын салбар ийм л дампуу салбар болсон байна” гэж өчигдөр цохон тэмдэглэсэн нь өмнөх сайд Ц.Цогзолмаагийн ажлыг хатуухан дүгнэчих шиг болов. Учир юу гэвэл, өчигдөр зохиогдсон нийслэлийн боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний танилцуулгын үеэр сайд Ё.Баатарбилэг ийн цохон тэмдэглэсэн бөгөөд дампуу байдлыг засна гэдгээ амласан юм. Тэрбээр “Сурах бичгийн хомсдолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Тиймээс сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулах, тоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой талаар ажиллаж байна. Өмнөх жилүүдэд ч сурах бичгийн асуудал байсан. Боловсролын салбар ийм дампуу болсон учраас үүнийг засахын төлөө ажиллаж байна. Зарим  нэг хариуцлагагүй нөхдийн үйлдлээс болж маш олон газруудыг хувийн хэвшил, концесс нэрээр авчихсан. Түүнийгээ барихгүй гацаах асуудал олон бий. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ойрын хугацаанд шаардлагатай, холбогдох шийдвэрүүдийг гаргуулахын төлөө ажиллана” гэв.

Үүнээс үзэхэд шинэхэн сайд Ё.Баатарбилэг өмнөх сайдын хийсэн ажилд хангалтгүй дүн тавьчих шиг боллоо. Учир нь Ц.Цогзолмаа сайдын үед 24 сурах бичиг өндөр төсвөөр шинэчлэгдсэн боловч энэ нь сурагчдад хүртээмжтэй байж чадалгүй явсаар бүтэн жилийн нүүр үзэж буй. Сүүлийн таван жилд гэхэд ерөнхий боловсролын сурах бичиг хоёр удаа шинэчлэгдсэн нь “Сайд солигдохоор сурах бичиг дагаад өөрчлөгддөг” гэх ярианы эх сурвалж болж байв. Энэ ч утгаараа сайд асан Ц.Цогзолмааг сурах бичиг өөрчилж, халаа сэлгээ хийснээс өөр хийсэн гавъяагүй сайд хэмээн салбарынхан нь шүүмжилсан удаатай. “Сайны хажуугаар саар” гэгчээр боловсролын салбарт сайн сайхан зүйл хийсэн л байх. Гэвч салбарынхан болоод иргэд өөрсдийн харснаараа ийм дүн тавьсан болохоор өөр яалтай.

Учир нь Ц.Цогзолмаа сайдаар томилогдсон даруйдаа л салбартаа шинэчлэл хийж, ажилчддаа хална гэж хэлээд салбарынхныхаа дургүйцлийг хүргэсэн удаатай. Тэрбээр хэлсэн өчгөндөө хүрч томоохон халаа сэлгээний аян өрнүүлсэн. Тэр ч бүү хэл, өөртэй нь босож мэндлээгүй гэх шалтгаанаар дөрвөн ажилтанд “банга” хүртээсэн гэдэг мэдээлэл хүртэл гарч байв. Үндсэндээ сайд асаны үед боловсролын салбарт гарсан томоохон өөрчлөлт гэвэл ердөө л энэ болов уу.

Энэ ч утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газраас Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам хамгийн их асуудалтай салбараар тодорч, түүнийг салбарыг утгаар нь “самарсан” эрхэм гэж нэрлэсэн удаатай.

Тэгвэл сайд Ё.Баатарбилэгийн хэлсэнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгуудад шинэчлэх хийхээс эхлээд сурах бичиг тойрсон асуудлыг цэгцлэх гээд ажл мундахгүй их бий. Энэ бүхнийг цэгцэлж, гольдролд нь оруулахад буюу түүний хэлснээр боловсролын салбарыг дампуурлаас аварч, ажилдаа хангалттай дүн тавиулах эсэхийг дүгнүүлэхэд жил гаруйн л хугацаа үлдлээ. Энэ хугацаанд амжиж дампуу салбарт амь тариа хийж сэхээх үү, эс бөгөөс дампуурсан дээр нь самрах уу гэдэг нь Ё.Баатарбилэг сайдын мэдлийн асуудал. Хамгийн гол нь “Ноёны алба халаатай” гэдэг шиг таны ажлыг дүгнэх дараагийн сайд халаагаа хүлээгээд суугаа шүү. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, дампуурсан салбарт амь тариа хийж, Монголын ирээдүйг авраач гэж Ё.Баатарбилэг сайдаас аминчлан хүсэе.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Иргэн (202.9.40.142)
    Гантөмөр сайд агуулга нь хүндэрсэн хөтөлбөр, алдаа оноотой сурах бичгүүдийг хийлгэснээрээ сурагчдийг туршилтын туулай болгож баахан хөрөнгө салхинд хийлгэсэн. Сурах бичгийг компант ажил шиг их дээд, дунд сургуулийн багш нарыг ажлын хажуугаар нь яаруу сандруу хийлгэснээр чанартай чурах бичгүүд гарч чадаагүй.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.141.123)
    Ерөнхий сайд яагаад тэр дампуу Цогзолмааг эрт халаагүй юм. Ажил маш ихээр унаж, яамны шударга хүмүүсээ бүгдийг нь дарамтлаад халсныг мэдэж л байсан ш дээ. Шинэ сайдад энэ бүх тарьсан балгийг нь засах хугацаа их богино байна, амжих болов уу даа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Багш (66.181.161.97)
    Цо сайдын дүүргэсэн чадваргүй дарга мэргэжилтнийг буцаагаад явуул. Салбарын нэр хүнд унаж гүйцлээ.
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.31.116)
    Мэдээж буруу замруугаа ороод 20 н жил болсон байх. Хамгийн ихээр боловсролын салбарын нэр хүнд унаж, жинхнээсээ дампууралд хүрсэн үе бол Сайд асан Цогцолмаагийн үед яалтчгүй тохиолдсон. Шинэ сайд Баатарбилэг маань "Хэлсэн үгэндээ эзэн болоосой, дараагийн Ц.Элбэгдорж биш байгаасай" гэж хүсэж байна.
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • zichin (185.39.141.29)
    ded said ganbayr geech dagztai yavalddag...
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.26.248)
    Цогзолмаагийн тавьсан газрын дарга нарыг солиочээ. Ням-очир, Амаржаргалан, Мөнхбат, Энхболдыг эхний ээлжинд
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.182.243)
    Баярсайханыг зайлуулаач ээ сурах бичиг тендер бүх ажил тнбд ын ажил ш дээ. Гэтэл яамны дотоод бичиг хэрэг гээд ойлгоцон боловсролгүй хүүхэн унагаж бн төрийн ажлыг
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
    • Худлаа мэдээлэл байна
      Харин ч тнбд сурах бичгийн тэндэрийг шударга явуулах гэж цогзолмаатай хамгийн их тэмцсэн хүн
      2019 оны 02 сарын 20
  • Зочин (64.119.20.228)
    МАНгаруудыг хэд давхарлаад ч Гантөмөрийг гүйцэх сайд гарахгүй нь хөөрхий
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
    • Тийм шүү
      Гантөмөр сайд сайн байсан шүү
      2019 оны 02 сарын 20
  • Зочин (64.119.20.228)
    МАНгаруудыг хэд давхарлаад ч Гантөмөрийг гүйцэх сайд гарахгүй нь хөөрхий
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.20.228)
    МАНгаруудыг хэд давхарлаад ч Гантөмөрийг гүйцэх сайд гарахгүй нь хөөрхий
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • zochin (203.91.115.253)
    6 настангуудыг арай дэндүү дарамталж байна. Гэрийн даалгавраар дарна, завсарлагаанаар жорлонд орохоос бусдаар гаргахгүй хэдэн цагаар 1 өрөөнд суулгана. Биеийн тамир, дууны дэндүү цөөн орно. Үнэхээр сэтгэл засал хэрэгтэй хүмүүс нь тэд шүү
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (178.128.209.238)
    6 настай хүүхдийг сургах арга барилаа өөрчлөх хэрэгтэй аль дээр үеийн сургалтаараа явж байна шүү дээ. Хүүхдүүдийг хэт их ачаалж үргэлж шалгалт шүүлэг авдаг арга барилыг өөрчлөөчээ. Үсгээ үзэж дуусаагүй байж минутын уншлага гэнэ үү арай юмаа. Дээрээс нь сургуулиас шалгалт аваад муу байвал багшийн цалин хасдаг гэж байгаа энэ одоо хэдэн бэ? гэж асуумаар байна шүү дээ 6настай 8настай хүүхдүүдийн түвшин шал өөр шүү дээ
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.43.96)
    дампуурахын хувьд эрт дампуурсан.Бусад юмсыг ярихгүй 1.ангид ороход 50-60 хүүхэд сууж байвал яанаа.Эндээс ажлаа эхэл шинэ сайдаа!!??!1ангид 30-аасдоош хүүхэд байвал боломжтой.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Батмөнх БЗД-ийни 5-р хороо (202.21.105.115)
    Уулаасаа Монголы, төр, Засгийн газарт шургалсан 60 тэрбумын гаралтай хоноцын сэтгэлгээтэй хүн яаж ажил хийх юм бэ.Боловсрол гэж юуг хэлдэгийг ч мэдэхгүй хүн сайд болчихсон шүү дээ. Одоогийн сайд ч нэг их дээрдэхгүй шүү дээ
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.119.121)
    угаасаа дампуурсаар 20 жил болж байгаа биз дээ үүнд хэн нэгинийг буруутгах хэрэггүй монгол төрийн байж байгаа царай нь энэ
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (73.73.94.54)
    Tsogzolmaa ene salbariig dampuuruulj nohor ni erchim huchnii toviig dampuuruulj huuhduud ni yasan bol yana daa
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин (103.20.152.50)
    Эрс шинэчлэл хийх хэрэгтэй,,,,
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Ээж (103.229.121.157)
    Эрс шинэчлэл хийх хэрэгтэй,,,,
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • irgen (122.201.31.37)
    utga uchirgui ih hicheel hiilgej daalgavar uguhiig nen darui olon ulsin jishgeer uurchil
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.119.168.130)
    Анги дүүргэлтийг цэгцлээчээ. Хотын төвийн сургуулиуд 1 ангид 60-65 хүүхэд сурч байна. Жишээ нь: 23-р сургууль Хүүхэд сурах уу. Ядаргаанд орж байна.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 8 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 16 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 33 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 44 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 23 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК