НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хурлаар нууц санал хураалтын тооллогын комиссыг томилоход багагүй маргаан болсон юм.
Үүний улмаас нийт дөрвөн удаа завсарлага авсны эцэст тооллогын комиссыг батлах санал хураалаа. Комисст төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Г.Одонтунгалаг, Д.Амарбаясгалан, Төмөрбаатар, Баярсайхан нарыг томилов. Санал хураалтад нийт 45 төлөөлөгч оролцсоноос 31 төлөөлөгч тэднийг сонгохыг дэмжсэн юм.
Р.Хишиг
Сэтгэгдэл (1)