Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Н.Энхбаярынхан” Эрүүл мэндийн салбараас Спортын салбар руу “нүүж” эхэлжээ

2019-2-25
0
ЖИРГЭХ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зөвлөхөөрөө “элэгний” гэгддэг Ж.Хатанбаатарыг ажиллуулахаар шийдвэрлэжээ. Та бүхэн санаж байгаа бол 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад МАХН-д Эрүүл мэндийн сайдаа томилох боломж өгч байсан. Тэгэхэд Архангайн Ж.Жамбалжав, Ж.Хатанбаатар нарын эмч нарыг нэр дэвшүүлж нэлээд сурталчилж тэр ч байтугай “түүний сэтгэл заслын эмчилгээ Бээжингийн олимпын хоёр аваргыг ч төрүүлсэн” гэхчлэн “мандуулж” билээ.

Ардын эмч, Хүний гавьяат эмч Ж.Хатанбаатар энэ удаад БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллах болсон нь мөнөөх л “Архангайнхны явуулга” болж таарах нь. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ё.Баатарбилэгийг “шахаж” чадсан Т.Бадамжунай одоо Ё.Баатарбилэгтээ Ж.Хатанбаатарыг “шахаж” байгаа нь энэ. Мэдээж энэ бол тухайн сайдын сонголт хэдий ч Ж.Хатанбаатарыг хүлээж авмааргүй байсан боловч зөвлөхөөр авах шаардлагатай тулгарсан байж болно. Ж.Хатанбаатар энэ нь салбартаа юугаараа ашигтай бас хохиролтой юм бэ гэдэг л хамгийн гол нь.

Ж.Хатанбаатар бол МАХН-ын гишүүн. Н.Энхбаяртай нэг нутаг усных гэдгээс эхлээд “Бурхан багшийн сургаал” номыг хамтран орчуулж, сүм хийд, энергийн төвүүд, элдэв рэнбүүчи нартай  холбогдож явсаар шадарлаж зөвлөхөөр нь хүртэл ажиллажМАХН-ыг байгуулахад нь ч дагаад намд нь орж байж. Сайдаар Н.Удвал, Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Хатанбаатарыг томилсноос харахад Эрүүл мэндийн яам Н.Энхбаярынх байсан.

 

2013 оны долдугаар сар. Монгол Улсын Хүний гавьяат эмч , Анагаах ухааны доктор, профессор  Л.Жамбалжав хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, “Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл хууль зөрчиж байгаа нь түүнийг толгойлож байгаа салбар зөвлөлийн дарга Ж.Хатанбаатартай холбоотой” гэх мэдээллийг олон нийтэд өгч байв. Тэрбээр “Эрүүл мэндийн яамны харьяа хэдэн эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарласан. ЭМЯ-ны салбар зөвлөл болон шалгалт авах комиссыг дахин шинээр байгуулж сонгон шалгаруулалт явуулах гэж зорьж байгаа нь анхаарал татаж байгаа бөгөөд хууль бус ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаанд төрийн албаны зөвлөлийн зарим ажилтан, тухайлбал Даваа-Очир гэгч Эрүүл мэндийн сайдын сонгон шалгаруулах ажиллагааг түр хойшлуулах тухай албан ёсны хүсэлтийг үл хэрэгсэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатартай үгсэн хуйвилдаж анхаарах зүйл байсаар байтал тоохгүй хууль бус ажиллагаа явуулсан.  ЭМЯ-ны салбар зөвлөлийг толгойлж байгаа Ж.Хатанбаатар нь хувийн маш их сонирхолтой ЭМЯ-ны аппаратын ажлыг удирдах албан үүргээ гүйцэтгэж чаддаггүй,  хов яриж хамт олны итгэлцлийг алдагдуулж, ЭМЯ-ны үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаж чадахгүй удаа дараа алдаа гаргаж байгаа. Мөн  Эрүүл мэндийн сайдын зөвөлгөө үүрэг даалгавар шийдвэрийг биелүүлэхгүй сүүлийн гурав, дөрвөн сарын турш эрүүл мэндийн сайдтайгаа уулзаж учирдаггүй төрийн албаны ёс зүйг алдсан гэж хамт олны дунд яригдаж байгаа хүн юм. Ж.Хатанбаатар нь ажилдаа тэнцэхгүй учир ажлаас чөлөөлөгдөхөөр мэдэгдэл аваад байгаа гэж байсан” гэхчлэн мэдээлсэн юм. Ингээд өөрөө ажлаас чөлөөлөгдөж байгаа ч эмнэлгийн дарга нарыг томилох ажиллагаанд хууль бус ажиллагаа хийсэн гэх түүхтэйгээр ажлаа өгсөн.

Харин одоо Н.Энхбаярын амны ус, албаны цүнхийг барьж гүйдэг Шадар туслахаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг Архангайн Засаг даргын суудлаас УИХ-ын гишүүн, улмаар БСШУС-ын сайд болоод Н.Энхбаярын зөвлөх байсан Ж.Хатанбаатарыг өөрийн зөвлөхөөр ажииллуулах нь. Өөрөөр хэлбэл БСШУС-ын салбарыг Н.Энхбаярынх болгох замаа засч эхэллээ.

Ж.Хатанбаатар одоогоор Допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгчийналбан ёсны сонгуульт ажилтай.

2016 оны хоёрдугаар сар. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаас “Рио-2016" олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, доктор Ж.Хатанбаатар ахлах шийдвэрийг” гаргаж байв. Түүний орлогчоор  ардын багш Ц.Дамдин ажиллахаар болсон нь Ж.Хатанбаатар, Д.Загдсүрэн хоёрын хамтын ажиллагааны сүр хүчийг харуулсан төдийгүй 2012 оны олимпын үеэр Бээжингийн аваргатай болоход “оруулсан хувь нэмрийнх” нь үр дүн бололтой юм. Түүний ахалсаны “үр дүнд” Рио 2016 наадмын сүүлчийн өдөр Спортын Арбитрын Шүүхээс сэргээш илэрсэн шалтгаанаар тус наадмын хүндийг өргөлтийн 56 кг жинд өрсөлдсөн манай тамирчин Ө.Чагнаадоржийн үр дүнг цуцалсныг та бүхэн санаж байгаа байх. Спортын арбитрын шүүхийн мэдэгдэлд 19 настай Чагнаадоржоос тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэсэн бөгөөд үүгээр манай тамирчин Рио 2016 наадмын туршид шинжилгээнээс нь сэргээш илэрсэн долоо дахь тамирчин болсон.  Мөн 2012 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гавьяат тамирчин Н.Баярмаагаас анаболик стероид илэрсэн нь допингийн эсрэг мэдээллийн вэб хуудаснаа жагсаалтад орсон байдаг. Бүр хоёр ч удаа илэрсэн гэдэг. Хүндийг өргөлтийн холбоог МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүлдэг. Тэр өөрөө эмч хүн гэдгээрээ бахархаж энэ суудалд 20 жил тухаллаа. Допингийн эсрэг төвийн дарга Ж.Хатанбаатартайгаа ч нягт хамтарч ажиллаад удаж байна.

Ж.Хатанбаатарын даргалдаг Допингийн эсрэг төв яаж ажил хийж байна вэ. Хааяа нэг олон улсын хуралд оролцсон, тайлан төлөвлөгөө хэлэлцэх, МҮОХ, Эмнэлэг, эрдэм шинжилгээний комисстой хамтран спорт холбоодын удирдлага, дасгалжуулагчдад зориулан сургалт зохион байгуулах, БСШУСЯ-тай хамтран сүртэй нэртэй төсөл хэрэгжүүлснээ ярьж хуралдахаас өөрөөр тус байгууллагын ажлын сайн үр дүнг “олоход” амаргүй юм. Хэрэв тэдгээр нь үр дүнтэй байдаг бол тамирчид маань санамсар болгоомжгүйгээс болж допингийн асуудалд холбогдох нь жилээс жилд нэмэгдэх учиргүй. 

Өнөөдрийг хүртэл Монголын тамирчдаас хэдэн хүн допингийн асуудалд орооцолдов. П.Орхон яагаад допингийн асуудлаас хохирч эрхээ хасуулав гэдэг талаар МҮОХ-ны удирдлага ч, Допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгч ч ганц үг ганхийж байсангүй. Ерөөсөө допингийг эсэргүүцдэггүй улс орон мэт ажилдаа хайнга ханддагийн жишээ энэ. Ийм ажлын үзүүлэлтийг нь өөр салбарын сайдын зөвлөхийн суудлаар “шагнаж” байгаагаас харахад Н.Энхбаярын бүлэглэл Эрүүл мэндийн салбараас Спортын салбар руу нүүж байна. МАН боломжийн боловсон хүчинтэйгээрээ гайхуулдаг ч энэ удаад МАХН-ын боловсон хүчнийг ажлын үр дүн, туршлага, намтар цадигийг нь үл харгалзан оруулж ирж байгааг харахад Н.Энхбаярын давшилт нэг л мэдэхэд МАН-ыг, төрийг эзлэх буй за.

О.Балдан-Очир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (198.16.74.203)
    энэ Хатанбаатарыг яагаад албан тушаалд томилоод байдгийг ойлгохгүй юм. хүмүүст шантааж хийдэг. хамгийн аймар хүн шүү дээ
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.140.176)
    Энхбаяр гэгч мангас толгойгоо өндийлгөж байгаа нь Хүрэлсүхээс хариугаа авахын дохио. Түүнийг шоронд ороход Хүрэлсүх Нямдорж нарын нөлөө их байсныг тэр мартаагүй гэдэг ойлгомжтой
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Гоожав (103.212.116.103)
    Юу нь буруу байхав өмнөх сайд Цогзолмаа нутгийн зөвлөлийн шахаас Ганбат гээч алиа салбайдайг зөвлөхөөрөө байлгаж гараа мухарлаад явж л байсан гэхдээ эмч нар боловсролын зөвлөх байх таатай биш шүү
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.25.221)
    Хатанбаатар Энхбаярыг муулаад л явдаг, харин аль хэдийн Энхбаярын эсрэг хун штэ. Сэтгуулч юмаа шалгаж баримттай бичээч. Юу дуртайгаа зохиож бичээд хулхи мэдээллээр уншигчидыг хооллоод...
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (185.39.141.21)
    enhbayr lalar novsh shvv . ugaasaa shine zaluu uls turchdiig demjih ni chuhal .
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Баатар (202.9.43.90)
    Эх орны төлөө ажиллаж чадаж байгаа энхбаяр орж ирэх нь зөв шинэ дээд үндсэн хууль гэж маш гОе хууль хийгээд ард түмнээр хэлэлцүүлээд явж байна энэ ард түмэнд ээлтэй маш сайн хууль болсон байна орвол орог ард түмэн энхбаярыг яагаад хэлмэгдэу вэ гэдгийг мэддэг болсон бидний төлөө цохилох зүрхтэй хүн хэрэгтэй байна
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 9 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 17 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 34 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 45 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 24 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК